Tuesday, March 18, 2008

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийгӨмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Эрчүүдийн шүлэг

өнөөдөр Эрэгтэйчүүдийн баярын өдөр болохоор энэ 2 шүлгийг залуучууддаа зориулж байна.


Энэ их хөөрхөн шүлэг ээ

Хараа дээгуур бардамхан охид олныг мэднээ
Хайрын амтанд автахдаа тэд бугд эрх нэгэн л болчихдог
Сарнай цэцэгс цоморлигоо омог бардам өргөвч
Салхины хөнгөн сэвшээнд бухнийг умартан ганхдаг аа
Эрх чөлөөнд дуртай гэж олон хуухнууд сайрхдаг ч
Эр хатуу гараар чангахан тэврүүлэхийг тэд хүсдэг
Угуй гэж хэлэхдээ тэд аяархан шивнэдэг
Унсэлт хийгээд тэврэлтэд минь ургэлж тэд сөхөрдөг өө


Xxx

Сайхан үнэрт бүсгүйг
Эргэж харах дуртай
Сархад уун хамтдаа
Шөнөжин наргих дуртай
Хайртай шүү чамдаа гэж
Худал хэлэх дуртай
Хаягдаж гологдоод сүүлд нь
Ганцаар үлдэх дуртай
Уяан дээрээ хонох ганц морийг
Минийх гэж өмчлөх дуртай
Өө яана гэхэв
Энэ залуу насны өвчин



Posted by Picasa

Wednesday, March 5, 2008

Судалгааны дүн графикаар


Эвдрэлтэй эд ангийг графикаар харууллаа.

Судалгааны дүн


Манай сургуулийн компьютеруудаас асаалтын товч эвдэрхий компьютер-3, тог баригч эвдэрхий 3, монгол үсгийн фонд эвдэрхий 6, РС эвдэрхий 3, хэвийн ажиллагаатай 7 компьютер байна.