Monday, May 26, 2008

ТӨСЛИЙН НӨӨЦИЙГ ХУВААРИЛАХ

MICROSOFT PROJECT 2003

ТөСЛИЙН НӨӨЦИЙГ ХУВААРИЛАХ



1. Төслийн менежемент

· Төсөл

Төсөл нь тодорхой зорилгод хязгаарлагдмал нөөцөөр хүрэх тухай урьдчилан боловсруулсан баримт бичиг гэдэг.Төслийг нэг буюу бүлэг хүмүүс зохиож менежер түүнийг ажиллах хүч, материал хөрөнгө мөнгө, цаг хугацааны урьдчилан тооцсон түвшинд удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй.Төсөл хэрэгжих явцад материалын үнэ өөрчлөгдөх, нөөц багасах зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөж болох учир менежер төслийг нөхцөл байдалтай уялдуулан шинжилж,төлөвлөгөө графикийг өөрчилж зохицуулах чадвартай байх ёстой юм.
Төсөл боловсруулж ирсэн түүхэн хөгжлийн явцад сүлжээ шинжилгээний арга анх гарчээ.Сүлжээ шинжилгээний арга нь сүлжээ хэмээх энгийн ойлголтонд тулгуурлан төслийг төлөвлөх,удирдах,шинжлах арга юм.Сүлжээ шинжилгээний аргуудад:
Gant charts- Гантын графууд
Pert- Program evaluation and review technique-Хөтөлбөрийг үнэлэх,дахин хянах арга
CPM-Critical path method-Гол замын арга ордог.

Эдгээр аргууд нь гүйцэтгэж байсан үүрэг,үүссэн цаг хугацаагаараа ялгаатай.
Гантын графийн арга нь 1900-аад оны үеэс хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд одоо ч төслийг дүрслэн харуулахад хамгийн их ашиглагддаг аргуудын нэг хэвээр байна.Энэ аргыг анх Гант (Henry L.Gantt,1862-1919) боловсруулсан ба төслийн менежментийн шинжлэх ухаанд Гантын графийн аргыг нэмсэн нь энэхүү шинжлэх ухааныг хөгжихэд ихээхэн хувь нэмэр болсон юм.Гантын граф дээр ажлууд нь хэрэгжих хугацаанаасаа хамааран янз бүрийн урттай тэгш өнцөгт (bar)-өөр дүрслэгдсэн байдаг.Шулуун эсвэл сумууд нь ажлуудын хоорондох уялдааг харуулдаг байна.
1950-аад онд АНУ-ын тэнгисийн цэргийн флотийн тусгай төслийн газар менежментийн зөвлөлгөө өнөх компаний ажилтан Бузе,Аллен,Хамилтон нартай хамтран PERT сүлжээний аргыг боловсруулжээ.
PERT арга нь гол зам олох,ажлын хугацааг үнэлэх,магадлалын онол ашинлаж төсөл заасан хугацаанд ямар магадлалтай хэрэгжиж дуусахыг тооцдог. PERT нь ажил буюу үзэгдэлтэй холбоотой асуудлыг шийдэж ирсэн уламжлалтай ба менежментэд дараахи асуултуудад хариулт авахад тусална:
· Төсөл хэзээ дуусах вэ?
· Төслийн аль хэсгийг хэзээ эхлүүлж хэзээ дуусгаж болох вэ?
· Төслийн хүрээнд хийгдэх олон ажлууд дотроос алийг нь хожуу дуусгаж болох,алийг нь дуусгаж болохгүй вэ?
· Аль ажлын хэрэгжилт төслийн хугацаанд нөлөөлөх ба нөлөөлөхгүй вэ? гэх мэт.Сүлжээний хагийн их замын бодлогыг төслийн удирдлага,төлөвлөлт,төслийн шинжилгээнд өргөн хэрэглэдэг.Сүлжээ шинжилгээний аргуудыг ашиглан төслийг олон хувилбараар боловсруулж болно.Тухайлбал:
· Орой нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ
· Эрт эхлэх,хожуу эхлэх хугацаагаар гол зам олох
· Ирмэг нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ
· Ажлын хугацаа тодорхойгүй төсөл
· Төслийн хугацааг шахах
· Хугацаа ба зардлын хамаарлын график
· Төслийн хамгийн бага зардалтай хугацаа
CPM аргыг дээрх газрын ажилтнууд болох Кели,Уолкер нар санаачилж химийн үйлдвэрт хэрэглэж эхэлсэн байна. CPM арга нь годуу аль болохоор хурдан (ASAP-AS Soon AS Possible) хандлагаар ажлуудыг төлөвлөдөг бөгөөд сүлжээ ашиглан төслийн зардалтай холбоотой асуудлыг шийдэж ирсэн уламжлалтай.

Төсөл гэж:
· Тодорхой зорилгод чиглэгдсэн
· Цаг хугацааны хувьд хязгаарлагдсан
· Нарийн уялдсан ажлуудаас бүрдсэн
· Төлөвлөх,хянах,зохицуулах зэрэг удирдлагын үйл ажиллагаа шаардсан
· Тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв зохиогдсон байх зэрэг шинжүүдийг агуулсан үйл ажиллагааг хэлж болно.
Төсөл нь нэг удаа, цаг тооллын нэгэн зурваст явагдана.Төсөл нь шинэлэг,давтагдашгүй,тодорхой заасан хугацаанд хэрэгждэг онцлогтой.

· Төслийн менежемент

Төслийн менежемент гэдэг нь төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага, арга хэрэгсэл, технологи дээр тулгуурлан ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүн болон материаллаг нөөцийг удирдах урлаг, мэргэжлийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан юм.
Төслийн менежементийн хамгийн чухал асуудал бол зорилгыг зөв тодорхойлох явдал. ТӨслийн зорилго нь ойлгомжтой, хэмжигддэг байх нь чухал юм. Зорилго тодорхой болсноор түүнд хүрэх арга замуудыг тодорхойлдог, төлөвлөдөг. Энэ төлөвлөгөө нь юуг, хэн, хэдийд хийх ёстойг зааж өгдөг. ТӨсөл нь цаг хугацаанд хязгаарлагдсан байдаг тул төслийн эхлэх, дуусах хугацаа тодорхой байдаг. Зорилгод хүрсэн тэр үед төсөл дуусна.


2. Microsoft Project 2003 программын тухай товчхон

MS Project нь төслийн менежемент хийх, төлөвлөлтөнд зориулагдсан программ хангамж юм.
Сүүлийн жилүүдэд Microsoft Project программыг төслийн менежментэд ашиглах явдал улам түгээмэл болж байна. Microsoft Project программ нь төсөл удирдахад зориулагдсан бөгөөд төслийн мэдээллийг хувиарлах, удирдах, солилцох ажиллагааг хөнгөвчилсөн программ юм. Программ нь удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг оруулах, дүн шинжилгээ хийх, баримт материал, тайлан бүрдүүлэх зэрэг олон арга хэрэгсэлэлтэйгээс гадна Microsoft Office-ийн бусад программуудтай зохицон ажиллах чадвартай нарийн систем юм.
Хэдийгээр Microsoft Project нь Microsoft Office-ийн үндсэн бүрэлдэхүүнд орж тооцогддог ч гэсэн Microsoft Office-ийн программын багцанд оруулж албан ёсоор нийлүүлдэггүйг бид мэднэ. Ер нь Microsoft Office-ийн багц нь байгууллага, хувь хүний хэрэгцээг хангахад чиглэгдсэн бол Microsoft Project нь байгууллагын хэрэгцээнд илүү нийцсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Магадгүй, ийм ч учраас тэр бүр Microsoft Office-ийн багцанд оруулан хувь хүнд нийлүүлдэггүй байж болох талтай юм.

Уг программын боломжуудаас дурдвал:

Төслийн явцыг хянах
Төсөлд оролцогч хүн бүр холбогдох мэдээллээр хангагдах, төслийн ажиллагаанд оролцох
Төслийг нийтэд нь болон тодорхой ажулуудын хүрээнд явц байдлыг хянах
Ажил, түүний төлөвлөлт, биелэлтийн талаар мэдээлэх
Явцыг шалгаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх
Төслийн явцын талаар тайлан мэдээ гаргах
Төслийн явцын байдлаар шинэчлэх
Төслийг хурдан төлөвлөх, хийгдэх ажлуудын жагсаалтыг гаргах, улмаар төлөвлөгөөг оновчтой болгох, төслийн бодит цаг хугацааг тогтоох
Хүн, техник хэрэгсэл болонбусад нөцийн талаар мэдээллийг оруулж, төлөвлөх
Төлөвлөгөөг богино хугацаанд өөрчлөх
Төслийн талаар үнэн зөв мэдээллийг өгөх
Төсвийг хэтрүүлэх, нөөцийг илүү ашиглах гэх мэт олон асуудлыг урьдчилан харах
PERT-ийн шинжилгээ хийх
Earned Value [Ашиг] шинжилгээ хийх
WBS Work Breakdown Structure буюу ажлын шаталсан бүтцээр тайлан гаргах, зардлыг хянах
Төслийн эрсдэлийг тодорхойлох, шинжлэх
Мэдээллийг оруулах, засварлах ажиллагаа энгийн
Календарь ашиглах, график гаргах, мэдээллийг олон хэлбэрээр харах
Мэдээлэлд форматын олон хэлбэрийг ашиглах
Янз бүрийн үзүүлэлтээр хайлт хийх
Ажлуудыг бүлэглэх, шүүлт хийх, эрэмбэлэх
Энгийн төсөл төдийгүй нарий бүтэцтэй, багц төслүүдийг төлөвлөх, хянах
Электрон шуудан ашиглан төслийн мэдээлэл солилцох
Нэмэлт тайлбар хийх, холбогдох мэдээллийг холбоосын тусламжтай интернетийн сайтаар өгөх
Гантын графикийг WEB-д GIF форматаар гаргах
Microsoft Office-ийн бусад программтай мэдээлэл солилцох
Бусад программаас зураг, объектыг татах
Ямар ч үед төрөл бүрийн тайлан, дэлгэцийн олон хэлбэрийг хэвлэхъ
Ашиглахад энгийн, хялбар байх зэрэг олон талыг нэрлэж болно,

Microsoft Project-ийн өмнөх хувилбарууд буюу Microsoft Project 98, 2000, 2002 дээр боловсруулсан файлууд Microsoft Project 2003 дээр автоматаар хөрвөгдөж уншигдана. Энэхүү хөрвөгдсөн төсөл дээр бусад төслөөс талбарууд болон төслийн элементүүд нэмэгдэж болно. Project 2003 нь Microsoft Project Server 2003, Microsoft Project Web Access 2003 дээр ажиллах өөрөөр хэлбэл серверийн орчинд төслийн ажилтнууд хамтран ажиллах, веб-д суурилсан хэрэглэгчийн холбоосоор төсөлтэй холбоотой мэдээллээр хангагдах, шинжилгээ хийх, Project -ийн боловсруулсан, төлөвлөсөн мэдээллийг зураг болгон хуулах, түүнийг Office–ийн бусад программ луу буулгах, Сүлжээ диаграмм байгуулах, байгууллага болон төслийн ажлуудын хувьд үйл ажиллагаа болон онцлогт тохируулан программыг ашиглахад зориулан нэмэлт талбаруудыг оруулж ашиглах зэрэг олон нэмэлт боломжуудыг агуулсан ажээ,


3. Төслийн Нөөц

· Нөөцийг тодорхойлох

Нөөц гэдэгт хүн, тоног төхөөрөмж, материал гэх мэт төсөлд ашиглагдах зүйлүүдийг хамруулан ойлгож болно. Нөөцийг ажилд хувиарлаж өгснөөр тухайн заасан цаг хугацаанд хэн ямар ажлыг хариуцаж байгаа, ажилд ямар тоног төхөөрөмж, материал ашиглагдаж буйг мэдэх боломжтой болно.
Ажлыг эхлэхийн өмнө төсөлд шаардагдах нөөцийн жагсаалтыг хийнэ.
· Нөөцийн жагсаалт хийх

Нөөцийн жагсаалтыг хоёр аргаар хийж болдог.

Нэгдүгээр арга:
1. Цэсийг view командаас үзвэл зүүн талд байрлах самбараас Resource sheet [Нөөцийн хүснэгт]-ийг сонгоно. Дэлгэцэнд нөөцийн талаарх мэдээллийг оруулах хүснэгт гарна.
2. Хүснэгтийн Resource sheet [Нөөцийн хүснэгт] баганад харгалзаж буй хоосон нүдэнд төсөлд оролцогч хүний нэр эсвэл материалын нэрийг бичиж оруулна.
3. Type [Төрөл] дээр ажил хийх [Work] эсвэл материалын [Material] аль нь болохыг заана.
4. Materials Label [Материалын нэр]-д тухайн материалын хэмжих нэгжийг заана.
5. Initials баганад нөөцийн товчилсон нэрээр бичиж болно. Жишээ нь нөөцийн нэр урт байх үед баганыхаа уртад тохируулан товчилжболдог. Үүнийгээ дараань харах, шүүлт хийх, засварлах зэрэгт ашиглах боломжтой. Энэ талбарын анхны утгаар нөөцийн нэрийн эхний үсгийг авсан байдаг.
6. Microsoft Project дээр нөөцийг бүлэглэж болдог. Жишээ нь, тодорхой нэг үүргийг гүйцэтгэж байгаа хэсэг хүмүүсийг бүлэглэн нэр оноон өгч болно. Ийм тохиолдолд бүлгийн нэрийг Group [Бүлэг] баганад бичнэ.
7. Төсөлд оролцогчийн ажлын цагийг хувиар илэрхийлж Max Units [Хамгийн их хэсэг] баганад оруулна. Хэрэв оролцогч нь ажлын цагаар бүтэн [fuul-time] ажиллах бол 100 хувь, түүнээс бага цагаар ажиллах бол жишээ нь, хагас цагаар [part-time] бол 50 хувь гэж оруулах хэрэгтэй.
8. Std.Rate [Илүү цагийн үнэлгээ]- ажлын нэг цагийн стандарт үнэлгээг оруулна.
9. Over Rate [Илүү цагийн үнэлгээ]- ажилласан илүү цагийн үнэлгээ.
10. Cost per Use [Ашиглалтын зардал]- ашиглалтын зардал. Жишээ нь тоног төхөөрөмж, унаа ашигласан зардал байж болно. Энд тодорхой тогтмол зардлыг бичдэг. Жишээ нь, хүнтэй тооцох нэг л удаагийн төлбөр, нэгжээс үл хамааран нэг удаа тооцох материалын зардал гэх мэт.
11. Accure At [Хуримтлагдсан...]- ажлын хуримтлагдсан зардал буюу өртөг. Үүнийг Start [Эхлэх] гэвэл зардлыг ажил эхэлсэн үеэс тооцно. End [Дуусах] гэвэл ажлыг дууссаны дараа зардлыг тооцно. Prorated [Хуваах] гэвэл ажлыг үргэлжлэх хугацаанд хийгдсэн хэмжээгээр хуримтлагдсан зардлыг тооцоно. Хуримтлагдсан зардлыг хувиар илэрхийлдэг.
12. Base Calendar [Суурь календарь]- ажлын өдрийг тухайн хүний календариар тооцож гаргана. Бид шижээн дээрээ төсөлд оролцогч бүх хүний ажлын календарь нэг ижил Standart [Стандарт[ байхаар зааж өгсөн байгаа.
13. Code [Код]- нөөцийг кодлож болно. Кодыг ашиглан нөөцтэй холбоотой мэдээллийг харах, шүүх боломжтой.
14. Төсөлд оролцож байгаа хүн бүрийн талаархи мэдээллийг дээр үзүүлсэн 2-13 алхмаар давтан хийж гүйцэтгэнэ.
15. Нөөцийн мэдээллийг оруулсны дараа нөөцийг ажлуудад хувиарлах хэрэгтэй болно. Эхлээд Гантын графыг дэлгэц дээр гаргана. ҮҮнийг хийхдээ дэлгэцийн зүүн самбар дээр Гантын графын дүрс бүхий товчин дээр дарна.


Хоёрдугаар арга:
1. Цэсийн Tools [Хэрэгсэл] командаас Resources [Нөөцүүд]- Assign resource [Нөөцийг хувиарлах]-ийг сонгоно. Эсвэл хэрэгслийн Assign resource товч дээр дарна.
2. Гарч ирэх цонхонд байгаа Filter by [Шүүлт]-г ашиглан нөөцийн мэдээллийг шүүлт хийж харах боломжтой.
3. Add resources [Нөөц нэмэх]- товчийг даран шинээр нөөцийг нэмж болно.
4. Харилцах цонхны Name [Нэр] баганы хоосон нүдэнд төсөлд оролцогч хүний нэрийг оруулна.
5. R/D буюу Request/Demand [Шаардлага/Эрэлт]-д тухайн нөөц илүү ачаалагдсаныг үлд харгалзан заавал ашигладана гэвэл Reguest, харин нөөц нь тухайн ажлыг гүйцэтгэх ганц хүч гэж үзвэл Demand гэж зааж өгч болно. Хэрэв энэ хоёр сонголтын аль нь ч байхгүй, оронд нь хоосон байвал энэ нь тухайн ажилд аль ч нөөцийг хувиарлаж болохыг илтгэнэ.
6. Төсөлд оролцох хүн ажлын цагийнхаа хэдэн хувийг төсөлд зарцуулахыг хувиар илэрхийлж Units [Хэсэг] баганад оруулна. Хэрэв оролцогч нь ажлын цагаар бүтэн [full-time] ажиллах бол 100 хувь, түүнээс бага цагааражиллах бол жишээ нь, хагас цагаар [part-time] бол 50 хувь гэж оруулах хэрэгтэй.
7. Name баганад оруулсан хүний нэрдээр хулганы зүүн товчийг хоёр дарна.
8. Гарч ирсэн Resource information харилцах цонхонд тухайн хүний тухай нэмэлт мэдээллийг оруулна.
9. Ok товчин дээр дарна. Нөөцийн талаар оруулсанмэдээлэл Resource Sheet дээр хадгалагдана.
10. Төсөлд оролцож байгаа хүн бүрийн мэдээллийг дээр үзүүлсэн 2-8 алхмаар адилхан хийж гүйцэтгэнэ.
11. Нөөцийн мэдээллийг оруулж дуусаны дараа Close товчин дээр дарна.
12. Цэсийн View командыг дарж Resource Sheet-ийг сонгон нөөцийн талаар оруулсан мэдээллийг харах, засварлах боломжтой.
13. Нөөцийг тодорхойлсны дараа түүнийг ажлуудад хувиарлах хэрэгтэй болно. Үүний тулд Гантын графыг дэлгэцэнд гаргана.
Төсөл дээр багаараа хамтран ажиллаж байгаа тохиолдолд хүн бүрийн электрон шуудангийн хаягийг оруулах хэрэгтэй.

Нөөцийг хувиарлах цонхонд буй командын товчууд нь дараах үүрэгтэй. Үүнд:
1. Assign [Хуваарилах]- ажилд нөөцийг хуваарилах
2. Remove [Устгах]- хуваариласан нөөцийг авах
3. Replace [Солих]- хуваариласан нөөцийг солих
4. Graphs [График]- тухайн нөөцийн ашиглалтыг графикаар харах
5. Close [Хаах]- цонхыг хаах
6. Help [Тусламж]- цонхонд хэрхэн ажиллах тухай тусламж авах

· Нөөцийг хуваарилах

Нөөцийг хуваарилхын өмнө ажлын үргэлжлэх хугацааг автоматаар өөрчлөх горимоос гарах хэрэгтэй. Учир нь хуваарилсан нөөцийг өөрчлөх бүр ажлын үргэлжлэх хугацаа өөрчлөгддөг. Иймд бүх нөөцийг хуваариласны дараа эргээд энэ горимыг ажиллуулах нь зүйтэй юм.

Ажлуудын үргэлжлэх хугацааг автоматаар өөрчлөх горимоос гарах
1. Task name [Ажлын нэр] баганад ажлуудыг сонгоод хулганы баруун товчийг дарахад цэс гарна. Цэсээс Task Information [Ажлын мэдээлэл] командыг ажиллуулна. Эсвэл стандарт хэрэгслийн товчийг дарна.
2. Advanced [Нэмэлт] бүлгийн параметрүүдээс Effort driven [Өөрлөлтийг хийх] горимыг хүчингүй болгоно. Анхны утгаар Effort driven нь идэвхитэй буюу On байдаг. Effort driven төлөвлөлт нь ажилд нэмж нөөц хуваарилах эсвэл ажлаас нөөцийг арилгах тохиолдолд ажлын үргэлжлэх хугацаа эсвэл нөөцийн нэгж ямар болох вэ гэдгийг тооцолдог.
Effort driven горимд хэрвээ нөөцийг илүү нэмж өгвөл ажлын үргэлжлэх хугацаа богино болох ба тухайн ажилд ноогдох нөөцийгашиглах цаг багасдаг. Хэдийгээр анхны утгаар Effort driven горимыг ажиллахаар тавьсан ч нөөцийг нэмэх, эсвэл ажлаас нөөцийг хасах үйлдэл хийх хүртэл ямар нэг ялгааг та олж харахгүй. Effort driven нь нэг зэрэг олон нөөцийг анх удаа ажилд оноож байгаа үед ажилладаггүй болно.
Шаталсан бүтэцтэй төслийн хувьд нөөцийг зөвхөн доод түвшинд байгаа ажлуудад хуваариладаг. Ингэж өгөөгүй тохиолдолд Microsoft Project нь нөөцийг хэтрүүлсэн болохыг мэдэгдэж тэмдэглэдэг. Хэрвээ ажлын хариуцагчийн нэрийг оруулах шаардлагатай бол уг ажлын үр дүнг харуулсан хяналтын ажлыг оруулаад, уг ажилдаа хариуцагчийн нэрийг зааж өгч болно.

Нөөцийг хуваарилах
1. Нөөц хуваариалах шаардлагатай ажлыг сонгож курсорыг байрлуулна.
2. Цэсийн Tools [Хэрэглэл] командаас Resources [Нөөц]- Assign resource [Нөөцийг хуваарилах]-ийг сонго. Эсвэл хэрэгслийн Asiign resource товч дээр дарна.
3. Гарч ирэх харилцах цонхны Name [Нэр] баганад жагсаан харуулсан нөөцөөс тухайн ажлыг хариуцан хийх хүнийг сонгож курсорыг байрлуулна.
4. Units [хэсэг]-энд хариуцагчийн тухайн ажил эрхлэлтийн байдлыг хувиар оруулна.
5. Assign [Хуваарилах] товч дээр дарна. Энэ үед сонгосон хүний нэрийн өмнө тусгай тэмдэг ( ) гарсан байна. Энэ нь тухайн ажлыг хариуцан ажиллах үг ажилд хуваариласан болохыг харуулж байгааюм. Гантын графын баруун талд ажил хариуцагчийн нэрийг бичсэн байна.
6. Нэг ажлыг хэд хэдэн хүн харицах тохиолдолд эдгээр хүнийг ялгаж өгөх хэрэгтэй. Үүнийг гарын Ctrl товч ба хулганы хулганы зүүн товчийг хамт дарах замаар хийнэ. Хүмүүсийг сонгосны дараа Assign товчин дээр дарна. Энэ үед сонгосон хүмүүсийн нэрсийн өмнө тусгай тэмдэг ( ) гарч байгаа нь тухайн ажлыг хариуцаж ажиллах хүмүүсийг уг ажилд хуваариласан болохыг харуулж байгаа юм.
7. Нөөцийг хуваарилж дуусаад Close [Хаах] товчин дээр дарна.


· Тохиргоо хийх
- Төслийн явцад цалинг өөрчилбөл:
1. View Resource Sheet-ийг сонгож Resource Sheet гаргана.
2. Шаардлагатай нөөц дээрээ 2 товшино.
3. Costs-ыг сонгоно.
4. Effective Date болон Rates-ийг оруулж OK дээр дарна.
- Нөөцийн ажиллах цагийг өөрчлөх болбол:
View Resource Sheet-ийг сонгож Resource Sheet-ийг гаргана.
Шаардлагатай нөөц дээрээ 2 дарна.
Working Time-ыг сонгоно.
Шаардлагатай тохируулгыг хийнэ. Жишээлбэл амралттай өдрийг сонгож ОК дарна.
- Илүү хуваарилалт
Заримдаа нөөцүүд илүү хуваарилагддаг. Ингэж илүү хуваарилагдсан нөөцүүд Resource Sheet дээр улаан өнгөөр харагдана.








Эх үүсвэр: www.pssi.biz/2_implementation/bridge.htm

Энэ асуудлыг шийдэх нэг арга нь Levelling-г ашигдах явдал. . Levelling нь илүү хуваарилалтыг шийдвэрлэхийн тулд төслийг автоматаар тохируулдаг. Жишээ нь тусгай ажил руу илүү нөөцийг хуваарилдаг.
Resource Sheet-ээс илүү хуваарилагдсан нөөцүүдийг сонгоно.
Tools цэсэн дээр дарж Resource Levelling-г сонгоно.
3. Level Now дээр дарна.4. Selected Resources-ийг сонгоно.5. OK дээр дарна.Нөөц нь дахин илүү хуваарилагдахгүй.
















НОМЗҮЙ




1. MICROSOFT PROJECT 2003. Д.Чимгээ, УБ хот, 2005 он
2. Quick Guide To Microsoft Project 2003. ittraining.lse.ac.uk сайтаас
3. Багшийн лекц
4. Интернэтээс зарим зургийг авав.

Sunday, May 25, 2008

Unicode гэж юу вэ?

Unicode гэж юу вэ?

/badaa.mngl.net//-ýýñ àâëàà.

ЮНИКОД (англиар UNICODE) нь дэлхий дээрх бүх үсэг, тэмдэгт болон тэмдэглэгээг 16 битийн тоон кодоор дүрсэлсэн дүрслэл (16 бит дүрслэл) юм. "Uni" гэдэг нь <<нэг>>, "code" гэдэг нь <<код>> л гэсэн үг ба утгачилбал "нэгдсэн тэмдэглэгээ" гэж бууна. Анх тооцоолуур нь 127 тэмдэгт дүрслэх боломжтой буюу ASCII хэмээн алдаршсан 7 битийн дүрслэлтэйгээр зохиогдсон ба хожим 8 бит болгон өргөтгөгдөн 127-255 хүртэлх зайнд удирдах тэмдэгтүүд ба исо стандартын (ISO Latin-1) тэмдэгтийн олонлогуудыг байрлуулсан. Тэмдэгтийн стандартуудын тухай энгийн тайлбарыг http://en.wikipedia.org/wiki/ISO_8859-1/ хуудсаас уншиж болно. Ингээд кодчилолын тусламжтай 192-224 байрлалд янз бүрийн улсын олон янзын тэмдэгтүүдийг кодлон дүрслэх болсон. Гэтэл энэ нь олон улсын өгөгдлийн солилцоонд тун бэрхшээлтэй зүйл болж мэдээллийн солилцоог ч удаашруулах нөхцөл болсон. Эдгээр асуудлыг шийдэж олон янзын кодчилолуудыг халж юникод хэмээх стандарт үүсчээ. Үүнийг ЮНИКОД консерциумаар 1991 оноос эхлэн хөгжүүлж ирсэн.
Юникод консерциум анх өнөөг хүртэл мэдэгдэж байгаа тэмдэглэгээнүүдийн тоо нь 16 битийн бүхэл тоонд багтана гэж үзээд нийт 2-н 16 зэрэг буюу 65536 ширхэг тэмдэглэх боломжтойгоор гаргасан. Эхний 256 код нь үндсэн латин үсэг болон тэмдэгтүүдийг, үлдсэн хэсэг нь бусад олон улсын тэмдэглэгээ манай кирилл болон монгол бичгийн тэмдэгтүүдийг дүрслэнэ. Гэтэл удалгүй 16 бит нь дэлхийн бүх тэмдэглэгээг тэмдэглэхэд хүрэлцэхгүй болж ахин 16 битийн муж нэмсэн ба тэр муж түвшин буюу англиар Plane нэмээн нэрлэгдэх болсон. Ингээд юникод 2.0 гэж шинэчилэгдсэн хувилбар гарсан. ̺í өөр нэг стандарт болох ISO 10646 стандарт гэж байдаг. Энэ нь дэлхий дээрхи бүх тэмдэгт болон тэмдэглэгээний 16 битийн код(16 бит дүрслэл) юм. Үүнийг ЮНИКОД консерциумаар 1991 оноос хөгжүүлж ирсэн. Нийт 2-н 16 зэрэг буюу 65536 тэмдэгт дүрслэх боломжтойгоос одоогоор 49000-д хүрээд байгаагын 21000 нь хятад ханзанд хэрэглэгддэг. 16 битийн эхний 8 бит хэлийг сүүлийн 8 бит кодыг илтгэдэг.

"ISO 10646" гэж юу вэ?
ISO стандарт нь UCS(Univeral Character Set)- ийг тодорхойлдог. UCS- ийг бүх тэмдэгтүүдийн олонлогийн нэгдэл буюу эх олонлог гэж ойлгож болно. Мэдээж зорилго нь UNICODE-той адилхан. Харин энэ UCS нь эргэн хөрвөхөд баталгаа өгдөг. Өөрөөр хэлбэл та нэг тэкстийг UCS рүү хөрвүүлээд буцаагаад эх тэкст рүү хөрвүүлэхэд ямар ч мэдээлэлийн алдагдал гарахгүй гэсэн үг. UCS нь амьдрал дээр байгаа бүх хэлүүдийн тэмдэгтүүдийг дүрслэхийг зорьдог. Тэгэхээр энэ нь зөвхөн Латин, Грек, крилл, Хебрев, Араб, Армен, Гүрж төдийгүй Хятад, Япон, Солонгос зэрэг ханзууд тэгээд цаашилбал манай классик монгол бичиг, Каннада, Малаялам, Тай, Лао, Кхмэр, Бопомофо, Тибэтиан, Руниц, Этиоп, Цанад Сыллаби, Чэрокээ, Огхам, Мянмар, Сингал, Тхаанаа, Юи болон бусад тэмдэгтүүдийг агуулдаг. Мөн хамраагүй байгаа бичгүүдийг яаж хамгийн сайнаар кодолж мөн нэмэх боломжтой хэвээр нь үлдээх вэ гэдэг нь судлагдсаар байдаг. UCS мөн олон тооны Графикын, типографын, математик болон өөр шинжлэх ухааны тэмдэгүүдийг агуулдаг ба тэдгээр нь TeX, Postscript, APL, MS-DOS, MS-Windows, Macintosh, OCR fonts мөн түүнчлэн олон word process ба хэвлэлийн системээр хангагддаг. ISO 10646 формалаар 31-бит тэмдэгтийн олонлогийг тодорхойлдог. Хамгийн өргөн хэрэглэгддэг тэмдэгтүүд болон хуучин байсан кодолж байсан стандарт-ууд 65536 байрлалийнхаа (31 бит) эхэнд өөрөөр хэлбэл (0x0000 - 0xFFFD) -д байрладаг. 16 бит UCS-ийн дэд олонлог нь юникодод Basic Multilingual Plane (BMP) эсвэл Plane 0 гэж нэрлэгддэг. Тиймээс энэ нь 2-н 16*2=32 зэрэг буюу 4.294.967.296 ширхэг тэмдэгт хаяглах боломжтой гэсэн үг юм. Одоогийн байдлаар дэлхийн бүх тэмдэгт 21-бит кодоос хэтрэхгүй гэсэн тооцоо байдаг. Тэр нь 0x000000- ээс 0x10FFFF хүртэлхи байрлал буюу бит бүр нь 1 саяаас илүү тэмдэгт дүрслэх боломжтой болно гэсэн үг. ISO 10646-1 стандарт нь анх 1993 онд хэвлэгдсэн бөгөөд тэмдэгтийн олонлогийн архитектур болон BMP-ийн агуулагийг тодорхойлсон юм. 2-р хэсэг болох ISO 10646-2 нь 2001 онд нэмэгдсэн ба BMP-ээс гаднах тэмдэгтүүдийн кодчилолийг(дүрслэл) тодорхойлдог. Шинэ тэмдэгтүүд нэмэгдэх боломжтой ба харин хуучин тэмдэгтүүдийг солих болон устгах боломжгүй. UCS нь тэмдэгт бүрийг кодийн дугаараар нь эмхэтгэх биш официал нэрээр нь бас эмхэтгэдэг. UCS юмуу UNICODE-ийг 16-тийн дугаараар дүрслэхдээ ихэнхдээ "U+" гэж тэмдэглэдэг. Жишээ нь "U+1198" бол манай том Ү үсэгийн код. UCS тэмдэгтүүд U+0000 аас U+007F хүртэл US-ASCII (ISO 646 IRV) байдаг ба U+0400- ээс U+04FF хүртэлхийг ISO 8859-5 (Крилл) гэж нэрлэдэг. U+E000- с U+F8FF хүртэлх зай ба BMP- ээс илүү зай нөөцлөгдсөн байдаг. UCS нь хэд хэдэн байт урттай тэмдэгт кодлохдоо хэд хэдэн арга хэрэглэдэг ба үндсэн 2 арга нь UTF-8 болон UTF-16 юм.

UCS-ийн хэрэгжүүлэлтийн үе шатууд
1-р шат: Тэмдэгтүүдийн комбинац болон Хангул Жамо тэмдэгтүүд ороогүй.
2-р шат: Хэд хэдэн бичгийн хувьд энэ нь 1-р шаттай адилхан боловч тэмдэгтийн комбинацууд (жишээлбэл Hebrew, Arabic, Devangari, Bengali, Gurmukhi, Gujarati, Oriya, Tamil, Telugo, Kannada, Malayalam, Thai болон Lao гэх мэт) нэмэгдсэн. Эдгээр бичгүүд ядаж 1 тухайн тэмдэгтийн комбинац байхгүй үед UCS- д хангалттай дүрслэгдэж чадахгүй! (Дөрвөлжин, асуултийн гэх мэт тэмдэгтүүд гарна!)
3-р шат Бүх UCS тэмдэгтүүд орсон.
Unicode болон ISO10646- ийн ялгаа
Unicode Стандарт "Unicode Concortium"- аар ИСО 10646- ийн 3 шатанд хэвлэгдсэн. 2 стандартын бүх тэмдэгтүүд адил байрлалд байрласан ба тэмдэгтүүд адилханаар нэрлэгдсэн. Unicode Стандарт нилээд хэдэн тэмдэгтүүдийн хувьд хамаагүй илүү утга хамааруулж тодорхойлсон ба ерөнхийдөө илүү сайн чанартай хэвлэх техникийн системээр хэрэгжисэн.
Unicode нь зарим бичигүүдийн (жишээ нь араб) хэлбэрийг зурагчилан дүрслэх алгоритмуудийг, 2 талийн тэкстүүдийг(жишээ нь Латин болон Хэбрэв-ийн холимог тэкст) дүрслэх алгоритмууд, мөн үг сортлох, харьцуулах, гэх мэт олон алгоритм-уудийг тодорхойлсон. Харин нөгөө талаас ISO 10646 стандарт энгийн тэмдэгтийн олонлогийн хувьд ИСО 8859тай харьцуулахад тийм ч илүү болж чадаагүй. ISO 10646 нь стандарттай холбоотой нэр томьео, кодчилолийн боломж болон UCS- ийг бусад ISO стандартаар (ISO 6429, ISO 2022, гэх мэт) үүссэн тэкстүүдийг холбоход яаж хэрэглэх гэх мэтийг тодорхойлсон. ISO 14651 нь UCS үгүүдийг яаж сортлохûг нарийн тодорхойлсон.
ЯАГААД UNICODE эсвэл ISO 10646-г ХЭРЭГЛЭХ БОЛОВ?
Хэрвээ та ердөө 8 битийн тэмдэгтүүд хэрэглэвэл зөвхөн нэг хэлээр баримт үүсгэх ба түүнийгээ ижил тэмдэгт хэрэглэдэг хүмүүстэй солилцоно гэсэн үг. Юникод бол олон хэлийг (бүх хэл ч байж болно) нэг баримтад холих болон тэдгээрийг өөр өөр улсын хүмүүс хоорондоо солилцох хамгийн ухаалаг зам. Та жишээ нь монгол болгар толийг юникод ашиглахгүйгээр бичих гээд үз л дээ. Энэ нь тийм ч хялбар биш.

UTF-8 ба UTF-16 ямар учиртай вэ?
UTF нь Transfer Format гэдгийг товчилсон үг. Тэдгээр нь юникоднь тэмдэгтүүдийг битэд яаж дүрслэхийг тодорхойлдог. Тэмдэгт тус бүр нь 16 битийн юникоддугаараар илэрхийлэгдэж байвал түүнийг UTF-16 гэнэ. Жишээ нь, Латин-1 тэмдэгтүүд UTF-16-д 00xx гэсэн 16-тийн илэрхийлэлээр бичигдэнэ. xx нь өөрийн Латин-1 дэх 16-тийн илэрхийлэлэл. Хэрвээ юникод тэмдэгтүүд байтуудын урсгалаар дүрслэгдэж байвал UTF-8 гэж яридаг. 0-127 гэсэн утгатай байт-уудийг ASCII- тай нь харгалзуулдаг. Бусад тэмдэгтүүд 1-ээс илүү байт-аар дүрслэгдэнэ. Учир нь "\0", "/" тэмдэгтүүд UTF-8 мултибайт тэмдэгтээр орж болохгүй тул та үүнийг нулл тэрминатад стринг? гэж үзэж болно. Жишээ нь : Юникод тэмдэгтийн кодуудын битүүд UTF-8 байт урсгалд дараах байдалаар бичигдэнэ. Байтууд битүүд дүрслэл 1 7 0xxxxxxx 2 11 110xxxxx 10xxxxxx 3 16 1110xxxx 10xxxxxx 10xxxxxx 4 21 11110xxx 10xxxxxx 10xxxxxx 10xxxxxx

Unicode Marker гэж юу вэ?
Юникод файл-ууд эхэндээ 16-т дахь 2 байт тэмдэгтээр тэмдэглэгддэг. Тэр тэмдэг нь файл доторхи байт дараалалыг заадаг. Ихэнхдээ FEFF- р эхэлдэг боловч FFFE- р эхэлсэн файл байвал энэ нь мөн юникод файл бөгөөд өөр байт дараалалаар үүсгэгдсэн гэсэн үг юм.

Unicode-ийг яаж хэрэглэх вэ?

Тэгэхээр одоо ямар программууд юникодод тулгуурласан эсвэл үгүйг дурдая.
1. Үйлдлийн системүүдийн хувьд. Хэрвээ та виндовс2000/XP тэй бол өөрөө мэдэхгүй хэрэглэж байж ч болох юм. Эдгээр үйлдлийн систем бүрэн юникодод тулгуурласан. Харин Виндовс НТ бүрэн юникодод тулгуурлаагүй боловч хэрэглэх боломжоор нилээд сайн хангаж өгсөн. Виндовс 9X-д юникодод тулгуурлаагүй боловч ашиглах боломтой. Линуксийн хувьд бүрэн суурилаагүй боловч хэрэглэх боломжоор маш сайн хангаж өгсөн. Юникс үйлдлийн системийн хувьд харин харамсалтай нь хэрэглэх боломжгүй байгаа.
2. Хэрэглээний программуудийн хувьд: Виндовсийн орчинд! MS Office 97-оос хойшхи хувилбарууд юникодоор баримт үүсгэх боломжтой. Мөн MS Internet Explorer 4.0-оос хойшхи бүх хувилбарууд, Netscape 4.7 болон түүнээс хойшхи бүх хувилбарууд, Mozilla 0.9-оос хойшхи хувилбарууд, Линуксийн орчинд KDE-2.0-оос хойшхи хувилбарууд бүгд юниkод ашиглах боломжтой.
3. Программчилалын хэлүүдийн хувьд сүүлийн үеийн бүх хэлүүд HML болон Script хэлүүд, C, C++, C#,Java, Visual Basik 5.0-оос хойшхи, Delphi, Perl, Phyton гэх мэтчилэн бүгд юникод хэрэглэх бүрэн боломжтой. Харин зургийн прог-уудын хувьд би сайн хэлж мэдэхгүй байна. Лав Paint Shop Pro 7.0 ?р юникод текст оруулах гэтэл дэмжигдээгүй, харин Animation shop 3.0 бүрэн дэмжигдсэн байсан. Ер нь сүүлийн үеийн программууд бүгд юникодод тулгуурлан бичигдэж байгаа.

Unicode- ийн муу талууд
1. Ìэдээлэл хадгалах зай. Õуучнаасаа 2 дахин их зай хэрэглэх болно. Гэвч өнөөдөр техникийн талаас нь бүрэн хангаж өгч чадаж байгаа.
2. Ñүүлийн үед хүмүүс нилээд элбэг зөрчил ярих болсон. XP дээр 2 үсэг болохгүй байна. Вэб хуудсан дээр xxx гэх мэтчилэн тоо гараад байна гэх мэтчилэн. Гэхдээ үүнийг засах боломжтой. Манай нөгөө 2 үсгийн байрлал өөрчлөгдсөн байгаа учир хүмүүс тэр байрлалд зөв орсон шинэ юникод фонтууд хэрэглэх хэрэгтэй.
Вэб хуудасны хувьд хэрэглэгчид хэрвээ MS Internet explorer 4.0 болон түүнээс хойшхи, Mozilla 0.9-өөс хойшхи Netscape 4.7-оос хойшхи хувилбар хэрэглэж байгаа гэж үзýí юникодоор үүсгэвэл 2 үсгийг зөв дүрслэх боломжтой.
Ингээд яаж юникодоор вэб хуудас үүсгэхийг цухас дурдъя. HTML-г юникодоор үүсгэхдээ үсэг бүрийг кодоор нь бичээд ANSI баримт үүсгэж болно. Код нь дараах хэлбэртэй байдаг. Хэрвээ аравтаар бичвэл шууд ⚏⚐ гэх мэтчилэн хэрвээ 16-д бол ⚎⚏ гэх мэтчилэн тэмдэглэдэг. (16-д урд нь x гэсэн тэмдэглэгээ нэмэгдсэнийг анхаар) Энэ нь гар ажиллагаа шаардсан нүсэр ажил тул хялбархан MS Word 97-оос хойшхи хувилбар эсвэл Frontpage ашиглан html үүсгэвэл автоматаар юникодоор үүсгэх болно. Хэрвээ та XP-ийн стандарт драйверыг стандарт юникод фонтуудтай ашигласан бол ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ монгол фонт эсвэл өөр гарын драйвер ашигласан бол ө, ү 2 үсэгийг хуучин байрлалаар нь кодлодог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ө, ү 2 үсэг хуучин шигээ буруу харсан э, дээрээ цэгтэй I үсэг шиг хадгалагдана гэсэн үг. Тиймээс html-ээ үүсгэсэний дараа гараар бүх ө, ү-г зөв кодоор нь буюу орлуулна гэсэн үг юм. Том Ө үсгийн код Ө жижиг ө үсгийн код ө том Ү үсгийн код ү жижиг ү үсгийн код Ү байдаг.

/badaa.mngl.net//-ýýñ àâëàà.

Sunday, May 18, 2008

Хайртай кино, хайртай дуу

Ñóðàã÷ áàéõ ¿åèéí, îäîî ÷ ãýñýí ¿çýõ äóðòàé ìèíèé õàéðòàéãààñ õàéðòàé êèíî...


Äóðòàé êèíî, äóðòàé äóó

Áàñ ë...

Õàéðòàé æ¿æèã÷èí, õàéðòàé äóó

Áàñ ë äóðòàé... Ìýðè Ïîïïåíñ

Ìýðè Ïîïïåíñò æîîõîí áàéõäàà æèãòýéõýí äóðòàé áàéæ áèëýý :-)


Áàñ ë äóðòàé...

Ïóãà÷åâàä ¿íýõýýð äóðòàé. Ýíý êèíîíû äóóíóóä íü á¿ãä ãî¸

Áàñ ë äóðòàé...

Íýýõ ãî¸ íàìóóõàí, áàñ ãýãýýí íóóöõàí ãóíèãòàé ÷ þì øèã...

Áàñ äóðòàé...

Ãî¸ ÷ õ¿¿õýí, ãî¸ äóó...

Áàñ äóðòàé...

Ìèíèé äóðòàé áàñ íýã êèíî, ¿çýýä ë áàéíà, ãàðàõ á¿ðò ë ¿çäýã, èíýýãýýä ë ¿çýýä áàéíà äàà.Äóóíóóä íü, êèíîíûõ íü õºãæèì ¿íýõýýð ãî¸. Àÿûã íü õàà ÷ ñîíññîí õ¿ì¿¿ñ õºëõñºí áîðîîòîé ãóäàìæ äàíäàà ñàíààíä áóóäàã þì.

Ìèíèé õàéðòàé êèíî, õàéðòàé äóóíóóä

Ìèíèé õàéðòàé êèíî "Èðîíèÿ ñóäüáû". Øèíý æèë á¿ðýýð õ¿ñýí õ¿ëýýæ ¿çäýã, ¿çýýä áàñ õýçýý ÷ óéääàãã¿é õàéðòàé êèíî ìààíü. Äóóíóóä íü ¿íýõýýð ãî¸, õý÷íýýí ñîíññîí ÷ ñîíñîîä ë áàéìààð...

Tuesday, March 18, 2008

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийгӨмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Эрчүүдийн шүлэг

өнөөдөр Эрэгтэйчүүдийн баярын өдөр болохоор энэ 2 шүлгийг залуучууддаа зориулж байна.


Энэ их хөөрхөн шүлэг ээ

Хараа дээгуур бардамхан охид олныг мэднээ
Хайрын амтанд автахдаа тэд бугд эрх нэгэн л болчихдог
Сарнай цэцэгс цоморлигоо омог бардам өргөвч
Салхины хөнгөн сэвшээнд бухнийг умартан ганхдаг аа
Эрх чөлөөнд дуртай гэж олон хуухнууд сайрхдаг ч
Эр хатуу гараар чангахан тэврүүлэхийг тэд хүсдэг
Угуй гэж хэлэхдээ тэд аяархан шивнэдэг
Унсэлт хийгээд тэврэлтэд минь ургэлж тэд сөхөрдөг өө


Xxx

Сайхан үнэрт бүсгүйг
Эргэж харах дуртай
Сархад уун хамтдаа
Шөнөжин наргих дуртай
Хайртай шүү чамдаа гэж
Худал хэлэх дуртай
Хаягдаж гологдоод сүүлд нь
Ганцаар үлдэх дуртай
Уяан дээрээ хонох ганц морийг
Минийх гэж өмчлөх дуртай
Өө яана гэхэв
Энэ залуу насны өвчин



Posted by Picasa

Wednesday, March 5, 2008

Судалгааны дүн графикаар


Эвдрэлтэй эд ангийг графикаар харууллаа.

Судалгааны дүн


Манай сургуулийн компьютеруудаас асаалтын товч эвдэрхий компьютер-3, тог баригч эвдэрхий 3, монгол үсгийн фонд эвдэрхий 6, РС эвдэрхий 3, хэвийн ажиллагаатай 7 компьютер байна.

Tuesday, February 26, 2008

Project

ДНБ ирэх онд 10,1 хувь өсөхөөр төлөвлөжээ

2008 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 10,1 хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1747 ам.доллар байхаар тооцоолж байна. Төрөөс мөнгөний талаар 2008 онд баримтлах бодлого, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Ц.Баярсайхан нар өчигдөр мэдээлэл хийхдээ ийнхүү мэдэгджээ. Тэдний ярьснаас үзвэл УИХ төрийн мөнгөний бодлогод инфляцийг ирэх жил зургаан хувьтай байхаар тодорхойлжээ. Гадаад валютын цэвэр нөөцийг импортын 36 хувиас доошгүй байлгахаар тогтсон байна.
УИХ-ын гишүүн Ц.Дамирангийн мэдэгдснээр , УИХ дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлөөс ажлын хэсэг томилж, нийт 12 хүн ажиллаж 12 зарчим дээр тохиролцсон аж. Эхний тохиролцоогоор хэрэглээний үнийн индексийг инфляцид тогтвортой барьж зургаан хувиас хэтрүүлэхгүй байх. Үүнд төрөөс ямар арга хэмжээ авах хэрэгтэй тэр бүрийг хэрэгжүүлье гэсэн. Татварыг хоёр дахин бууруулахыг бодлогод тусгалаа. Мах, гурил, сүү, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодод үйлдвэрлэх боломжтой болгох, мэргэжилтэй ажилчны тоог нэмэгдүүлэхийг бүлэг, зөвлөлийн зүгээс тохиролцсон байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улаан буудай, нефтийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор ирэх жил Засгийн газрын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд борлуулах болсон хэмээн гишүүд мэдэгджээ. Мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, нефть бүтээгдэхүүний нөөцөд 100 тэрбумаас доошгүй хөрөнгө хуваарилахаар тогтжээ. Хэрэглээний бараа, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 30 тэрбум төгрөг, банкны зээлийн 50 хувийг төр даах зорилгоор 10 тэрбум төгрөг төсөвт тусгасан байна. Уул, уурхайн үйлдвэрлэлийг ашиглахтай холбогдуулж Улаанбаатарт, Шивээ-Овоод 10000 мгв-аас дээш хүчин чадалтай гурван цахилгаан станц барина. Улаанбаатарын дэд бүтэц, усан хангамж, утааны асуудлыг шийдэхэд 50-иас доошгүй тэрбум төгрөг хуваарилна. Замын-Үүдэд ачаа тээвэрлэлтийг дээшлүүлэхэд 15 тэрбум төгрөг нэмж тусгахаар боллоо.
Нийгмийн салбарт их том асуудлууд тусгасан. Нийгмийн даатгалын тогтолцоог бие даалгах, шимтгэлийг хоёр дахин бууруулах, төрийн албан хаагчид, хувийн салбарт ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг ижил болгох, "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 300 төгрөг зарцуулдаг байсныг 400 төгрөг болгохоор тогтоод байгаа ажээ. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардлыг төр даах тухайд тусгасан. Эмнэлэг, хилийн цэрэг, батлан хамгаалах, цагдаагийн машины паркийг шинэчлэхэд зориулсан санхүүгийн эх үүсвэрийг тусгаад байгаа аж.
Эдгээр баримт бичгийг баталсан учир өнөөдөр 2008 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ.


Эх үүсвэр: Нээлттэй нийгэм форумын сайтаас

ЗГ-ын Дунд хугацааны зорилт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ


Монгол улсын Засгийн газар дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, инфляцийг зохистой түвшинд байлгах, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээг урамшуулах замаар эдийн засгийн тэлэх бодлого баримтлах болно. Эдийн засгийн бодлого нь өсөлтийг урамшуулж, төсвийн орлого, Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад зээлийн ашиглалтыг зохистой нэмэгдүүлэн, нийгмийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар ард иргэдийнхээ сайн сайхан аж байдлыг хангах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтыг хангахад чиглэгдэж байна.

Нэг. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгална.

• Инфляцийн түвшинг дунд хугацаанд 5 хувиас хэтрүүлэхгүй байлгах зохицуулалтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх,

• Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийг алдагдалгүй, тогтвортой байлгаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх,

• Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 8-10 хувиас бууруулахгүй байлгах бодлого баримтлах,

Хоёр. Төсвийн тогтвортой байдлыг хадгална.

• Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг өсгөхгүй байх зарчим баримтлах,

• Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засгийн өсөлт, инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримтлах,

• Хөнгөлөлттэй зээлийг авто замын сүлжээг бүрдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, импортын нефть бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажилд түлхүү зарцуулах,

• Уул, уурхайн салбарын орлогоос Монгол улсын хүртэх хувийг хөрөнгө оруулагч болон Монгол улсын ашиг сонирхолд харилцан нийцтэй байхаар тогтоож, хуримтлуулан зарцуулах,

Гурав. Бодит салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ.

• Уул, уурхайн салбараас улсын төсөвт орох орлогыг цаашид эдийн засгийн өндөр өсөлтийг хангах арга хэрэгсэл болгож ашиглах,

• Мянганы зам болон Азийн авто замын сүлжээнд нэгдсэн авто замыг барих ажлыг зохион байгуулах,

• Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засгийн бүхий л хөшүүргээр дэмжинэ. Шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинэ технологид тулгуурласан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болгохыг дэмжих,

• Газар тарилангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны цэвэр усаар хангах ажлын хүрээнд хөдөө орон, нутагт худаг гаргах ажлыг дэмжих,

• Улсын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ. Бүх айл, өрхийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох, авто, агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулахад улсын хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх,

Дөрөв. Нийгмийн эмзэг хэсэгт түлхүү хандсан, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангахад чиглэсэн төсвийн зарлагын бодлогыг хэрэгжүүлнэ.

• Улсын төсвөөр дамжин хуваарилагдах орлогын хэмжээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх,

• Гадаадын буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад түншүүдтэй идэвхитэй хамтран ажиллах,

• Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, дархлаажуулалт, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх, сургууль, соёлын байгуулагуудын хүртээмж, нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн сургалтын байгууллагуудыг бий болгоход гадаад тусламжийн зарим хэсгийг ашиглах,

• Хүүхэд, эхчүүдийн хоол, тэжээлийн дутагдалыг арилгах, хүүхдийн өсөлт, оюуны чадамжийг сайжруулах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эх, нялхсын эндэгдэлийг багасгахад чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих,

Тав. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна:

• Төрийн захиргааны болон төсөвт байгууллагуудын удирдлага, менежментийг сайжруулах, эцсийн үр дүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулсан байдалтай уялдуулан үр дүнгээр санхүүжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн баримтлах,

• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг үе шаттай боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах,

• Төсөвт байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүрээмжид төрийн хяналтын байгууллагаас илүүтэйгээр төрийн бус байгууллагууд, олон нийтийн хяналтыг оруулах, ил тод байлгах бодлогыг баримтлах, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх,

• Гааль, татварын байгууллагыг ил тод, иргэдэд шуурхай үйлчилгээ, зөвлөлгөө үзүүлдэг байгууллага болгох зорилтыг хэрэгжүүлэх,

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Хулганайн Тэргэл : Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө

Харчуулын гутал тоостойгоо байхад
Хашааны жаалууд нустайгаа байхад
Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа.
Баян хоосныг чинь ялгаагүй байхад
Бяцхан охин шиг гэнэн байхад
Бичгийн цаас шиг чи бидэн цэв цэвэрхэн байхад
Бидэнд ирсэн хайр очир алмааз шиг өнгөлөг өө
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчилж, хүсэн төсөөлөх их хайр минь өнгөлөгөөс өнгөлөг
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг.

Тоомойн Очирхүү: Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ!

Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ


Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг нь бvv шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бvv инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шvv
Амжиж чи єєрєє алдрын зэрэгт хvрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж єг
Ачийг чинь тэд бас бvv мартаг
Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хvйтэн єдєр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хєвгvvнийг
Чанга хатуу vгээр битгий гомдоо бvсгvй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хvvхэнд ч дурлаж болох шvv дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр vг хvртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хvртэл нэг янзаар бємбєрч
Бидний зам дээр ив ижилхэн учрал тохиолдоно
Бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр арчиж єг
Бvдэрч унасан хvvхдийг дээр єргєн аргад
Єнєєдєр чи инээж, нєгєєх нь уйлдаг ч
Єєр нэг єдєр чи гуньж, цаадах чинь дуулах болно
Єлгий авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоор
Єєр юу ч хэрэггvй бие биеэ хайрла
Єргєн хорвоод хvн хайраар л дутаж болохгvй
Аз жаргалыг би хvний сэтгэлийн галаар тєсєєлдєг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэг гэж ойлгоном
Xxx

Яг одоо би таныг єєртєє авмаар байна
Ярих мэт нvдийг чинь,
Харах мэт vгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зvрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдvvлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ vvрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггvй болохыг чинь vзмээр байна
Тэвдэж vзээгvй амгалан царай чинь тvгшvvрээр дvvрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хvслээ нуучихаад ажиггvй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгvй сайхан vгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Єєрийн минь нэрийг шивнээд цєхрєн уйлахын тєлєє
Єєдєєс чинь харж суугаад хундага єргєн инээмсэглэнэм


Б.Ичинхорлоо: Тэртээх хаврын өдрүүдийнх шиг…


Тэртээх хаврын өдрүүдийнх шиг
Хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруу мөч
Хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн аниргүйг сэрээж
Уулга алдан айсуй
Үгүй дээ, хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй
Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан уул шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээ больсон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэн одох мэт
Өнгөрч одсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чинйи тухай мөрөөдөж ханасаан, амраг минь
Цээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурын мандалд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье, чамд би хайртай

Celine Dion: The power of love

From Sara with love

Just one last dance

Монгол улсын инфляцийн нєхцєл байдлыг шинжихvй

Инфляци, эдийн засгийн хэт хурдан єсєлт гэж юу вэ?

Инфляци гэж vнийн тєвшний ерєнхий єсєлтийг хэлнэ. Харин эдийн засгийн хэт хурдан єсєлт гэж юуг хэлэх вэ?
Энгийнээр хэлбэл эдийн засгийн бодит хvчин чадал нь бараа, vйлчилгээний эрэлтийн хурдыг гvйцэж чадахгvй байгааг хэлнэ.

Монгол Улс инфляцийн vе шатандаа явж байна уу? Эдийн засаг нь хэт хурдацтай єсєж байна уу? Дvгнэлт хийхээс ємнє гол шинж тэмдгийг авч vзье. Эдгээр гол шинж тэмдгvvдэд: (i) инцляцийн єсєлт, ялангуяа арилжааглагддаггvй зvйлс (ii) харилцах дансны алдагдал нэмэгдэж байгаа байдал; (iii) мєнгє болон хєрвєх эд хєрєнгийн єсєлт их байгаа, болон (iv) эдийн засаг дах хєгжлийн саад тотгорууд нэмэгдэж байгаа зэрэг орно. Эдгээр шинж тэмдгvvд Монгол улсад байна уу? Одоо шинжилж vзье.

Инфляци єсєж байна. 2007 оны 9 дvгээр сарын тєгсгєлд Хэрэглээний vнийн индекс (ХVИ)-ээр инфляцийн тєвшнийг хэмжиж vзэхэд ємнєх жилтэй харьцуулсан vзvvлэлт 13.1% (ЄЖХV), 2007 оны эхний vзvvлэлттэй харьцуулахад 12.2% буюу 2000 оноос хойш Монгол улсад инфляцийн хамгийн єндєр vзvvлэлттэй 9 дvгээр сар ажиглагдсан. 2007 оны 1 дvгээр сард инфляцийн тєвшин (ЄЖХV) 4.2 хувьтай байсан. 9 дvгээр сарын эцэст боловсролын салбар, хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын тєлбєр ЄЖХV-ээр 20-иос илvv хувиар єссєн байсан. Энэ хугацаанд эмнэлгийн vйлчилгээ (ор хоногийн тєлбєр) даруй 76 хувиар єссєн vзvvлэлттэй гарсан. 2007 оны 4 дvгээр сард усны тарифыг дунджаар 74 хувиар єсгєсєн. Тvvнчлэн хувийн хэвшлийн цалингийн жишиг болдог тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлсэн нь эдийн засагт нийт цалинг нэмэгдvvлэх суурь нь болж єгсєн. Энэ нь хєдєлмєрийн хєлс, орлогыг ерєнхийд нь нэмэгдvvлсэн гэсэн vг юм.

Хэрэглээ єсєж байна. 2007 оны 9 дvгээр сард ЄЖХV олон жилийн дунджаар тооцсон vнийн єсєлтийн vзvvлэлт 70 хувьтай (13.1 хувийн vзvvлэлтээс 9 нь гэх мэт) байгааг хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлтєєр тайлбарлаж болно. Ялангуяа дотооддоо vйлдвэрлэсэн мах, махан бvтээгдэхvvний vнэ 2007 оны 9 дvгээр сард ажиглагдсан инфляцийн тєвшний 3-аас илvv хувийг эзэлж байсан (махны vнэ 9 дvгээр сард ЄЖХV-ээр 21 хувиар єссєн байсан). Ємнєх жилvvдэд Монгол улсад гарч байсан нийлvvлэлт талын гэнэтийн цочирдол (зуд гэх мэт)-оос болон махны нийлvvлэлт буурч, эрэлт нэмэгдсэнээс махны vнэ єссєн байх магадлалтай. Бензин болон тээврийн зардал нэмэгдэж байгаа нь vнийн тєвшний ерєнхий єсєлтєд бас нєлєєлж байна. Ихэвчлэн ОХУ-аас импортлон оруулж ирж байгаа талх, овьёосны буудай 9 дvгээр сарын ЄЖХV-ийн 3.3 хувийг эзэлж байна. Хэнтий, Сэлэнгэ, Тєв аймаг гэх мэт хєдєє аж ахуйн бvсvvдэд ган болсон учраас vр тарианы vйлдвэрлэл 2007 оны намар буурч, нийлvvлэлтийг багасган, улмаар vнийн єсєлтєд нєлєєлсєн.

Энэхvv хэрэглээний єсєлт тогтворжих хандлагатай байна, vvнд (i) тєр нийгмийн шилжилт хєдєлгєєн, тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлэх замаар засгийн газрын хэрэглээг нэмэгдvvлж байгаа; (ii) гадаадад ажиллаж байгаа монголчууд байнга эх орон руугаа мєнгє шилжvvлж байгаа; (iii) 2007 оны эхнээс НЄАТ-ыг 5 хувиар бууруулж, хvн амын орлогын албан татварыг ємнє мєрдєж байсан татварын хамгийн бага хэмжээ (10 хувь )-гээр болгож бууруулсан явдал нєлєєлсєн. Гэхдээ хэрэглээний vнийн инфляцийн тєвшин єндєр байх нь худалдан авах чадвар болон бодит хэрэглээг бууруулах хандлагатай байдаг.

Тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлэх замаар Засгийн газар зарлагаа єсгєж, улмаар инфляцид нєлєєлж байгаа нь цэвэр тєрийн байгууллагуудын нийт эрэлтэд нєлєєлєх байдлыг хязгаарлагдмал болгож байна. 2006 онд Засгийн газрын тєсєв ашигтай гарч байсан хэдий ч 2007 онд цэвэр тєсвийн нийт зарлага хязгаарлагдмал байна. Засгийн газрын тєсвийн алдагдал ойролцоогоор 2 хувь байхаар тооцоолсон байна.

Мєнгєний нийлvvлэлтийг нэмэгдvvлэх. Энэ нь урт хугацааны турш инфляцийн сайн vзvvлэлт байдаг. Мєнгєний нийлvvлэлтийг юу бvрдvvлдэг вэ? Хоёр энгийн тодорхойлолт байна. Vvнд: 1-рт М1 буюу бага мєнгє, єєрєєр хэлбэл гvйлгээг хийж болох мєнгєн хєрєнгє (валют + 1 шєнийн хадгаламж), 2-рт М2 буюу нийт мєнгє, єєрєєр хэлбэл эргэлтэнд байгаа бэлэн мєнгє болон бvх хадгаламж орно. Гадаадын шууд хєрєнгє оруулалтын урсгал нэмэгдэж байгаа нь мєнгєний бэлэн байдлыг нэмэгдvvлж байгаа тєдийгvй гадаад валютын цэвэр нєєц єнгєрсєн 8 дугаар сард ЄЖХV-ээр даруй 2 дахин (+132 хувь) нэмэгдсэн нь эдийн засаг дахь мєнгєний хєрвєх чадвар нэмэгдэж, гадаадаас монгол ажилчид шилжvvлэг ихээр хийх болсонтой холбоотой: М2 2001 онд ДНБ-ний 26 хувийг эзэлж байсан бол 2006 оны эцэст ДНБ-ний 41 хувийг эзэлж байна. Энэ нь эдийн засаг дах мєнгєжvvлэлт нэмэгдсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Бусад хєгжиж буй орнуудтай харьцуулбал Монгол улсын мєнгєжилтийн тєвшин бага юм. Тухайлбал 2006 онд бага орлоготой орнуудын М2-ын ДНБ-тай харьцах харьцаа дунджаар 52 хувьтай байсан.
Тиймээс Монгол улсын эдийн засагт инфляцийн гол шинж тэмдгvvд байсаар байна. Гэвч энэ нь тvр зуурынх уу эсвэл удаан хугацааны асуудал уу? Vvнийг сайн ойлгохын тулд бидэнд Монгол улс бизнесийн аль цикльд явна вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудад юу болж байгаа болон хєрш орнууд бас юу хийж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Монгол улсын бизнесийн цикль хурдан єсєлтийн vе шатанд явж байна.
Тодорхой хэмжээний бvтээгдэхvvнийг vйлдвэрлэн гаргадаг vйлдвэрлэл нь мєнгєн болон эд хєрєнгє, хvн хvч, технологи дээр vндэслэсэн байдаг. Vvнийг бvтээгдэхvvний гарцын хандлагын тєвшин гэж нэрлэдэг. Гэхдээ аль ч vед бvтээгдэхvvний гарц, хандлагын утгатай тэнцvv байх албагvй. Байгууллагууд хэрэв бvрэн хvчин чадлаараа эсвэл vр ашигтай ажиллаж чадахгvй тохиолдолд бvтээгдэхvvний гарц, хандлагын тєвшнєєс доогуур байна. Хэрэв байгууллагууд орлого єснє гэж мэдэрч чадвал тэд ажилчдаа илvv цагаар ажиллахыг ятгаж, машин тоног тєхєєрємжийг хvчин чадлаас нь илvvтэйгээр ажиллуулж чадна. Гэвч энэ байдал удаан vргэлжилж чадахгvй. Хэсэг хугацаанд хvчин зvйлс буюу vйлдвэрлэлийг эрчимтэй явуулбал бvтээгдэхvvний гарц хандлагаас илvv байна. Хандлагын эргэн тойронд байгаа бvтээгдэхvvний гарцын эдгээр хувьсал нь бизнесийн циклийг тодорхойлж байдаг. Бvтээгдэхvvний гарцын зєрvv буюу тєлєвлєгдсєн бvтээгдэхvvний гарц, одоогийн ДНБ-ний хоорондын зєрєє нь бас бизнесийн циклийн хэмжvvр болдог. Бvтээгдэхvvний гарцын зєрєє нь эерэг, их байвал ДНБ нь тєлєвлєгдсєн бvтээгдэхvvний гарцаас их хэмжээгээр илvv байдаг. Яагаад гэвэл машин, тоног тєхєєрємжийг илvv эрчимтэйгээр ашиглан, хvмvvсийг илvv ажиллуулсан ба нэмэлт эрэлт нь байгууллагуудыг илvv цагаа нэмэгдvvлж, єндєр цалин єгч, эсвэл машинуудыг бvрэн хvчин чадлаас нь илvv ажиллуулахыг шаарддаг. Тэгснээр байгууллагууд энэхvv нэмэгдэл зардлаа vнэ єсгєж шингээдэг. Ийм нєхцєлд инфляци єсєх хандлагатай байдаг. Дээрхи хvснэгтээс харвал Монгол улсад бvтээгдэхvvний гарцын зєрєє сvvлийн гурван жилд эерэг байсан байна.

Нийт эрэлтийн єсєлт нэмэгдэж, єсєлт нь хурдацтай байна. Хєрєнгє оруулалтын баримтаас харвал хєрєнгє оруулалт хурдацтай нэмэгдэж байна. Vvнд: (i) vйлдвэрлэлийн бvтээгдэхvvний єсєлт хvчтэй байна, vнэ тогтмол буюу 13.6 хувьтай, vйлдвэрлэл бараг 34 хувиар нэмэгдсэн (8 дугаар сард ЄЖХV); (ii) гадаадын шууд хєрєнгє оруулалт тогтворжиж байгаа; (iii) зээлийн хvvгийн хэмжээ буурч байгаа (дээр Зураг 5-ыг vзнэ vv) бєгєєд энэ нь дотоодын хувийн хэвшлийн хєрєнгє оруулалтад нєлєєлж байна; (iv) 2007 оны 1 дvгээр сараас эхлэн хvчин тєгєлдєр болсон, аж ахуйн нэгжийн орлогын 2 тєрлийн татварыг тус бvр 5 хувиар бууруулсан (татварын єндєр тєвшнийг 30 дахин нэмэгдvvлсэн босго тогтоосон) нь хувийн хэвшлийн хєрєнгє оруулалт, тэдний зарлагаа нєхєх байдлыг нэмэгдvvлэх юм; (v) эцэст нь тєсвийн хєрєнгє оруулалтын хєтєлбєр нь 2006 онд 7 хувьтай байсан ДНБ-ыг 2007 онд 13 хувьтай байлгахаар тєлєвлєгдсєн байна.

Нийтийн хэрэглээний зvйлс болон vндсэн vйлчилгээний тарифын зохицуулалт хийгдсэн нь Хэрэглээний vнийн индекс єсєхєд бас нєлєєлсєн. 9 дvгээр сарын эцэст боловсролын салбарт хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын тєлбєр 20-иос илvv хувиар єссєн vзvvлэлттэй байна. Мєн энэ хугацаанд эмнэлгийн vйлчилгээ (ор хоногийн мєнгє) 76 хувиар єсчээ. 2007 оны 4 дvгээр сард усны тарифиыг дунджаар 74 хувь болгож нэмэгдvvлсэн.

Гадаад хадгаламжийн урсгал Монгол улс руу орж ирж байгаа нь нийт эрэлт болон инфляцын дарамтыг нэмэгдvvлж байна. Харилцах данс нь 2-р улиралд алдагдалтай байгаа бєгєєд импорт нэмэгдсэнээр хєрєнгє оруулалт, хэрэглээ нэмэгдэх тєлєвтэй байна. Гадаад худалдааны тэнцэл нь экспорт багассаныг харуулж байна. Энэ нь алтны албан ёсны экспортын тонноор илэрхийлэгдэх хэмжээ (ЄЖХV-ээр -21 хувьтай байна), vнэ (ЄЖХV-ээр -17 хувьтай байна) буурсантай холбоотой. Импортын хэмжээ нэмэгдсэн нь гадаадын шууд хєрєнгє оруулалт нэмэгдсэнтэй холбоотой (2 дугаар улиралд 128 сая ам.доллар байгаа нь ЄЖХV-ээр +30 хувьтай байна). Импортын єсєлт нь дэд бvтцийн хєгжилд саад болж байгаа зvйл (ялангуяа тємєр замын тээвэр)-ийг сайжруулах талтай. Жишээлбэл: тємєр замаар орж ирж байгаа тээврийн эргэлт эрс нэмэгдсэн (8 дугаар сард ЄЖХV-ээр 19-тай байсан). 8 дугаар сард гадаад валютын цэвэр нєєц даруй 2 дахин нэмэгдэж (+132 хувь), улмаар эдийн засаг дахь мєнгєний эргэлтийг нэмэгдvvлсэн (Зураг).

Нийлvvлэлтийн тал дээр хєгжлийн саад болж байгаа зvйлс нэмэгдэж байна. Дотоодын зах зээлд, хэдийгээр жилийн цалин, орлогын мэдээ байхгvй байгаа ч дараахь мэдээллээс харахад эдийн засаг дахь хєдєлмєрийн хєлсний хэмжээ нэмэгдэхээр байна: хувийн секторын цалингийн жишиг болдог тєрийн байгууллагуудын цалин нэмэгдэж байгаа нь цаашид эдийн засаг дахь нийт цалинг нэмэгдvvлэх тєлєвтэй байна.

Тvvнчлэн байгаа vзvvлэлтvvдээс харвал ажиллах хvчний эрэлт нэмэгдэхээр байна: бvртгэлтэй ажилгvй байгаа хvмvvсийн тоо 3.5 хувиар буурч, vйлдвэрт ажиллагсдын тоо 2007 оны 8 дугаар сард (ЄЖХV) 7 хувиар єссєн байна. Барилгын салбарын vйлдвэрлэлийн зардал єссєн нь богино хугацаанд цементийн хомсдол vvссэнтэй холбоотой бєгєєд энэ нь 6 дугаар сараас хойш vнийг 70-аас дээш хувиар єсєхєд хvргэсэн. Энэхvv огцом єсєлт нь 3 хvчин зvйлээс шалтгаалсан. Vvнд: (i) БНХАУ экспортын цемент, ган палка-ны экспортын татварыг нэмэгдvvлэх шийдвэр саяхан гаргасан; (ii) богино хугацааны дотоодын vйлдвэрлэлийн хомсдол гарсан (энэ нь дотоодын цементийн vйлдвэрийг шинэчилснээс болсон), (iii) БНХАУ-ын хилээр дамжин єнгєрєх асуудлаас болон цементийн импорт саатсан . Олон улсын хvрээнд саяхан гадаадын томоохон хамтрагчдын валютын эсрэг валютын нэрлэсэн ханш суларсан нь импортын барааны зардал єсєхєд тодорхой vvрэг гvйцэтгэсэн (дээрхийг vзнэ vv). Хятадын Юанийн ханш чангарч байгаа нь Монголын vнийн єсєлтєд цаашид нєлєєлсєн хэвээр байх тєлєвтэй байна.

Хурдан єсєж байгаа бусад орнуудад юу болж байна вэ? БНХАУ-ыг авч vзье. Зээлийг багасгаж, хєрєнгє оруулалтыг бууруулж байна. Хятадын эрх баригчид дотоодын болон гадаадын банкуудыг жилийн эцэст тєлєгдєхєєр хvлээгдэж байгаа зээлийн хэмжээг 10 дугаар сарын 31-ны хэмжээнээс хэтрvvлэхгvй байхыг шаардсан. Яагаад? Энэ жилийн эхний 9 сарын турш ДНБ-ий єсєлт 11.5 хувьтай байсан ба хvнсний бvтээгдэхvvн болон бензиний vнэ нэмэгдсэнээр 10 дугаар сарын эцэст инфляцийн тєвшинг 6.5 хувьд хvргэсэн нь сvvлийн 10 жилд байхгvй єндєр vзvvлэлт байсан. Vл хєдлєх хєрєнгийн хєрєнгє оруулалт єнгєрсєн оны мєн vетэй харьцуулбал 27 хувиар их байсан ба М2-ын єсєлт єнгєрсєн онтой харьцуулахад 18.4 хувьтай байсан. БНЭУ-д гэхэд гадаадын шууд хєрєнгє оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр єнгєрсєн 1 дvгээр сараас хойш тус улсын валют 10 хувиар чангарахад нєлєєлсєн (9.5 хувьтай байна гэж тооцоолсон байсан) тєдийгvй мєнгєний нийлvvлтийг єнгєрсєн оны мєн vетэй харьцуулж vзэхэд 22 хувьд хvргэсэн нь Энэтхэгийн албаны хvмvvсийг анхаарлаа улам их хандуулахыг харуулж байгаа юм. Мєнгє болон хєрвєх хєрєнгийг цуглуулж авахын тулд Энэтхэгийн тєв банк нєєцийн харьцаа (Тєв банкинд хадгалуулах ёстой мєнгєний хэмжээ)-г нэмэгдvvлж, бонд гарган капиталын орж ирэх урсгалыг хянахын тулд хориглосон арга хэмжээнvvд авсан.

Нийлvvлэлтийн зарим дарамтууд дэлхийн хэмжээний хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлтєєс vvдэлтэй бєгєєд сvvлийн 3 жилд био-тvлш гарган авах vр тарианы хэрэглээ огцом нэмэгдсэнээс болж хvнсний бvтээгдэхvvний vнэ 26 хувиар єссєн.
• Эрдэнэ шиш (40 хувиар єссєн), ногооны тос, тухайлбал дал модны тос (55 хувиар єссєн), сояа буурцагны тос (30 хувиар єссєн) гэх мэт био тvлшний бэлдмэл болох vр тарианы vнийн єсєлт хамгийн их байсан. Мєн эрдэнэ шиш, тосны ургамлуудтай адил ихээхэн талбай шаарддаг буудай (53 хувиар єссєн) vvнд орно.
• Хєгжиж буй орнуудад эрэлтийн огцом єсєлт, эрчим хvчний vнэ, бордооны vйлдвэрлэлийн зардал нэмэгдсэний улмаас бага арилжаалагддаг хvнсний бvтээгдэхvvн: мах, жимс, ногооны vнэ нэмэгдсэнээс дэлхийн хэмжээнд хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлт бий болоход хvргэсэн.

Хэдийгээр дэлхийн хvнсний бvтээгдэхvvний vнийн нийт индекс сvvлийн гурван жилд 26 хувиар єссєн ч vр тариа, тосны ургамал, элсэн чихрийн vнэ улам ихээр нэмэгдсэн.
• Эрдэнэ шишийн vнэ ойролцоогоор 40 хувиар єссєн, зєвхєн АНУ-ын тvлшний этанолын vйлдвэрлэлийн хэмжээ 11-ээс 25 хувь болж єссєн (дэлхийн хэмжээнд 5-11 хувиар єссєн)
• Дал модны болон сояа тосыг био тvлшинд ашигладаг бєгєєд тэдгээрийн vнэ 55 ба 30 хувиар тус тус єссєн байна.
• Элсэн чихрийн vнэ 41 хувиар єссєн нь био тvлшний хэрэглээ нэмэгдсэн, мєн Бразил, Тайланд гэх мэт ихэнх vйлдвэрлэгч улс орнуудад ган гачиг тохиолдсонтой холбоотой.
• Ихэнх хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлт био тvлшнинд ордог vр тарианы vнийн єсєлтєєс болсон ч vvнд буудайны vнийн єсєлт 53 хувиар нэмэгдсэн бас орно. Энэ нь буудайны оронд эрдэнэ шиш, тосны ургамлууд тариалах болсон, буудай экспортлодог томоохон улс орнуудад ган гачиг тохиолдсоны улмаас дэлхийн хэмжээнд буудайн нєєц багассантай холбоотой юм.
• Будаа нь био тvлшинд ордог хvнсний vр тарианы єсєлтийн нєлєєнд автаагvй ч будааны vнэ 36 хувиар єссєн vзvvлэлттэй байгаа нь Тайландын бахт, Тайландын засгийн газрын нєєцийн бодлого, болон Зvvн ємнєд Азийн импортын єсєлттэй холбоотой юм.

Эцсийн дvгнэлт, ажиглалтууд:
Дээрх ярьсан бvх зvйлийг нэгтгээд бид ямар дvгнэлтэд хvрч болох вэ?

Vvнээс нэг гол дvгнэлт хийж болох бєгєєд энэ нь ХVИ-ийн єсєлт болон инфляцийн мэдрэмж нь vнийн харьцангуй єєрчлєлттэй ихээхэн холбоотой байна. Хvнсний хэрэглээний єсєлт нь эрэлтийн гэнэтийн цочрооноос vvсдэг (vр тариаг био тvлшинд ашиглах) бол нийлvvлэлт нь Тосны хувьд мєн л эрэлт, нийлvvлэлтийн гэнэтийн цочроо (Иракийн дайн, дэлхийн хэмжээний єсєлт)-гоор хязгаарлагддаг. Vvнийг vнийн ерєнхий єсєлтєєс ялгаж ойлгох хэрэгтэй. Мєн тvvнчлэн арилжаалагддаггvй зvйл жишээлбэл эмнэлгийн vйлчилгээ, сургалтын тєлбєрийн єсєлт, болон бусад хураамжууд нь ихэвчлэн удирдлага захиргаатай холбоотой болохоос инфляцитай холбоогvй. Зvгээр ХVИ-ийг харах юм бол асуудлыг хэтрvvлж болох юм. Vнийн харьцангуй єсєлт нь хэмжиж байгаа ХVИ-д єсєж байгаа мэтээр гарах боловч харьцангуй хямд vнэтэй бараа руу шилжиж байгаа эрэлтийг сайн оруулж тооцоогvй байдаг.

Харилцах дансны алдагдал харьцангуй бага байдаг. Мєнгєний нийлvvлэлтийн єсєлт л ихэд анхаарч vзvvштэй. Тєсвийн бодлого агшаахаас илvv тэлэх (єдєєх) хандлагатай байгаа нь цагаа олсон бодлого биш бололтой, гэхдээ vvнийг єєрчлєхєд хэцvv. Жишээлбэл: татварын бодлогын арга хэмжээ гэх мэт.

Эрэлтийн дарамтыг хадгалахын тулд Засгийн газарт дараахь сонголтууд байна: (i) зарлагыг багасгах (тєсвийн хєрєнгє оруулалтын хєтєлбєрийн єргєтгєлийг багасгах); (ii) тєгрєгийг чангаруулснаар импортын инфляцийг удаашруулж, мєнгє болон хєрвєх эд хєрєнгийн нэмэгдлийг удаашруулах; (iii) нєєцийн их єндєр хэмжээний шаардлагыг бий болгох буюу нээлттэй зах зээлийн vйл ажиллагааг явуулах замаар мєнгєний орж ирэх урсгалын муу нєлєєг багасгахад (ингэснээр зээлийн хvv єсєж, хувийн хэвшлийн зарлага багасна) тусална. Хамгийн чухал нь Монгол улсад єнєєдєр эдийн засгийн єргєтгєлийг тогтвортой байдлаар хийж, хэрэгжvvлэх хэрэгтэй байна.

Friday, February 15, 2008

Valentine teaser

''Эх орны хишиг''– Эдийн засгийн зарим тайлбар

“Эх орны хишиг” сангаас иргэддээ мєнгє хуваарилж, байгалийн их баялгаасаа хувь хvртээх буянт vйлс эхлэхэд хэзээ мєдгvй бэлэн болсон байна.
Монголын тєр, засгаас иргэддээ хандуулсан нийгмийн чиглэлийн бодлогыг дэмжиж, бас ч vгvй хvртэж байдаг хvний хувьд эл бодлогод баяр хvргэхийн сацуу арай єєр єнцгєєс дэлхийн эдийн засгийн ерєнхий дэвсгэр дээр, Персийн булангийн Арабын зарим улсын жишээн дээр тайлбарлаж, тєр, засгийн удирдлагадаа санаа єгєх, бас хvртэх гэж буй иргэддээ мэдээлэл єгєх vvднээс дараахь єгvvллийг бичлээ. Хvлээн авч эргэцvvлнэ vv.

Эх орны хишгийг байгалийн баялгаасаа бvрдvvлээд ард иргэддээ хуваарилдаг туршлага Персийн булангийн Арабын улсуудад бий. Тэр туршлагаас санаа сургамж авч манайхан эндээ туршиж vзэхээр сvvлийн хэдэн жил ярилцаж байна. Yнэхээр байгалиас заяасан хєрсєн доорхи тэр их баялаг бол ард тvмний, тєр засгийн мэдлийн ємч байх нь зvй. Харин тэр баялаг нь ямар эрдэс баялаг болох, ямар аргаар олборлодог, хэр нєєцтай, хамгийн гол нь ямар дэд бvтцээр дамжин дэлхийн зах зээлд гардаг гээд харьцуулбал манай Монгол ба Персийн булангийн Арабын улсуудын хооронд газар тэнгэр шиг их зєрvv гараад ирнэ.

Тэнд нефть, заримд нь байгалийн хий байна. Олборлох єртєг нь хямд, цооног хоолой хоёр байхад л дэд бvтэц нь босоод ирж байна. Тэнд эх газарт тvгжигдсэн улс байхгvй, бvгд далайд гарцтай, энэ нь дэлхийн зах зээлд чєлєєтэй гарах хамгийн том (магадгvй амин чухал нь) боломж нь. Олборлоход хямд тєсєр, байгаль орчныг бужигнуулахгvй, далайгаар шууд тээвэрлэдэг тvvхий эд тэнд байна. Олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илvv дєт, тэгээд ч дэлхийн эрчим хvчний нєєцийн ихэнх нь тэр хэдхэн улсад байгаа хэрэг шvv дээ.

Тэгвэл манайд яг vvний эсрэгээр, хєрсєн дор чулуун нvvрс, зэс, бусад vнэт метал байна. Олборлоё гэвэл уурхай зайлшгvй, маш том нvсэр барилга байгууламж, асар их єртєг бvхий дэд бvтэц хэрэгтэй. Байгаль орчны эрсдэл байнга дагаастай. Магадгvй амин чухал нь гэх тэр боломж (далайд гарц) манайд алга. Хэрэв олборлоод, эсвэл олборлон єєрєє боловсруулаад дэлхийн зах зээлд гаръя гэхэд заавал хоёр хєршєєр дамжиж таарна. Иймд хоёр хєршийн тавих болзол нєхцєлvvд амин чухал хvчин зvйл нь болоод явчихна. Єєрєєр хэлбэл Персийн булангийн Арабын улсуудтай харьцуулах аваас олсон ашиг нь хуримтлал болж банкинд байрших vйл явц vлэмж хугацаа шаардах ба тэр хvртлээ багагvй зовлон туулна гэсэн vг.
Гэлээ гээд тэгэхээс єєр зам байхгvй, ДНБ-ий 40 хувь нь уул уурхайгаас бvрдэж байгаа, хэтдээ нэмэгдэж ч таарна. Харин Арабын тэр улсууд олборлож эхэлмэгцээ л єнєєгийн тэр их жаргалд хvрчихээгvйг дараахь баримтууд хэлж байна.

Ордын цаана их юм бий
“Нефтийн Дорно” гэх чихэнд дасаагvй нэр томъёо бvр дэлхийн II дайнаас ємнє гарчээ. Тэр дундаа миний жишээ болгох, очиж vзэн, биеэр мэдэрсэн Персийн булангийн хэсэг улсын хувьд тэгж нэрлэгдэх тvvхэн нєхцєл нь чухам бvрэлдсэн юмсанж. Нефть гэх шингэн тvvхий эд хамгийн чухлаар тавигдаж ирсэн єєр улс vндэстэн, бvс нутгийг олж заа гэвэл, хэрэв цогцоор нь аваад vзвэл Персийн булангийн Арабын хэсэг улсаас єєр тэгж нэрлэгдэх улс, бvс нутаг байхгvй.
Тэдгээр улсын тvvхийг судалж байхад санаандгvй явдлаар энэ нефтийн ид шид эхэлсэн байдаг. Британийн эзэнт гvрний хувьд єєрийн хамгийн том колони Энэтхэгийн ойролцоо усан боомт хайж явтал гэв гэнэт Персийн булан хавиас нефть илэрч, бvс нутгийн нэр хvнд огцом єссєн байна.

Ингээд 1930-аад он гэхэд л эндхийн стратегийн ач холбогдлыг их гvрнvvд олон дахин єсгєєд тавьчихаж. Британиас гадна АНУ, Франц, Итали ийшээ сонирхолтой болж, германчууд нэвтэрчээ. Холбоотнууд II дайнд ялалт байгуулахад Ойрхи Дорнодын нефть нь эрчим хvчний гол эх сурвалжийн хувьд шийдвэрлэх vvрэгтэй байсан. 1953 онд Иранд Америк, Британийн оролцоотой тєрийн эргэлт хийхэд чухам нефть л гол хєдєлгєгч нь болсон, учир нь Ерєнхий сайд М.Моссадык “Anglo-Persian” (єнєєгийн British Petroleum) компанийг тєрийн мэдэлд авч байж vхлээ бэлтгэсэн аж.

Хожим нь 1973 онд Саудын Араб, Кувейт, Абу-Дабигийн нефтийн ордуудыг Европын холбоотнуудтайгаа зєвлєхгvйгээр АНУ булаан авах гэж байж дэлхийг бужигнуулсан. 1991 онд Кувейтыг Иракаас чєлєєлсєн холбоотны дайн байна. Энэ бол Кувейтын Эмирийн нефтийн нєєцийг аврах, гол нь Саддамыг тийш нь оруулахгvй байх шалтгаанаар нєхцєлдсєн. 2003 оноос єрнєсєн Иракийн эрх чєлєє ажиллагаа мєн л нефтиэр нєхцєлдсєн гэхчилэн эдгээр жишээ бол нефть тойрсон дэлхийн их бодлогын ердєє салаа сэжvvр нь.

Катар
Монгол Улсын Ерєнхийлєгч оны цаана айлчилсан Катар Улсыг жишээлж vзье. Айлчилсан гурван улсаас хамгийн жижиг нь гэх утгаар би эхлэн жишээ болгож байна. Энэ жижиг улсад дэлхийн шатдаг хийн нєєцийн 15 гаран хувь нь хадгалагддаг. Тэр утгаараа 628 мянган хvн амтай (2005 оны НYБ-ын судалгаа), 11 437 хавтгай дєрвєлжин км бvхий элсэн цєлийн энэ жижигхэн улс орчин vеийн ертєнцєд эрчим хvчний томхон гигант болох зорилтыг тавьсан, зорилгодоо ч хvрсэн байна. Бараг саяхан хvртэл сувд далайгаас шvvрддэг энэ хавьдаа хамгийн ядуу нь гэх улс байжээ. 1940-єєд оноос нефть хий олборлож эхлээд 1971 онд тусгаар тогтнолоо зарласны дараахнаас бvс нутгийн хамгийн баян улс болж чаджээ. Нефть, хийгээс олсон орлого (нийт орлогын 80 хувь) нь нийгмийн хангамж руугаа шилжмэгц нийгмээрээ баяжин, улсаас дааж vнэгvй олгох, эдлvvлэх бараа, vйлчилгээ ч олширсон байна. Yндсэн хvн ам нь оршин суугаа гадаадын хєлсний ажилчдаасаа цєєн, яг одоо орон сууцжуулах, барилгажуулах их ажил єрнєж буй тул гадаадын барилгачид маш олноороо ажиллаж байгаа дvр зураг харагдана лээ.

Нэгэнтээ байгалийн асар их хийн дээр суугаагийнх ОПЕК-той тєстэй (Нефть экспортолодог орнуудын байгууллага) байгууллага байгуулах замаар дэлхийн ба бvс нутгийн бодлогод жин нєлєєгєє нэмэгдvvлэхийг Катар зорьж байна. ОПЕК нь нефтийн vнийг єсгєж, буулгадаг бол харин тэр шинэ байгууллага нь 20-30 жил байгалийн хийн vнийг тогтвортой барих зорилготой гэж Катарын Эмир ярьжээ.

Кувейт
Энэ улс бол манайханд харьцангуй танил. Нефтийн нєєцєєр дэлхийд дээгvvрт орох жижиг улс, байршлын хувьд манайтай адил гэж Гадаад хэргийн сайд нь зvйрлvvлэн ярихыг би сонсож байсан. Нєлєє бvх том том хєршvvдтэй, эх газраар Саудын Араб, Ирактай, далайгаар Ирантай хиллэдэг, стратегийн байршилтай. Экспортын нийт орлогын 90 хувийг ганц нефть нь бvрдvvлдэг. 2.7 сая хvн ам (НYБ, 2005), 17 818 хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэр, ДНБ-ээс хvн ам тутамд ногдох орлого нь 24 040 ам.доллар (Дэлхийн банкны 2006 оны судалгаа), НYБ-ын судалгаагаар хvн амын дундаж наслалт 75-79, манайхны хийж эхлэх гэж буй эх орны хишиг гэдгийг Арабын ертєнцєд хамгийн тvрvvн туршсан (vндэсний баялгийг хуваарилахад бvх кувейтчууд тэгш эрхтэй гэж хуульчилсан), эдийн засаг нь чухамдаа “Нефтийн эдийн засаг” нэрэндээ яг зохицох, ДНБ-ий 75 хувийг улсын секторт бvтээдэг тийм нэгэн улс байна. Нефтийн орлогоосоо Нєєцийн ерєнхий сан гэдгийг байгуулж, тэндээсээ хєрєнгє оруулалт хийдэг, ирээдvй хойч vеийнхэндээ зориулсан санг эндээс санхvvжvvлдэг гээд манайхны сургамж авах зvйл зєндєє юм билээ.

Кувейтын жишгээр бол, манайхны “Эх орны хишиг” санг бий болгохдоо учрах бvх эрсдэлийг урьдчилан тооцох vндсэн дээр хязгааргvй их мєнгєн хуримтлал эхлэн бий болгоод тєр нь тvvнийгээ хатуу хянаж, тvvнээсээ хєрєнгє оруулалтын эх сурвалж (хєрєнгє оруулалтын орлого) гаргах, vндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хєрєнгийн бирж босгох хэрэгтэй, харин иргэдэд хvртээх санг хойч vедээ гэдгээр тусгай сангаар тусад нь, бараа ажил vйлчилгээг тєр даах замаар тусдаа хєнгєлєлт vзvvлэх хэрэгтэй гэж кувейтын нэг эдийн засагч бидэнд ярьж байлаа. Харин тэр ярианд иргэддээ бэлэн мєнгє шууд тараах тухай ганц ч vг цухалзаагvй.

Эмират
Нефть олборлолтын оргил vеийг далимдуулан гадаадаас хєлсний ажилчин авсаар хvн амынхаа 80 хувийг гадаадынхан болгочихсон улс Персийн буланд ганц Эмират (нийт хvн ам нь НYБ-ын 2005 оны судалгаагаар 3.1 сая, нутаг дэвсгэр нь 77 700 хавтгай дєрвєлжин км) юм билээ. Хотуудын гудамжаар явгаар зорчих, эсвэл мєргєлийн цагаар гудамжинд vзэгдэх нь зєвхєн гадаадынхан, тэр утгаар энэ хавьдаа хамгийн либерал улс, бусад шашин шvтлэгийг зєвшєєрдєг, эрх баригчдаа єєрсдєє шууд сонгодог цорын ганц улс нь 2006 он хvртэл Эмират байв.

Анхандаа загас агнуур, сувд шvvрддэг ядуувтар улс байснаа 1950-иад онд нефть нээгдэж, олборлон баяжсаар хосгvй хєгжлийг бvтээж, нефтийн экспортыг эрvvлийг хамгаалах, боловсрол, vндэсний дэд бvтцийн хєгжил рvv шууд чиглvvлж чадсанаараа алдаршжээ. Хvн амын амьдралын чанар булангийн орнууд дотроо хамгийн дээгvvр нь, Дэлхийн банкны 2006 оны судалгаар ДНБ-ээс хvн ам тутамд ногдох орлого нь 23 770 ам.доллар. Бусад улсаасаа ялгарах нэг онцлог нь тэнгэр баганадсан сvрлэг барилга, тансаг зочид буудал, жуулчны баазуудыг байгуулах замаар vзvvлэнгийн эдийн засгийг буй болгосон, эдийн засаг нь дєрвєн гол онцлогтой: тєрийн маш гvнзгий оролцоо, нефтийн орлогын хэт хамаарал, баялаг тансаг амьдралаа илтгэх их эрмэлзэл, холбооны улсын гишvvн – вант улсуудын эдийн засгийн бодлогыг хооронд нь зохицуулдаггvй, чєлєєтэй тавьсан зэрэг нь ийм их амжилтад хvргэсэн хэмээн бидэнд ярьж байв.

Энэ бvхнээс уншигч Та дvгнэлт хий. Олборлоход хямд тєсєр, байгаль орчныг бужигнуулахгvй, далайгаар шууд тээвэрлэдэг, тэр утгаар олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илvv дєт Арабын улсуудын туршлагыг шууд буулгах бус, “Эх орны хишиг” санг бий болгоод vйл ажиллагааг нь эхлvvлэхдээ Кувейтын жишгээр явбал ямар бол гэх бодол надад тєрж байсан, судалж vзэхэд илvvдэхгvй дэг шvv!

Олхонуд Д.БАЯРХYY

Мэдээллийн эх сурвалж: ҮНЭН Сонин

Шинэ жилийн буудлага

Монголын эдийн засаг дахь парадоксууд

Өнөөдөр зарим эдийн засагчид Монголын эдийн засгийн хувьд макро эдийн засгийн сонгодог хийгээд Кейнсийн онолууд "зөрчигдөж" байна, учир нь эдгээр онолууд нь хөгжсөн орны зүгширсэн эдийн засагт тохирох онол ч гэж ярих нь бий. Харин хувь хүмүүсийн үйл хөдлөл, аж ахуй эрхлэх ухаан, аж ахуйн зохион байгуулалт, сонголтонд эрхэмлэх зүйлс нь ямар үндэстэн, улс байхаас бараг хамаарахгүй инвариант зүйл юм. Иймээс хөгжсөн орны болон хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хуулиудыг тайлбарлахад зарчмын ялгаа нэг их байхгүй шиг бодогддог.

Энэ тохиолдолд "макро эдийн засгийн онол Монголын эдийн засгийн хувьд зөрчигдөнө" гэдэгт итгэхэд бэрхтэй. Гэвч Монгол улсын макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн хувьд корреляцийн болон регрессийн шинжилгээ хийхэд макро эдийн засгийн зарим хуулиуд зөрчигдөөд байдаг. Энэ гайхалтай зүйлсийн талаар санал бодлоо солилцох, мєн зарим үндэслэлтэй тайлбарыг бусдаас сонсох зорилгоор энэхүү сэдвийг сонгон бичив.
Тайлбарыг хийхдээ:

• Үнэхээр Монгол хүмүүсийн үйл хөдлєл, аж ахуй эрхлэлт, сонголтод эрхэмлэх зүйлс нь мєн чанараараа дэлхийн ерөнхий хэв шинжээс тэс ондоо болоод зөрчигдөөд байна уу
• Аль эсвэл макро эдийн засгийн тоон мэдээллүүд нь худал юм уу, худал бол яагаад худлаа байна гэдгийг тогтоох
• Мєн макро эдийн засгийн аливаа онол, үзэл баримтлалууд нь тодорхой урьдчилсан нөхцлүүдийн хувьд үнэн байдаг тул энэ онолын нөхцлүүд биелж байна уу гэдгийг харгалзан үзэх.
• Хөгжиж буй орнуудын нийтлэг онцлогт хамрагдах уу гэсэн дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болов уу.
Хөгжиж буй орны эдийн засаг нь хөгжсөн орны эдийн засгаас ялгаатай гэж хэлэх хүн ч гарах байх. Энә талаар өөрийн бодлыг илэрхийлье.

Хэдийгээр 1970-аад оноос "Хөгжлийн эдийн засаг" хэмээх эдийн засгийн онолын шинэ салбар үүсэн, эдийн засгийн хөгжлийн тухай ойлголт, хөгжиж буй орнуудын эдийн засгийн онцлог, орлогын хуваарилалт, эдийн засгийн салбарын болон гадаад худалдааны бүтэц, өрийн хямрал зэргийг судалж байгаа боловч, одоог хүртэл түүнийг зарим эдийн засагчид эдийн засгийн онолын бие даасан салбар биш, зөвхөн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өвөрмөц асуудлыг судалдаг макро эдийн засгийн онолын хавсралт юм гэж үздэг. Би ерөнхийдөө сүүлийн үзлийг баримтлагч болой.
Үнэхээр хөгжиж буй болон хөгжсөн орны эдийн засгийн салбарын бүтэц, гадаад хүчин зүйлээс хамаарах байдал, улс төрийн бүтэц, эдийн засаг дахь төрийн оролцоо, засаглалын чадавхи, хотжилтын байдал, орлогын ялгаварлал зэргээрээ ялгаатай байдаг ч микро түвшний аж ахуйн үйл ажиллагаа, оролцогчдын шийдвэр гаргалтын үйл явц нь бараг ижил юм.
Хөгжиж буй болон хөгжсөн орны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож буй аргачлалууд ч нэгдсэн нэг хууль, дүрэмтэй. Тиймээс Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд тухайн үзүүлэлтүүдэд тулгуурлан дэлхийн улс орнуудын хооронд эдийн засгийн харьцуулалтуудыг хийсээр байгаа билээ.
Дээрхи тайлбаруудаас улбаатай анхаарал хандуулах дөрвөн зүйлийн эхний болоод дөрөв дэх анхааруулгад миний хувьд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа болно. Харин хоёр, гурав дахь анхааруулгад илүү ач холбогдол өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Монголын эдийн засгийн хувьд ажиглагдаж буй зарим парадоксуудыг авч үзье.
Үүнд:
• Макро эдийн засгийн онолын үндэсний тооцооны систем хэмээх хэсэгт Дотоодын болон Үндэсний нийт бүтээгдэхүүнийг (ДНБ, ҮНБ) орлого, зардал, нэмүү өртгийн аргаар тооцоолж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ гурван аргаар тооцоолоход нэг утгатайгаар дээрх үзүүлэлтүүд илэрхийлэгдэнэ гэсэн үг. Гэвч Монголын нөхцөлд зардлын ба нэмүү өртгийн аргыг ашиглан Үндэсний Статистикийн Газар тооцоолол хийдэг боловч зардлын аргаар тооцсон ДНБ нь нэмүү өртгөөр тооцсоноосоо 10-20 хувиар илүү байдаг.
• Филипсийн хууль ёсоор богино хугацаанд инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшинтэй урвуу хамааралтай байдаг хэдий ч Монголын хувьд сүүлийн жилүүдэд эдгээр үзүүлэлтүүд шууд хамааралтай байсаар байна.
• Олон улсын жишгээр ажилгүйдлийн хэвийн түвшин 5 хувь орчим байдаг ба тухайн улсын онцлогоос шалтгаалан бага зэрэг хэлбэлздэг гэдэг ч манай улсын албан ёсны ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд 3.5 хувь юрчим байгаа нь дээрх жишигтэй харьцуулахад ажилгүйдэл макро түвшинд асуудал биш болсон байлтай. Гэвч ажилгүйдэл, түүнээс үүдэлтэй ядуурал нийгмийн хамгийн эмзэг, хүнд асуудал болоод байдаг.
• Сүүлийн жилүүдэд манай улсын санхүүгийн систем эрүүлжин, хүмүүсбанкиндитгэж, санхүүгийн зуучлал сайжраад байгаа гэх боловч түүнийг нь илэрхийлдэг
гол үзүүлэлтүүдийн нэг болох мөнгөний эргэлтийн хурд улам бүр удааширсаар байна.
• Менгөний нийлүүлэлт жилдээ 40-50 хувь хүртэл нэмэгдсэн ч, бодит эдийн засгийн өсөлт 11 хувиас хэтрэхгүй байхад инфляци мөлхөө хәвээр байсаар байна. Гхдээ мөнгөний бодит худалдан авах чадвар албан инфляцийн түвшнээс хамаагүй илүүтэй унаж байгааг жирийн иргэд мэдрээд байдаг.
• Эдийн засаг жилдээ бодит утгаараа 10.6 хувиар өссөн байхад бодит эдийн засагтаа ямар ч үр нөлөө үзүүлээгүй байдаг.
• Төсөвт байгууллагад ажиллагс-
дын цалин тухайн өрхийн сарын хэрэглээнии зардлаа ч нөхөж чадахгүй байхад тэдгээр хүмүүс хэдэн мянган долларын жип унан хотын
гудамжаар давхилдсаар.
Мєн хувийн эдлэн газар, орон сууцтай байдаг.
• Төрийн түшээд татварын дарамт буурсан гэх боловч татварын орлогын
дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь жил ирэх тутам өсөөд байдаг.
• Боловсрол эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэйгээр барахгүй, мэдлэгт тулгуурласан эдийн засаг хөгжүүлнэ гэж ярих боловч дээд боловсролтой хүмүүсийн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх нөлөө сөрөг хандлагатай байдаг.
• Зудтай жилүүдэд мал сүрэг хэдэн саяараа хорогдож, олон арван малчдын хот харладаг ч тэдгээр хүмүүс ажилгүйчүүдийн албан ёсны тоог өсгөдөггүй.
• 2003 оныг 1989 онтой харьцуулахад малчин өрхийн болон малчдын тоо даруй 3 дахин өссөн боловч малын тоо тэр үеийнхээс 1 саяар бага байдаг.
•1990-ээд онд 2-3 аж ахуйн нэгж, жилдээ 500 кг орчим алт олборлож байсан бол 2003 оны байдлаар 90-ээд аж ахуйн нэгж, 20-оод тонн алт олборлодог болсон.
Ийм л сонирхолтой парадоксууд Монголын эдийн засагт үүсээд байна.

Мөнгө, санхүүгийн тоймоос - 2007 оны 4 улирал

МӨНГӨ, САНХҮҮГИЙН ТОЙМ
2007 ОНЫ IV УЛИРАЛ



o Хэрэглээний барааны үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшин 15.1 хувьд хүрсэн.
o Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулан Төв банкны үнэт цаасны (бодлогын) хүүгээ 2 удаа нэмэгдүүлж 8.4 хувьд хүргэсэн.
o Заавал байлгах нөөцийг 0.5 нэгжээр өсгөж 5.5 хувь болгосон.
o Монгол улсын гадаад валютын цэвэр албан нөөц 41.5 хувиар нэмэгдэж 972.2 сая ам. долларт хүрсэн нь импортын 6 сарын хэрэгцээг хангана.
o Төгрөгийн ам. доллартай харьцах ханш жилийн туршид тогтвортой байсан.
o Ипотекийн хоёрдогч зах зээл нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
o Банкны салбар тогтвортой хөгжиж, зээл хадгаламж эрс өсч, санхүүгийн зуучлал гүнзгийрсэн.
o Банкуудын нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 3.3 хувь байна.
o Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2007 онд 4.6 нэгжээр буурч 19.9 хувьд хүрсэн.

1. Мөнгөний бодлого
Эдийн засаг дахь мөнгөний агрегатуудын өсөлтийн хурд тайлант улиралд буурч байсан ч сүүлийн сард өсч 2007 оны эцсийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт мөнгө (М2) 56.3 хувь, нийт хадгаламж 50.9 хувь, нийт зээлийн хэмжээ 68.1 хувиар тус тус өссөн байна. Төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, нийгмийн халамжийн зардал өсч төсвийн тэлэх бодлого үргэлжилсэн, дэлхийн зах зээл дээрх нефть болон зарим хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, гадаад худалдаанд их хувийг эзэлдэг хөрш орнуудын инфляцийн түвшин нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2007 оны сүүлийн хагасаас эхлэн инфляцийн түвшин өсч 12 дугаар сарын байдлаар жилийн 15.1 хувьд хүрэв. Үүнтэй уялдуулан Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний агрегатуудын өсөлтийн хурдыг сааруулж, инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын чанартай гурван арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд: 2007 оны 10, 11 дүгээр сард Монголбанкны 7 хоногтой ТБҮЦ-ны хүү (бодлогын суурь хүү)-г тус бүр 1 нэгжээр өсгөж, оны эцсийн байдлаар 8.4 хувьд хүргэв. Банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгжээр нэмэгдүүлж 5.5 хувь болголоо. М2/ДНБ-ий харьцаа 52.7 хувь байгаа нь санхүүгийн зуучлал гүнзгийрч байгааг харуулж байна.

Мөнгөний үзүүлэлтүүдийн өрнөл

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2007 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 209.1 тэрбум төгрөг буюу 9.5 хувиар өсч, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэхүү өсөлтийн 64.1 хувийг бараг мөнгөний өсөлт хангаж байна

М1 мөнгө 2007 оны туршид тасралтгүй хурдацтай өссөн нь Засгийн газрын нийгмийн шинж чанартай шилжүүлэг, цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой. Тухайлбал, хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгийг олгож эхэлсэн, төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг 1 болон 4 дүгээр улиралд нэмэгдүүлсэн зэрэг нь нөлөөлсөн байна. Мөн хүүхдийн мөнгийг 2007 оны 2 дугаар улирлаас хадгаламж хэлбэрээр олгож эхэлсэн нь бараг мөнгөний өсөлтөнд нөлөөлөв. 2007 оны төсвийн зардлын 50.4 хувь буюу 881.9 тэрбум төгрөг зөвхөн 4 дүгээр улиралд зарцуулагдсан байна.
Бараг мөнгөний өсөлтийн хурд 2001-2006 онуудад М1 мөнгөний өсөлтөөс байнга өндөр байснаас М2 мөнгөний өсөлтөнд эзлэх М1 мөнгөний хувь буурсаар ирсэн байна. Харин 2007 оны эхнээс М1 мөнгөний өсөлтийн хурд түргэсч, М2-т эзлэх хувь нь бага зэрэг өсөв. Тайлант улирлын М2 мөнгөний өсөлтөнд М1 мөнгөний эзлэх хувь 35.9 хувь байгаа нь өмнөх улирлаас 28.4 нэгжээр өндөр байна. Бараг мөнгөний бүтцээс харахад тайлант улиралд төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлт 15.0 хувиар буурсан байхад валютын хадгаламжийн жилийн өсөлт 35.8 хувиар, гадаад валютын харилцахын жилийн өсөлт 22.3 хувиар тус тус өссөн байна. Тайлант улиралд бараг мөнгө 8.0 хувь буюу 134.1 тэрбум төгрөгөөр өссөний 61.6 хувийг төгрөгийн хадгаламжийн өсөлт, 18.9 хувийг гадаад валютын хадгаламж, 19.5 хувийг валютын харилцахын өсөлт бий болгожээ.
Өнгөрсөн онуудын хандлагаас харахад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 4 дүгээр улиралд саардаг байсан нь эдийн засгийн үйл явц II, III улирлуудад идэвхжиж, I, IV дүгээр улирлуудад буурдагтай холбоотой байв. Харин сүүлийн жилүүдэд улирлын хэлбэлзэл багасч байгаа нь бараг мөнгөний өсөлт, дотоод эдийн засгийн идэвхжилээс гадна гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвуулга, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт, санхүүгийн шинэчлэл болон либералчлалтай холбоотойгоор дотогшлох мөнгөн урсгал хурдацтай өсөн нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. 2007 оны хувьд эдгээрээс гадна төсвийн тэлэлт, тухайлбал төсвийн зардал нөлөөлөв.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг байршуулалт талаас нь авч үзвэл гадаад цэвэр актив өмнөх оны мөн үеэс 304.4 тэрбум төгрөг (26.9 хувь), дотоод цэвэр актив 560.2 тэрбум төгрөг (138.4 хувь)-өөр тус тус өсчээ. Харин өсөлтийн хурдаар нь авч үзвэл дотоод цэвэр активын өсөлт түргэсч, гадаад цэвэр активынх буурсан байна. 2007 оны 4 дүгээр улиралд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн дийлэнх буюу 65.0 хувийг дотоод цэвэр активын өсөлт хангасан байна
Дотоод цэвэр активын энэхүү өсөлт нь иргэд, хувийн секторт олгосон банкны салбарын зээл нэмэгдсэнээр тайлбарлагдана. Эдийн засгийн өндөр өсөлтийг дагаад зээлийн эрэлт нэмэгдсэн, нөгөө талаас зээлийн хүү үргэлжлэн буурч байгаа нь зээлийн нийлүүлэлтийн хэмжээг өсгөхөд нөлөөлжээ.

Инфляцийн түвшин 2007 оны 8 дугаар сараас өсч эхэлсэн, мөнгөний агрегатуудын өсөлт хурдассан тул бодлогын түвшинд хариу үйлдэл үзүүлэх зорилгоор Монголбанк мөнгөний бодлогын хүүг 10, 11 дүгээр саруудад тус бүр 1 хувиар нэмэгдүүлж, 6.4 хувиас 8.4 хувь болгов. Бодлогын хүүг ийнхүү өсгөснөөр М1 болон М2 мөнгөний алдагдсан боломжийн зардлыг өсгөж, мөнгөний өсөлтийг сааруулах боломжийг бүрдүүлж өгсөн хэдий ч нөгөө талаас Засгийн газрын нийт зардлын өсөлт, хөрөнгийн дотогшлох урсгал зэргээс хамаарч мөнгөний нийлүүлэлт нэмэгдлээ. Мөнгөний бодлогын хүүний өсөлтөөр алдагдсан боломжийн зардал өссөн түвшиндээ хадгалагдах тул дунд хугацаанд бодлогын илүү нааштай үр дүнд хүрэхээр тооцоолж байна.

Заавал байлгах нөөцийн хангалт

Заавал байлгах нөөц нь манай орны хувьд мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавих чухал хэрэгслийн нэг байсаар байна. М1 мөнгөний өсөлтийн хурдыг сааруулах зорилгоор Монголбанк тайлант улиралд заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгжээр нэмэгдүүлж 5.5 хувь болгон тогтоогоод байна.
Монголбанкнаас 2007 оны 4 дүгээр улиралд нийт 7 удаа заавал байлгах нөөцийн хэмжээг төгрөгөөр болон валютаар банк бүрээр тогтоож, түүний хангалтыг хянаж холбогдох арга хэмжээ авч ирлээ. Тайлант хугацаанд нөөцөө хангаагүй банк байгаагүй бөгөөд системийн хэмжээгээр нийт 15.5-38.6 тэрбум төгрөгийн нөөцийн илүүдэлтэй байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.2 тэрбум төгрөг буюу 23.0 хувиар бага байсан нь нэг талаас Төв банкны нөөц мөнгөний удирдлага, нөгөө талаас банкуудын хөрөнгийн удирдлага сайжирч буйг илтгэж байна.

Төв банкны үнэт цаас

Мөнгө зээлийн үзүүлэлтүүдэд гол нөлөө үзүүлэх хэрэгсэл нь Монголбанкны хувьд Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) байдаг. Монголбанк нь 2007 оны 4 дүгээр улиралд банкуудын нөөцийг бууруулан, нөөц мөнгөний өсөлтийг багасган улмаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурдыг саармагжуулах зорилгоор 7 хоногийн хугацаатай үнэт цаасныхаа хүүг 8.4 хувь (6.4 хувь байсныг) болгож өсгөв. Түүний зэрэгцээ банкуудын илүүдэл нөөцийг татах үүднээс 12 долоо хоног, 28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг гаргаж арилжаалав. Тайлант улирлын эцсийн байдлаар 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл 50 тэрбум төгрөг, 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл 6.3 тэрбум төгрөг, тэдгээрийн жигнэсэн дундаж хүү тус бүр 11.5 ба 12.62 хувь байна.
3


Төв банкны санхүүжилт

Банкууд мөнгөн хөрөнгийн нөөцөө зохистой удирдах үүднээс хамгийн багадаа нэг хоног хүрэхгүй хугацаанд Төв банкны санхүүжилтийг ашиглах боломжтой байдаг. Тайлант улиралд Монголбанк хямдруулалтын санхүүжилт олгоогүй бөгөөд 4 банкинд богино хугацааны санхүүжилт буюу 14.6 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 10.0 тэрбум төгрөгийн овернайт зээл олголоо.


Засгийн газрын цэвэр зээл

Засгийн газраас авах авлага Монголбанк болон банкуудын тэнцлийн нэгдсэн дүнгээр тайлант улирлын эцэст 24.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх улирлынхаас 61.5 хувиар буурчээ. Энэ нь Монголбанкинд байршиж байсан 23.7 тэрбум төгрөгийн ОХУ-д төлсөн их өрийн тооцооны Засгийн газрын үнэт цаас бүрэн төлөгдөж дууссантай холбоотой юм.


Засгийн газрын үнэт цаас


Тайлант улиралд Засгийн газар 2 удаагийн арилжаагаар 182 хоногийн хугацаатай, 7.85-7.95 хувийн хүүтэй, нийт 8.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хямдруулсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон арилжаалжээ. Засгийн газрын үнэт цаасны гол худалдан авагч нь банкууд байгаа нь тэтгэвэр, даатгалын сан, хөрөнгө оруулалтын хамтын сан зэрэг бусад санхүүгийн байгууллагын оролцоо хэрэгтэй байгааг харуулж байна.


Мөнгөний зах зээл

Банк хоорондын хоёрдогч захын үйл ажиллагаа идэвхжиж, 2007 оны 4 дүгээр улирал гэхэд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь банкуудын илүүдэл нөөц буурч, богино хугацааны мөнгөн хөрөнгийн хэрэгцээ банкуудад нэмэгдэж байгаагийн илрэл юм. 2006 оны 4 дүгээр улиралд банк хоорондын хоёрдогч зах дээр хийгдсэн нийт арилжааны 74 хувийг овернайт хэлцэл дангаараа бүрдүүлж байжээ. Харин 2007 оны 4 дүгээр улиралд нийт арилжааны 63 хувийг банк хоорондын зээл (32 хувь) болон банк хоорондын овернайт зээл (31 хувь) бүрдүүлж байна. Энэ нь хоёрдогч зах дээрх хэрэгслүүд арилжаанд жигд нэвтэрч эхэлснийг илтгэж байна. Өмнө нь банк хоорондын хоёрдогч зах дээр бараг хийгддэггүй байсан банк хоорондын хадгаламж 2007 оны 4 дүгээр улиралд нэлээд идэвхжиж нийт арилжааны 9 орчим хувийг эзлэх болсон байна. Хоёрдогч зах дээр хийгдсэн сарын дундаж хэлцлийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 дахин, өмнөх улиралтай харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн байна.


/ Мэдээллийг Монгол Банкны албан сайтаас авлаа/