Tuesday, February 26, 2008

Project

ДНБ ирэх онд 10,1 хувь өсөхөөр төлөвлөжээ

2008 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 10,1 хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1747 ам.доллар байхаар тооцоолж байна. Төрөөс мөнгөний талаар 2008 онд баримтлах бодлого, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Ц.Баярсайхан нар өчигдөр мэдээлэл хийхдээ ийнхүү мэдэгджээ. Тэдний ярьснаас үзвэл УИХ төрийн мөнгөний бодлогод инфляцийг ирэх жил зургаан хувьтай байхаар тодорхойлжээ. Гадаад валютын цэвэр нөөцийг импортын 36 хувиас доошгүй байлгахаар тогтсон байна.
УИХ-ын гишүүн Ц.Дамирангийн мэдэгдснээр , УИХ дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлөөс ажлын хэсэг томилж, нийт 12 хүн ажиллаж 12 зарчим дээр тохиролцсон аж. Эхний тохиролцоогоор хэрэглээний үнийн индексийг инфляцид тогтвортой барьж зургаан хувиас хэтрүүлэхгүй байх. Үүнд төрөөс ямар арга хэмжээ авах хэрэгтэй тэр бүрийг хэрэгжүүлье гэсэн. Татварыг хоёр дахин бууруулахыг бодлогод тусгалаа. Мах, гурил, сүү, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодод үйлдвэрлэх боломжтой болгох, мэргэжилтэй ажилчны тоог нэмэгдүүлэхийг бүлэг, зөвлөлийн зүгээс тохиролцсон байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улаан буудай, нефтийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор ирэх жил Засгийн газрын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд борлуулах болсон хэмээн гишүүд мэдэгджээ. Мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, нефть бүтээгдэхүүний нөөцөд 100 тэрбумаас доошгүй хөрөнгө хуваарилахаар тогтжээ. Хэрэглээний бараа, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 30 тэрбум төгрөг, банкны зээлийн 50 хувийг төр даах зорилгоор 10 тэрбум төгрөг төсөвт тусгасан байна. Уул, уурхайн үйлдвэрлэлийг ашиглахтай холбогдуулж Улаанбаатарт, Шивээ-Овоод 10000 мгв-аас дээш хүчин чадалтай гурван цахилгаан станц барина. Улаанбаатарын дэд бүтэц, усан хангамж, утааны асуудлыг шийдэхэд 50-иас доошгүй тэрбум төгрөг хуваарилна. Замын-Үүдэд ачаа тээвэрлэлтийг дээшлүүлэхэд 15 тэрбум төгрөг нэмж тусгахаар боллоо.
Нийгмийн салбарт их том асуудлууд тусгасан. Нийгмийн даатгалын тогтолцоог бие даалгах, шимтгэлийг хоёр дахин бууруулах, төрийн албан хаагчид, хувийн салбарт ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг ижил болгох, "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 300 төгрөг зарцуулдаг байсныг 400 төгрөг болгохоор тогтоод байгаа ажээ. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардлыг төр даах тухайд тусгасан. Эмнэлэг, хилийн цэрэг, батлан хамгаалах, цагдаагийн машины паркийг шинэчлэхэд зориулсан санхүүгийн эх үүсвэрийг тусгаад байгаа аж.
Эдгээр баримт бичгийг баталсан учир өнөөдөр 2008 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ.


Эх үүсвэр: Нээлттэй нийгэм форумын сайтаас

ЗГ-ын Дунд хугацааны зорилт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ


Монгол улсын Засгийн газар дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, инфляцийг зохистой түвшинд байлгах, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээг урамшуулах замаар эдийн засгийн тэлэх бодлого баримтлах болно. Эдийн засгийн бодлого нь өсөлтийг урамшуулж, төсвийн орлого, Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад зээлийн ашиглалтыг зохистой нэмэгдүүлэн, нийгмийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар ард иргэдийнхээ сайн сайхан аж байдлыг хангах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтыг хангахад чиглэгдэж байна.

Нэг. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгална.

• Инфляцийн түвшинг дунд хугацаанд 5 хувиас хэтрүүлэхгүй байлгах зохицуулалтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх,

• Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийг алдагдалгүй, тогтвортой байлгаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх,

• Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 8-10 хувиас бууруулахгүй байлгах бодлого баримтлах,

Хоёр. Төсвийн тогтвортой байдлыг хадгална.

• Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг өсгөхгүй байх зарчим баримтлах,

• Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засгийн өсөлт, инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримтлах,

• Хөнгөлөлттэй зээлийг авто замын сүлжээг бүрдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, импортын нефть бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажилд түлхүү зарцуулах,

• Уул, уурхайн салбарын орлогоос Монгол улсын хүртэх хувийг хөрөнгө оруулагч болон Монгол улсын ашиг сонирхолд харилцан нийцтэй байхаар тогтоож, хуримтлуулан зарцуулах,

Гурав. Бодит салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ.

• Уул, уурхайн салбараас улсын төсөвт орох орлогыг цаашид эдийн засгийн өндөр өсөлтийг хангах арга хэрэгсэл болгож ашиглах,

• Мянганы зам болон Азийн авто замын сүлжээнд нэгдсэн авто замыг барих ажлыг зохион байгуулах,

• Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засгийн бүхий л хөшүүргээр дэмжинэ. Шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинэ технологид тулгуурласан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болгохыг дэмжих,

• Газар тарилангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны цэвэр усаар хангах ажлын хүрээнд хөдөө орон, нутагт худаг гаргах ажлыг дэмжих,

• Улсын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ. Бүх айл, өрхийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох, авто, агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулахад улсын хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх,

Дөрөв. Нийгмийн эмзэг хэсэгт түлхүү хандсан, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангахад чиглэсэн төсвийн зарлагын бодлогыг хэрэгжүүлнэ.

• Улсын төсвөөр дамжин хуваарилагдах орлогын хэмжээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх,

• Гадаадын буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад түншүүдтэй идэвхитэй хамтран ажиллах,

• Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, дархлаажуулалт, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх, сургууль, соёлын байгуулагуудын хүртээмж, нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн сургалтын байгууллагуудыг бий болгоход гадаад тусламжийн зарим хэсгийг ашиглах,

• Хүүхэд, эхчүүдийн хоол, тэжээлийн дутагдалыг арилгах, хүүхдийн өсөлт, оюуны чадамжийг сайжруулах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эх, нялхсын эндэгдэлийг багасгахад чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих,

Тав. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна:

• Төрийн захиргааны болон төсөвт байгууллагуудын удирдлага, менежментийг сайжруулах, эцсийн үр дүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулсан байдалтай уялдуулан үр дүнгээр санхүүжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн баримтлах,

• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг үе шаттай боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах,

• Төсөвт байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүрээмжид төрийн хяналтын байгууллагаас илүүтэйгээр төрийн бус байгууллагууд, олон нийтийн хяналтыг оруулах, ил тод байлгах бодлогыг баримтлах, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх,

• Гааль, татварын байгууллагыг ил тод, иргэдэд шуурхай үйлчилгээ, зөвлөлгөө үзүүлдэг байгууллага болгох зорилтыг хэрэгжүүлэх,

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Хулганайн Тэргэл : Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө

Харчуулын гутал тоостойгоо байхад
Хашааны жаалууд нустайгаа байхад
Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа.
Баян хоосныг чинь ялгаагүй байхад
Бяцхан охин шиг гэнэн байхад
Бичгийн цаас шиг чи бидэн цэв цэвэрхэн байхад
Бидэнд ирсэн хайр очир алмааз шиг өнгөлөг өө
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчилж, хүсэн төсөөлөх их хайр минь өнгөлөгөөс өнгөлөг
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг.

Тоомойн Очирхүү: Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ!

Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ


Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг нь бvv шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бvv инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шvv
Амжиж чи єєрєє алдрын зэрэгт хvрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж єг
Ачийг чинь тэд бас бvv мартаг
Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хvйтэн єдєр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хєвгvvнийг
Чанга хатуу vгээр битгий гомдоо бvсгvй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хvvхэнд ч дурлаж болох шvv дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр vг хvртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хvртэл нэг янзаар бємбєрч
Бидний зам дээр ив ижилхэн учрал тохиолдоно
Бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр арчиж єг
Бvдэрч унасан хvvхдийг дээр єргєн аргад
Єнєєдєр чи инээж, нєгєєх нь уйлдаг ч
Єєр нэг єдєр чи гуньж, цаадах чинь дуулах болно
Єлгий авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоор
Єєр юу ч хэрэггvй бие биеэ хайрла
Єргєн хорвоод хvн хайраар л дутаж болохгvй
Аз жаргалыг би хvний сэтгэлийн галаар тєсєєлдєг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэг гэж ойлгоном
Xxx

Яг одоо би таныг єєртєє авмаар байна
Ярих мэт нvдийг чинь,
Харах мэт vгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зvрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдvvлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ vvрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггvй болохыг чинь vзмээр байна
Тэвдэж vзээгvй амгалан царай чинь тvгшvvрээр дvvрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хvслээ нуучихаад ажиггvй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгvй сайхан vгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Єєрийн минь нэрийг шивнээд цєхрєн уйлахын тєлєє
Єєдєєс чинь харж суугаад хундага єргєн инээмсэглэнэм


Б.Ичинхорлоо: Тэртээх хаврын өдрүүдийнх шиг…


Тэртээх хаврын өдрүүдийнх шиг
Хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруу мөч
Хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн аниргүйг сэрээж
Уулга алдан айсуй
Үгүй дээ, хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй
Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан уул шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээ больсон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэн одох мэт
Өнгөрч одсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чинйи тухай мөрөөдөж ханасаан, амраг минь
Цээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурын мандалд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье, чамд би хайртай

Celine Dion: The power of love

From Sara with love

Just one last dance

Монгол улсын инфляцийн нєхцєл байдлыг шинжихvй

Инфляци, эдийн засгийн хэт хурдан єсєлт гэж юу вэ?

Инфляци гэж vнийн тєвшний ерєнхий єсєлтийг хэлнэ. Харин эдийн засгийн хэт хурдан єсєлт гэж юуг хэлэх вэ?
Энгийнээр хэлбэл эдийн засгийн бодит хvчин чадал нь бараа, vйлчилгээний эрэлтийн хурдыг гvйцэж чадахгvй байгааг хэлнэ.

Монгол Улс инфляцийн vе шатандаа явж байна уу? Эдийн засаг нь хэт хурдацтай єсєж байна уу? Дvгнэлт хийхээс ємнє гол шинж тэмдгийг авч vзье. Эдгээр гол шинж тэмдгvvдэд: (i) инцляцийн єсєлт, ялангуяа арилжааглагддаггvй зvйлс (ii) харилцах дансны алдагдал нэмэгдэж байгаа байдал; (iii) мєнгє болон хєрвєх эд хєрєнгийн єсєлт их байгаа, болон (iv) эдийн засаг дах хєгжлийн саад тотгорууд нэмэгдэж байгаа зэрэг орно. Эдгээр шинж тэмдгvvд Монгол улсад байна уу? Одоо шинжилж vзье.

Инфляци єсєж байна. 2007 оны 9 дvгээр сарын тєгсгєлд Хэрэглээний vнийн индекс (ХVИ)-ээр инфляцийн тєвшнийг хэмжиж vзэхэд ємнєх жилтэй харьцуулсан vзvvлэлт 13.1% (ЄЖХV), 2007 оны эхний vзvvлэлттэй харьцуулахад 12.2% буюу 2000 оноос хойш Монгол улсад инфляцийн хамгийн єндєр vзvvлэлттэй 9 дvгээр сар ажиглагдсан. 2007 оны 1 дvгээр сард инфляцийн тєвшин (ЄЖХV) 4.2 хувьтай байсан. 9 дvгээр сарын эцэст боловсролын салбар, хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын тєлбєр ЄЖХV-ээр 20-иос илvv хувиар єссєн байсан. Энэ хугацаанд эмнэлгийн vйлчилгээ (ор хоногийн тєлбєр) даруй 76 хувиар єссєн vзvvлэлттэй гарсан. 2007 оны 4 дvгээр сард усны тарифыг дунджаар 74 хувиар єсгєсєн. Тvvнчлэн хувийн хэвшлийн цалингийн жишиг болдог тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлсэн нь эдийн засагт нийт цалинг нэмэгдvvлэх суурь нь болж єгсєн. Энэ нь хєдєлмєрийн хєлс, орлогыг ерєнхийд нь нэмэгдvvлсэн гэсэн vг юм.

Хэрэглээ єсєж байна. 2007 оны 9 дvгээр сард ЄЖХV олон жилийн дунджаар тооцсон vнийн єсєлтийн vзvvлэлт 70 хувьтай (13.1 хувийн vзvvлэлтээс 9 нь гэх мэт) байгааг хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлтєєр тайлбарлаж болно. Ялангуяа дотооддоо vйлдвэрлэсэн мах, махан бvтээгдэхvvний vнэ 2007 оны 9 дvгээр сард ажиглагдсан инфляцийн тєвшний 3-аас илvv хувийг эзэлж байсан (махны vнэ 9 дvгээр сард ЄЖХV-ээр 21 хувиар єссєн байсан). Ємнєх жилvvдэд Монгол улсад гарч байсан нийлvvлэлт талын гэнэтийн цочирдол (зуд гэх мэт)-оос болон махны нийлvvлэлт буурч, эрэлт нэмэгдсэнээс махны vнэ єссєн байх магадлалтай. Бензин болон тээврийн зардал нэмэгдэж байгаа нь vнийн тєвшний ерєнхий єсєлтєд бас нєлєєлж байна. Ихэвчлэн ОХУ-аас импортлон оруулж ирж байгаа талх, овьёосны буудай 9 дvгээр сарын ЄЖХV-ийн 3.3 хувийг эзэлж байна. Хэнтий, Сэлэнгэ, Тєв аймаг гэх мэт хєдєє аж ахуйн бvсvvдэд ган болсон учраас vр тарианы vйлдвэрлэл 2007 оны намар буурч, нийлvvлэлтийг багасган, улмаар vнийн єсєлтєд нєлєєлсєн.

Энэхvv хэрэглээний єсєлт тогтворжих хандлагатай байна, vvнд (i) тєр нийгмийн шилжилт хєдєлгєєн, тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлэх замаар засгийн газрын хэрэглээг нэмэгдvvлж байгаа; (ii) гадаадад ажиллаж байгаа монголчууд байнга эх орон руугаа мєнгє шилжvvлж байгаа; (iii) 2007 оны эхнээс НЄАТ-ыг 5 хувиар бууруулж, хvн амын орлогын албан татварыг ємнє мєрдєж байсан татварын хамгийн бага хэмжээ (10 хувь )-гээр болгож бууруулсан явдал нєлєєлсєн. Гэхдээ хэрэглээний vнийн инфляцийн тєвшин єндєр байх нь худалдан авах чадвар болон бодит хэрэглээг бууруулах хандлагатай байдаг.

Тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлэх замаар Засгийн газар зарлагаа єсгєж, улмаар инфляцид нєлєєлж байгаа нь цэвэр тєрийн байгууллагуудын нийт эрэлтэд нєлєєлєх байдлыг хязгаарлагдмал болгож байна. 2006 онд Засгийн газрын тєсєв ашигтай гарч байсан хэдий ч 2007 онд цэвэр тєсвийн нийт зарлага хязгаарлагдмал байна. Засгийн газрын тєсвийн алдагдал ойролцоогоор 2 хувь байхаар тооцоолсон байна.

Мєнгєний нийлvvлэлтийг нэмэгдvvлэх. Энэ нь урт хугацааны турш инфляцийн сайн vзvvлэлт байдаг. Мєнгєний нийлvvлэлтийг юу бvрдvvлдэг вэ? Хоёр энгийн тодорхойлолт байна. Vvнд: 1-рт М1 буюу бага мєнгє, єєрєєр хэлбэл гvйлгээг хийж болох мєнгєн хєрєнгє (валют + 1 шєнийн хадгаламж), 2-рт М2 буюу нийт мєнгє, єєрєєр хэлбэл эргэлтэнд байгаа бэлэн мєнгє болон бvх хадгаламж орно. Гадаадын шууд хєрєнгє оруулалтын урсгал нэмэгдэж байгаа нь мєнгєний бэлэн байдлыг нэмэгдvvлж байгаа тєдийгvй гадаад валютын цэвэр нєєц єнгєрсєн 8 дугаар сард ЄЖХV-ээр даруй 2 дахин (+132 хувь) нэмэгдсэн нь эдийн засаг дахь мєнгєний хєрвєх чадвар нэмэгдэж, гадаадаас монгол ажилчид шилжvvлэг ихээр хийх болсонтой холбоотой: М2 2001 онд ДНБ-ний 26 хувийг эзэлж байсан бол 2006 оны эцэст ДНБ-ний 41 хувийг эзэлж байна. Энэ нь эдийн засаг дах мєнгєжvvлэлт нэмэгдсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Бусад хєгжиж буй орнуудтай харьцуулбал Монгол улсын мєнгєжилтийн тєвшин бага юм. Тухайлбал 2006 онд бага орлоготой орнуудын М2-ын ДНБ-тай харьцах харьцаа дунджаар 52 хувьтай байсан.
Тиймээс Монгол улсын эдийн засагт инфляцийн гол шинж тэмдгvvд байсаар байна. Гэвч энэ нь тvр зуурынх уу эсвэл удаан хугацааны асуудал уу? Vvнийг сайн ойлгохын тулд бидэнд Монгол улс бизнесийн аль цикльд явна вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудад юу болж байгаа болон хєрш орнууд бас юу хийж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Монгол улсын бизнесийн цикль хурдан єсєлтийн vе шатанд явж байна.
Тодорхой хэмжээний бvтээгдэхvvнийг vйлдвэрлэн гаргадаг vйлдвэрлэл нь мєнгєн болон эд хєрєнгє, хvн хvч, технологи дээр vндэслэсэн байдаг. Vvнийг бvтээгдэхvvний гарцын хандлагын тєвшин гэж нэрлэдэг. Гэхдээ аль ч vед бvтээгдэхvvний гарц, хандлагын утгатай тэнцvv байх албагvй. Байгууллагууд хэрэв бvрэн хvчин чадлаараа эсвэл vр ашигтай ажиллаж чадахгvй тохиолдолд бvтээгдэхvvний гарц, хандлагын тєвшнєєс доогуур байна. Хэрэв байгууллагууд орлого єснє гэж мэдэрч чадвал тэд ажилчдаа илvv цагаар ажиллахыг ятгаж, машин тоног тєхєєрємжийг хvчин чадлаас нь илvvтэйгээр ажиллуулж чадна. Гэвч энэ байдал удаан vргэлжилж чадахгvй. Хэсэг хугацаанд хvчин зvйлс буюу vйлдвэрлэлийг эрчимтэй явуулбал бvтээгдэхvvний гарц хандлагаас илvv байна. Хандлагын эргэн тойронд байгаа бvтээгдэхvvний гарцын эдгээр хувьсал нь бизнесийн циклийг тодорхойлж байдаг. Бvтээгдэхvvний гарцын зєрvv буюу тєлєвлєгдсєн бvтээгдэхvvний гарц, одоогийн ДНБ-ний хоорондын зєрєє нь бас бизнесийн циклийн хэмжvvр болдог. Бvтээгдэхvvний гарцын зєрєє нь эерэг, их байвал ДНБ нь тєлєвлєгдсєн бvтээгдэхvvний гарцаас их хэмжээгээр илvv байдаг. Яагаад гэвэл машин, тоног тєхєєрємжийг илvv эрчимтэйгээр ашиглан, хvмvvсийг илvv ажиллуулсан ба нэмэлт эрэлт нь байгууллагуудыг илvv цагаа нэмэгдvvлж, єндєр цалин єгч, эсвэл машинуудыг бvрэн хvчин чадлаас нь илvv ажиллуулахыг шаарддаг. Тэгснээр байгууллагууд энэхvv нэмэгдэл зардлаа vнэ єсгєж шингээдэг. Ийм нєхцєлд инфляци єсєх хандлагатай байдаг. Дээрхи хvснэгтээс харвал Монгол улсад бvтээгдэхvvний гарцын зєрєє сvvлийн гурван жилд эерэг байсан байна.

Нийт эрэлтийн єсєлт нэмэгдэж, єсєлт нь хурдацтай байна. Хєрєнгє оруулалтын баримтаас харвал хєрєнгє оруулалт хурдацтай нэмэгдэж байна. Vvнд: (i) vйлдвэрлэлийн бvтээгдэхvvний єсєлт хvчтэй байна, vнэ тогтмол буюу 13.6 хувьтай, vйлдвэрлэл бараг 34 хувиар нэмэгдсэн (8 дугаар сард ЄЖХV); (ii) гадаадын шууд хєрєнгє оруулалт тогтворжиж байгаа; (iii) зээлийн хvvгийн хэмжээ буурч байгаа (дээр Зураг 5-ыг vзнэ vv) бєгєєд энэ нь дотоодын хувийн хэвшлийн хєрєнгє оруулалтад нєлєєлж байна; (iv) 2007 оны 1 дvгээр сараас эхлэн хvчин тєгєлдєр болсон, аж ахуйн нэгжийн орлогын 2 тєрлийн татварыг тус бvр 5 хувиар бууруулсан (татварын єндєр тєвшнийг 30 дахин нэмэгдvvлсэн босго тогтоосон) нь хувийн хэвшлийн хєрєнгє оруулалт, тэдний зарлагаа нєхєх байдлыг нэмэгдvvлэх юм; (v) эцэст нь тєсвийн хєрєнгє оруулалтын хєтєлбєр нь 2006 онд 7 хувьтай байсан ДНБ-ыг 2007 онд 13 хувьтай байлгахаар тєлєвлєгдсєн байна.

Нийтийн хэрэглээний зvйлс болон vндсэн vйлчилгээний тарифын зохицуулалт хийгдсэн нь Хэрэглээний vнийн индекс єсєхєд бас нєлєєлсєн. 9 дvгээр сарын эцэст боловсролын салбарт хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын тєлбєр 20-иос илvv хувиар єссєн vзvvлэлттэй байна. Мєн энэ хугацаанд эмнэлгийн vйлчилгээ (ор хоногийн мєнгє) 76 хувиар єсчээ. 2007 оны 4 дvгээр сард усны тарифиыг дунджаар 74 хувь болгож нэмэгдvvлсэн.

Гадаад хадгаламжийн урсгал Монгол улс руу орж ирж байгаа нь нийт эрэлт болон инфляцын дарамтыг нэмэгдvvлж байна. Харилцах данс нь 2-р улиралд алдагдалтай байгаа бєгєєд импорт нэмэгдсэнээр хєрєнгє оруулалт, хэрэглээ нэмэгдэх тєлєвтэй байна. Гадаад худалдааны тэнцэл нь экспорт багассаныг харуулж байна. Энэ нь алтны албан ёсны экспортын тонноор илэрхийлэгдэх хэмжээ (ЄЖХV-ээр -21 хувьтай байна), vнэ (ЄЖХV-ээр -17 хувьтай байна) буурсантай холбоотой. Импортын хэмжээ нэмэгдсэн нь гадаадын шууд хєрєнгє оруулалт нэмэгдсэнтэй холбоотой (2 дугаар улиралд 128 сая ам.доллар байгаа нь ЄЖХV-ээр +30 хувьтай байна). Импортын єсєлт нь дэд бvтцийн хєгжилд саад болж байгаа зvйл (ялангуяа тємєр замын тээвэр)-ийг сайжруулах талтай. Жишээлбэл: тємєр замаар орж ирж байгаа тээврийн эргэлт эрс нэмэгдсэн (8 дугаар сард ЄЖХV-ээр 19-тай байсан). 8 дугаар сард гадаад валютын цэвэр нєєц даруй 2 дахин нэмэгдэж (+132 хувь), улмаар эдийн засаг дахь мєнгєний эргэлтийг нэмэгдvvлсэн (Зураг).

Нийлvvлэлтийн тал дээр хєгжлийн саад болж байгаа зvйлс нэмэгдэж байна. Дотоодын зах зээлд, хэдийгээр жилийн цалин, орлогын мэдээ байхгvй байгаа ч дараахь мэдээллээс харахад эдийн засаг дахь хєдєлмєрийн хєлсний хэмжээ нэмэгдэхээр байна: хувийн секторын цалингийн жишиг болдог тєрийн байгууллагуудын цалин нэмэгдэж байгаа нь цаашид эдийн засаг дахь нийт цалинг нэмэгдvvлэх тєлєвтэй байна.

Тvvнчлэн байгаа vзvvлэлтvvдээс харвал ажиллах хvчний эрэлт нэмэгдэхээр байна: бvртгэлтэй ажилгvй байгаа хvмvvсийн тоо 3.5 хувиар буурч, vйлдвэрт ажиллагсдын тоо 2007 оны 8 дугаар сард (ЄЖХV) 7 хувиар єссєн байна. Барилгын салбарын vйлдвэрлэлийн зардал єссєн нь богино хугацаанд цементийн хомсдол vvссэнтэй холбоотой бєгєєд энэ нь 6 дугаар сараас хойш vнийг 70-аас дээш хувиар єсєхєд хvргэсэн. Энэхvv огцом єсєлт нь 3 хvчин зvйлээс шалтгаалсан. Vvнд: (i) БНХАУ экспортын цемент, ган палка-ны экспортын татварыг нэмэгдvvлэх шийдвэр саяхан гаргасан; (ii) богино хугацааны дотоодын vйлдвэрлэлийн хомсдол гарсан (энэ нь дотоодын цементийн vйлдвэрийг шинэчилснээс болсон), (iii) БНХАУ-ын хилээр дамжин єнгєрєх асуудлаас болон цементийн импорт саатсан . Олон улсын хvрээнд саяхан гадаадын томоохон хамтрагчдын валютын эсрэг валютын нэрлэсэн ханш суларсан нь импортын барааны зардал єсєхєд тодорхой vvрэг гvйцэтгэсэн (дээрхийг vзнэ vv). Хятадын Юанийн ханш чангарч байгаа нь Монголын vнийн єсєлтєд цаашид нєлєєлсєн хэвээр байх тєлєвтэй байна.

Хурдан єсєж байгаа бусад орнуудад юу болж байна вэ? БНХАУ-ыг авч vзье. Зээлийг багасгаж, хєрєнгє оруулалтыг бууруулж байна. Хятадын эрх баригчид дотоодын болон гадаадын банкуудыг жилийн эцэст тєлєгдєхєєр хvлээгдэж байгаа зээлийн хэмжээг 10 дугаар сарын 31-ны хэмжээнээс хэтрvvлэхгvй байхыг шаардсан. Яагаад? Энэ жилийн эхний 9 сарын турш ДНБ-ий єсєлт 11.5 хувьтай байсан ба хvнсний бvтээгдэхvvн болон бензиний vнэ нэмэгдсэнээр 10 дугаар сарын эцэст инфляцийн тєвшинг 6.5 хувьд хvргэсэн нь сvvлийн 10 жилд байхгvй єндєр vзvvлэлт байсан. Vл хєдлєх хєрєнгийн хєрєнгє оруулалт єнгєрсєн оны мєн vетэй харьцуулбал 27 хувиар их байсан ба М2-ын єсєлт єнгєрсєн онтой харьцуулахад 18.4 хувьтай байсан. БНЭУ-д гэхэд гадаадын шууд хєрєнгє оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр єнгєрсєн 1 дvгээр сараас хойш тус улсын валют 10 хувиар чангарахад нєлєєлсєн (9.5 хувьтай байна гэж тооцоолсон байсан) тєдийгvй мєнгєний нийлvvлтийг єнгєрсєн оны мєн vетэй харьцуулж vзэхэд 22 хувьд хvргэсэн нь Энэтхэгийн албаны хvмvvсийг анхаарлаа улам их хандуулахыг харуулж байгаа юм. Мєнгє болон хєрвєх хєрєнгийг цуглуулж авахын тулд Энэтхэгийн тєв банк нєєцийн харьцаа (Тєв банкинд хадгалуулах ёстой мєнгєний хэмжээ)-г нэмэгдvvлж, бонд гарган капиталын орж ирэх урсгалыг хянахын тулд хориглосон арга хэмжээнvvд авсан.

Нийлvvлэлтийн зарим дарамтууд дэлхийн хэмжээний хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлтєєс vvдэлтэй бєгєєд сvvлийн 3 жилд био-тvлш гарган авах vр тарианы хэрэглээ огцом нэмэгдсэнээс болж хvнсний бvтээгдэхvvний vнэ 26 хувиар єссєн.
• Эрдэнэ шиш (40 хувиар єссєн), ногооны тос, тухайлбал дал модны тос (55 хувиар єссєн), сояа буурцагны тос (30 хувиар єссєн) гэх мэт био тvлшний бэлдмэл болох vр тарианы vнийн єсєлт хамгийн их байсан. Мєн эрдэнэ шиш, тосны ургамлуудтай адил ихээхэн талбай шаарддаг буудай (53 хувиар єссєн) vvнд орно.
• Хєгжиж буй орнуудад эрэлтийн огцом єсєлт, эрчим хvчний vнэ, бордооны vйлдвэрлэлийн зардал нэмэгдсэний улмаас бага арилжаалагддаг хvнсний бvтээгдэхvvн: мах, жимс, ногооны vнэ нэмэгдсэнээс дэлхийн хэмжээнд хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлт бий болоход хvргэсэн.

Хэдийгээр дэлхийн хvнсний бvтээгдэхvvний vнийн нийт индекс сvvлийн гурван жилд 26 хувиар єссєн ч vр тариа, тосны ургамал, элсэн чихрийн vнэ улам ихээр нэмэгдсэн.
• Эрдэнэ шишийн vнэ ойролцоогоор 40 хувиар єссєн, зєвхєн АНУ-ын тvлшний этанолын vйлдвэрлэлийн хэмжээ 11-ээс 25 хувь болж єссєн (дэлхийн хэмжээнд 5-11 хувиар єссєн)
• Дал модны болон сояа тосыг био тvлшинд ашигладаг бєгєєд тэдгээрийн vнэ 55 ба 30 хувиар тус тус єссєн байна.
• Элсэн чихрийн vнэ 41 хувиар єссєн нь био тvлшний хэрэглээ нэмэгдсэн, мєн Бразил, Тайланд гэх мэт ихэнх vйлдвэрлэгч улс орнуудад ган гачиг тохиолдсонтой холбоотой.
• Ихэнх хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлт био тvлшнинд ордог vр тарианы vнийн єсєлтєєс болсон ч vvнд буудайны vнийн єсєлт 53 хувиар нэмэгдсэн бас орно. Энэ нь буудайны оронд эрдэнэ шиш, тосны ургамлууд тариалах болсон, буудай экспортлодог томоохон улс орнуудад ган гачиг тохиолдсоны улмаас дэлхийн хэмжээнд буудайн нєєц багассантай холбоотой юм.
• Будаа нь био тvлшинд ордог хvнсний vр тарианы єсєлтийн нєлєєнд автаагvй ч будааны vнэ 36 хувиар єссєн vзvvлэлттэй байгаа нь Тайландын бахт, Тайландын засгийн газрын нєєцийн бодлого, болон Зvvн ємнєд Азийн импортын єсєлттэй холбоотой юм.

Эцсийн дvгнэлт, ажиглалтууд:
Дээрх ярьсан бvх зvйлийг нэгтгээд бид ямар дvгнэлтэд хvрч болох вэ?

Vvнээс нэг гол дvгнэлт хийж болох бєгєєд энэ нь ХVИ-ийн єсєлт болон инфляцийн мэдрэмж нь vнийн харьцангуй єєрчлєлттэй ихээхэн холбоотой байна. Хvнсний хэрэглээний єсєлт нь эрэлтийн гэнэтийн цочрооноос vvсдэг (vр тариаг био тvлшинд ашиглах) бол нийлvvлэлт нь Тосны хувьд мєн л эрэлт, нийлvvлэлтийн гэнэтийн цочроо (Иракийн дайн, дэлхийн хэмжээний єсєлт)-гоор хязгаарлагддаг. Vvнийг vнийн ерєнхий єсєлтєєс ялгаж ойлгох хэрэгтэй. Мєн тvvнчлэн арилжаалагддаггvй зvйл жишээлбэл эмнэлгийн vйлчилгээ, сургалтын тєлбєрийн єсєлт, болон бусад хураамжууд нь ихэвчлэн удирдлага захиргаатай холбоотой болохоос инфляцитай холбоогvй. Зvгээр ХVИ-ийг харах юм бол асуудлыг хэтрvvлж болох юм. Vнийн харьцангуй єсєлт нь хэмжиж байгаа ХVИ-д єсєж байгаа мэтээр гарах боловч харьцангуй хямд vнэтэй бараа руу шилжиж байгаа эрэлтийг сайн оруулж тооцоогvй байдаг.

Харилцах дансны алдагдал харьцангуй бага байдаг. Мєнгєний нийлvvлэлтийн єсєлт л ихэд анхаарч vзvvштэй. Тєсвийн бодлого агшаахаас илvv тэлэх (єдєєх) хандлагатай байгаа нь цагаа олсон бодлого биш бололтой, гэхдээ vvнийг єєрчлєхєд хэцvv. Жишээлбэл: татварын бодлогын арга хэмжээ гэх мэт.

Эрэлтийн дарамтыг хадгалахын тулд Засгийн газарт дараахь сонголтууд байна: (i) зарлагыг багасгах (тєсвийн хєрєнгє оруулалтын хєтєлбєрийн єргєтгєлийг багасгах); (ii) тєгрєгийг чангаруулснаар импортын инфляцийг удаашруулж, мєнгє болон хєрвєх эд хєрєнгийн нэмэгдлийг удаашруулах; (iii) нєєцийн их єндєр хэмжээний шаардлагыг бий болгох буюу нээлттэй зах зээлийн vйл ажиллагааг явуулах замаар мєнгєний орж ирэх урсгалын муу нєлєєг багасгахад (ингэснээр зээлийн хvv єсєж, хувийн хэвшлийн зарлага багасна) тусална. Хамгийн чухал нь Монгол улсад єнєєдєр эдийн засгийн єргєтгєлийг тогтвортой байдлаар хийж, хэрэгжvvлэх хэрэгтэй байна.

Friday, February 15, 2008

Valentine teaser

''Эх орны хишиг''– Эдийн засгийн зарим тайлбар

“Эх орны хишиг” сангаас иргэддээ мєнгє хуваарилж, байгалийн их баялгаасаа хувь хvртээх буянт vйлс эхлэхэд хэзээ мєдгvй бэлэн болсон байна.
Монголын тєр, засгаас иргэддээ хандуулсан нийгмийн чиглэлийн бодлогыг дэмжиж, бас ч vгvй хvртэж байдаг хvний хувьд эл бодлогод баяр хvргэхийн сацуу арай єєр єнцгєєс дэлхийн эдийн засгийн ерєнхий дэвсгэр дээр, Персийн булангийн Арабын зарим улсын жишээн дээр тайлбарлаж, тєр, засгийн удирдлагадаа санаа єгєх, бас хvртэх гэж буй иргэддээ мэдээлэл єгєх vvднээс дараахь єгvvллийг бичлээ. Хvлээн авч эргэцvvлнэ vv.

Эх орны хишгийг байгалийн баялгаасаа бvрдvvлээд ард иргэддээ хуваарилдаг туршлага Персийн булангийн Арабын улсуудад бий. Тэр туршлагаас санаа сургамж авч манайхан эндээ туршиж vзэхээр сvvлийн хэдэн жил ярилцаж байна. Yнэхээр байгалиас заяасан хєрсєн доорхи тэр их баялаг бол ард тvмний, тєр засгийн мэдлийн ємч байх нь зvй. Харин тэр баялаг нь ямар эрдэс баялаг болох, ямар аргаар олборлодог, хэр нєєцтай, хамгийн гол нь ямар дэд бvтцээр дамжин дэлхийн зах зээлд гардаг гээд харьцуулбал манай Монгол ба Персийн булангийн Арабын улсуудын хооронд газар тэнгэр шиг их зєрvv гараад ирнэ.

Тэнд нефть, заримд нь байгалийн хий байна. Олборлох єртєг нь хямд, цооног хоолой хоёр байхад л дэд бvтэц нь босоод ирж байна. Тэнд эх газарт тvгжигдсэн улс байхгvй, бvгд далайд гарцтай, энэ нь дэлхийн зах зээлд чєлєєтэй гарах хамгийн том (магадгvй амин чухал нь) боломж нь. Олборлоход хямд тєсєр, байгаль орчныг бужигнуулахгvй, далайгаар шууд тээвэрлэдэг тvvхий эд тэнд байна. Олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илvv дєт, тэгээд ч дэлхийн эрчим хvчний нєєцийн ихэнх нь тэр хэдхэн улсад байгаа хэрэг шvv дээ.

Тэгвэл манайд яг vvний эсрэгээр, хєрсєн дор чулуун нvvрс, зэс, бусад vнэт метал байна. Олборлоё гэвэл уурхай зайлшгvй, маш том нvсэр барилга байгууламж, асар их єртєг бvхий дэд бvтэц хэрэгтэй. Байгаль орчны эрсдэл байнга дагаастай. Магадгvй амин чухал нь гэх тэр боломж (далайд гарц) манайд алга. Хэрэв олборлоод, эсвэл олборлон єєрєє боловсруулаад дэлхийн зах зээлд гаръя гэхэд заавал хоёр хєршєєр дамжиж таарна. Иймд хоёр хєршийн тавих болзол нєхцєлvvд амин чухал хvчин зvйл нь болоод явчихна. Єєрєєр хэлбэл Персийн булангийн Арабын улсуудтай харьцуулах аваас олсон ашиг нь хуримтлал болж банкинд байрших vйл явц vлэмж хугацаа шаардах ба тэр хvртлээ багагvй зовлон туулна гэсэн vг.
Гэлээ гээд тэгэхээс єєр зам байхгvй, ДНБ-ий 40 хувь нь уул уурхайгаас бvрдэж байгаа, хэтдээ нэмэгдэж ч таарна. Харин Арабын тэр улсууд олборлож эхэлмэгцээ л єнєєгийн тэр их жаргалд хvрчихээгvйг дараахь баримтууд хэлж байна.

Ордын цаана их юм бий
“Нефтийн Дорно” гэх чихэнд дасаагvй нэр томъёо бvр дэлхийн II дайнаас ємнє гарчээ. Тэр дундаа миний жишээ болгох, очиж vзэн, биеэр мэдэрсэн Персийн булангийн хэсэг улсын хувьд тэгж нэрлэгдэх тvvхэн нєхцєл нь чухам бvрэлдсэн юмсанж. Нефть гэх шингэн тvvхий эд хамгийн чухлаар тавигдаж ирсэн єєр улс vндэстэн, бvс нутгийг олж заа гэвэл, хэрэв цогцоор нь аваад vзвэл Персийн булангийн Арабын хэсэг улсаас єєр тэгж нэрлэгдэх улс, бvс нутаг байхгvй.
Тэдгээр улсын тvvхийг судалж байхад санаандгvй явдлаар энэ нефтийн ид шид эхэлсэн байдаг. Британийн эзэнт гvрний хувьд єєрийн хамгийн том колони Энэтхэгийн ойролцоо усан боомт хайж явтал гэв гэнэт Персийн булан хавиас нефть илэрч, бvс нутгийн нэр хvнд огцом єссєн байна.

Ингээд 1930-аад он гэхэд л эндхийн стратегийн ач холбогдлыг их гvрнvvд олон дахин єсгєєд тавьчихаж. Британиас гадна АНУ, Франц, Итали ийшээ сонирхолтой болж, германчууд нэвтэрчээ. Холбоотнууд II дайнд ялалт байгуулахад Ойрхи Дорнодын нефть нь эрчим хvчний гол эх сурвалжийн хувьд шийдвэрлэх vvрэгтэй байсан. 1953 онд Иранд Америк, Британийн оролцоотой тєрийн эргэлт хийхэд чухам нефть л гол хєдєлгєгч нь болсон, учир нь Ерєнхий сайд М.Моссадык “Anglo-Persian” (єнєєгийн British Petroleum) компанийг тєрийн мэдэлд авч байж vхлээ бэлтгэсэн аж.

Хожим нь 1973 онд Саудын Араб, Кувейт, Абу-Дабигийн нефтийн ордуудыг Европын холбоотнуудтайгаа зєвлєхгvйгээр АНУ булаан авах гэж байж дэлхийг бужигнуулсан. 1991 онд Кувейтыг Иракаас чєлєєлсєн холбоотны дайн байна. Энэ бол Кувейтын Эмирийн нефтийн нєєцийг аврах, гол нь Саддамыг тийш нь оруулахгvй байх шалтгаанаар нєхцєлдсєн. 2003 оноос єрнєсєн Иракийн эрх чєлєє ажиллагаа мєн л нефтиэр нєхцєлдсєн гэхчилэн эдгээр жишээ бол нефть тойрсон дэлхийн их бодлогын ердєє салаа сэжvvр нь.

Катар
Монгол Улсын Ерєнхийлєгч оны цаана айлчилсан Катар Улсыг жишээлж vзье. Айлчилсан гурван улсаас хамгийн жижиг нь гэх утгаар би эхлэн жишээ болгож байна. Энэ жижиг улсад дэлхийн шатдаг хийн нєєцийн 15 гаран хувь нь хадгалагддаг. Тэр утгаараа 628 мянган хvн амтай (2005 оны НYБ-ын судалгаа), 11 437 хавтгай дєрвєлжин км бvхий элсэн цєлийн энэ жижигхэн улс орчин vеийн ертєнцєд эрчим хvчний томхон гигант болох зорилтыг тавьсан, зорилгодоо ч хvрсэн байна. Бараг саяхан хvртэл сувд далайгаас шvvрддэг энэ хавьдаа хамгийн ядуу нь гэх улс байжээ. 1940-єєд оноос нефть хий олборлож эхлээд 1971 онд тусгаар тогтнолоо зарласны дараахнаас бvс нутгийн хамгийн баян улс болж чаджээ. Нефть, хийгээс олсон орлого (нийт орлогын 80 хувь) нь нийгмийн хангамж руугаа шилжмэгц нийгмээрээ баяжин, улсаас дааж vнэгvй олгох, эдлvvлэх бараа, vйлчилгээ ч олширсон байна. Yндсэн хvн ам нь оршин суугаа гадаадын хєлсний ажилчдаасаа цєєн, яг одоо орон сууцжуулах, барилгажуулах их ажил єрнєж буй тул гадаадын барилгачид маш олноороо ажиллаж байгаа дvр зураг харагдана лээ.

Нэгэнтээ байгалийн асар их хийн дээр суугаагийнх ОПЕК-той тєстэй (Нефть экспортолодог орнуудын байгууллага) байгууллага байгуулах замаар дэлхийн ба бvс нутгийн бодлогод жин нєлєєгєє нэмэгдvvлэхийг Катар зорьж байна. ОПЕК нь нефтийн vнийг єсгєж, буулгадаг бол харин тэр шинэ байгууллага нь 20-30 жил байгалийн хийн vнийг тогтвортой барих зорилготой гэж Катарын Эмир ярьжээ.

Кувейт
Энэ улс бол манайханд харьцангуй танил. Нефтийн нєєцєєр дэлхийд дээгvvрт орох жижиг улс, байршлын хувьд манайтай адил гэж Гадаад хэргийн сайд нь зvйрлvvлэн ярихыг би сонсож байсан. Нєлєє бvх том том хєршvvдтэй, эх газраар Саудын Араб, Ирактай, далайгаар Ирантай хиллэдэг, стратегийн байршилтай. Экспортын нийт орлогын 90 хувийг ганц нефть нь бvрдvvлдэг. 2.7 сая хvн ам (НYБ, 2005), 17 818 хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэр, ДНБ-ээс хvн ам тутамд ногдох орлого нь 24 040 ам.доллар (Дэлхийн банкны 2006 оны судалгаа), НYБ-ын судалгаагаар хvн амын дундаж наслалт 75-79, манайхны хийж эхлэх гэж буй эх орны хишиг гэдгийг Арабын ертєнцєд хамгийн тvрvvн туршсан (vндэсний баялгийг хуваарилахад бvх кувейтчууд тэгш эрхтэй гэж хуульчилсан), эдийн засаг нь чухамдаа “Нефтийн эдийн засаг” нэрэндээ яг зохицох, ДНБ-ий 75 хувийг улсын секторт бvтээдэг тийм нэгэн улс байна. Нефтийн орлогоосоо Нєєцийн ерєнхий сан гэдгийг байгуулж, тэндээсээ хєрєнгє оруулалт хийдэг, ирээдvй хойч vеийнхэндээ зориулсан санг эндээс санхvvжvvлдэг гээд манайхны сургамж авах зvйл зєндєє юм билээ.

Кувейтын жишгээр бол, манайхны “Эх орны хишиг” санг бий болгохдоо учрах бvх эрсдэлийг урьдчилан тооцох vндсэн дээр хязгааргvй их мєнгєн хуримтлал эхлэн бий болгоод тєр нь тvvнийгээ хатуу хянаж, тvvнээсээ хєрєнгє оруулалтын эх сурвалж (хєрєнгє оруулалтын орлого) гаргах, vндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хєрєнгийн бирж босгох хэрэгтэй, харин иргэдэд хvртээх санг хойч vедээ гэдгээр тусгай сангаар тусад нь, бараа ажил vйлчилгээг тєр даах замаар тусдаа хєнгєлєлт vзvvлэх хэрэгтэй гэж кувейтын нэг эдийн засагч бидэнд ярьж байлаа. Харин тэр ярианд иргэддээ бэлэн мєнгє шууд тараах тухай ганц ч vг цухалзаагvй.

Эмират
Нефть олборлолтын оргил vеийг далимдуулан гадаадаас хєлсний ажилчин авсаар хvн амынхаа 80 хувийг гадаадынхан болгочихсон улс Персийн буланд ганц Эмират (нийт хvн ам нь НYБ-ын 2005 оны судалгаагаар 3.1 сая, нутаг дэвсгэр нь 77 700 хавтгай дєрвєлжин км) юм билээ. Хотуудын гудамжаар явгаар зорчих, эсвэл мєргєлийн цагаар гудамжинд vзэгдэх нь зєвхєн гадаадынхан, тэр утгаар энэ хавьдаа хамгийн либерал улс, бусад шашин шvтлэгийг зєвшєєрдєг, эрх баригчдаа єєрсдєє шууд сонгодог цорын ганц улс нь 2006 он хvртэл Эмират байв.

Анхандаа загас агнуур, сувд шvvрддэг ядуувтар улс байснаа 1950-иад онд нефть нээгдэж, олборлон баяжсаар хосгvй хєгжлийг бvтээж, нефтийн экспортыг эрvvлийг хамгаалах, боловсрол, vндэсний дэд бvтцийн хєгжил рvv шууд чиглvvлж чадсанаараа алдаршжээ. Хvн амын амьдралын чанар булангийн орнууд дотроо хамгийн дээгvvр нь, Дэлхийн банкны 2006 оны судалгаар ДНБ-ээс хvн ам тутамд ногдох орлого нь 23 770 ам.доллар. Бусад улсаасаа ялгарах нэг онцлог нь тэнгэр баганадсан сvрлэг барилга, тансаг зочид буудал, жуулчны баазуудыг байгуулах замаар vзvvлэнгийн эдийн засгийг буй болгосон, эдийн засаг нь дєрвєн гол онцлогтой: тєрийн маш гvнзгий оролцоо, нефтийн орлогын хэт хамаарал, баялаг тансаг амьдралаа илтгэх их эрмэлзэл, холбооны улсын гишvvн – вант улсуудын эдийн засгийн бодлогыг хооронд нь зохицуулдаггvй, чєлєєтэй тавьсан зэрэг нь ийм их амжилтад хvргэсэн хэмээн бидэнд ярьж байв.

Энэ бvхнээс уншигч Та дvгнэлт хий. Олборлоход хямд тєсєр, байгаль орчныг бужигнуулахгvй, далайгаар шууд тээвэрлэдэг, тэр утгаар олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илvv дєт Арабын улсуудын туршлагыг шууд буулгах бус, “Эх орны хишиг” санг бий болгоод vйл ажиллагааг нь эхлvvлэхдээ Кувейтын жишгээр явбал ямар бол гэх бодол надад тєрж байсан, судалж vзэхэд илvvдэхгvй дэг шvv!

Олхонуд Д.БАЯРХYY

Мэдээллийн эх сурвалж: ҮНЭН Сонин

Шинэ жилийн буудлага

Монголын эдийн засаг дахь парадоксууд

Өнөөдөр зарим эдийн засагчид Монголын эдийн засгийн хувьд макро эдийн засгийн сонгодог хийгээд Кейнсийн онолууд "зөрчигдөж" байна, учир нь эдгээр онолууд нь хөгжсөн орны зүгширсэн эдийн засагт тохирох онол ч гэж ярих нь бий. Харин хувь хүмүүсийн үйл хөдлөл, аж ахуй эрхлэх ухаан, аж ахуйн зохион байгуулалт, сонголтонд эрхэмлэх зүйлс нь ямар үндэстэн, улс байхаас бараг хамаарахгүй инвариант зүйл юм. Иймээс хөгжсөн орны болон хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хуулиудыг тайлбарлахад зарчмын ялгаа нэг их байхгүй шиг бодогддог.

Энэ тохиолдолд "макро эдийн засгийн онол Монголын эдийн засгийн хувьд зөрчигдөнө" гэдэгт итгэхэд бэрхтэй. Гэвч Монгол улсын макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн хувьд корреляцийн болон регрессийн шинжилгээ хийхэд макро эдийн засгийн зарим хуулиуд зөрчигдөөд байдаг. Энэ гайхалтай зүйлсийн талаар санал бодлоо солилцох, мєн зарим үндэслэлтэй тайлбарыг бусдаас сонсох зорилгоор энэхүү сэдвийг сонгон бичив.
Тайлбарыг хийхдээ:

• Үнэхээр Монгол хүмүүсийн үйл хөдлєл, аж ахуй эрхлэлт, сонголтод эрхэмлэх зүйлс нь мєн чанараараа дэлхийн ерөнхий хэв шинжээс тэс ондоо болоод зөрчигдөөд байна уу
• Аль эсвэл макро эдийн засгийн тоон мэдээллүүд нь худал юм уу, худал бол яагаад худлаа байна гэдгийг тогтоох
• Мєн макро эдийн засгийн аливаа онол, үзэл баримтлалууд нь тодорхой урьдчилсан нөхцлүүдийн хувьд үнэн байдаг тул энэ онолын нөхцлүүд биелж байна уу гэдгийг харгалзан үзэх.
• Хөгжиж буй орнуудын нийтлэг онцлогт хамрагдах уу гэсэн дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болов уу.
Хөгжиж буй орны эдийн засаг нь хөгжсөн орны эдийн засгаас ялгаатай гэж хэлэх хүн ч гарах байх. Энә талаар өөрийн бодлыг илэрхийлье.

Хэдийгээр 1970-аад оноос "Хөгжлийн эдийн засаг" хэмээх эдийн засгийн онолын шинэ салбар үүсэн, эдийн засгийн хөгжлийн тухай ойлголт, хөгжиж буй орнуудын эдийн засгийн онцлог, орлогын хуваарилалт, эдийн засгийн салбарын болон гадаад худалдааны бүтэц, өрийн хямрал зэргийг судалж байгаа боловч, одоог хүртэл түүнийг зарим эдийн засагчид эдийн засгийн онолын бие даасан салбар биш, зөвхөн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өвөрмөц асуудлыг судалдаг макро эдийн засгийн онолын хавсралт юм гэж үздэг. Би ерөнхийдөө сүүлийн үзлийг баримтлагч болой.
Үнэхээр хөгжиж буй болон хөгжсөн орны эдийн засгийн салбарын бүтэц, гадаад хүчин зүйлээс хамаарах байдал, улс төрийн бүтэц, эдийн засаг дахь төрийн оролцоо, засаглалын чадавхи, хотжилтын байдал, орлогын ялгаварлал зэргээрээ ялгаатай байдаг ч микро түвшний аж ахуйн үйл ажиллагаа, оролцогчдын шийдвэр гаргалтын үйл явц нь бараг ижил юм.
Хөгжиж буй болон хөгжсөн орны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож буй аргачлалууд ч нэгдсэн нэг хууль, дүрэмтэй. Тиймээс Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд тухайн үзүүлэлтүүдэд тулгуурлан дэлхийн улс орнуудын хооронд эдийн засгийн харьцуулалтуудыг хийсээр байгаа билээ.
Дээрхи тайлбаруудаас улбаатай анхаарал хандуулах дөрвөн зүйлийн эхний болоод дөрөв дэх анхааруулгад миний хувьд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа болно. Харин хоёр, гурав дахь анхааруулгад илүү ач холбогдол өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Монголын эдийн засгийн хувьд ажиглагдаж буй зарим парадоксуудыг авч үзье.
Үүнд:
• Макро эдийн засгийн онолын үндэсний тооцооны систем хэмээх хэсэгт Дотоодын болон Үндэсний нийт бүтээгдэхүүнийг (ДНБ, ҮНБ) орлого, зардал, нэмүү өртгийн аргаар тооцоолж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ гурван аргаар тооцоолоход нэг утгатайгаар дээрх үзүүлэлтүүд илэрхийлэгдэнэ гэсэн үг. Гэвч Монголын нөхцөлд зардлын ба нэмүү өртгийн аргыг ашиглан Үндэсний Статистикийн Газар тооцоолол хийдэг боловч зардлын аргаар тооцсон ДНБ нь нэмүү өртгөөр тооцсоноосоо 10-20 хувиар илүү байдаг.
• Филипсийн хууль ёсоор богино хугацаанд инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшинтэй урвуу хамааралтай байдаг хэдий ч Монголын хувьд сүүлийн жилүүдэд эдгээр үзүүлэлтүүд шууд хамааралтай байсаар байна.
• Олон улсын жишгээр ажилгүйдлийн хэвийн түвшин 5 хувь орчим байдаг ба тухайн улсын онцлогоос шалтгаалан бага зэрэг хэлбэлздэг гэдэг ч манай улсын албан ёсны ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд 3.5 хувь юрчим байгаа нь дээрх жишигтэй харьцуулахад ажилгүйдэл макро түвшинд асуудал биш болсон байлтай. Гэвч ажилгүйдэл, түүнээс үүдэлтэй ядуурал нийгмийн хамгийн эмзэг, хүнд асуудал болоод байдаг.
• Сүүлийн жилүүдэд манай улсын санхүүгийн систем эрүүлжин, хүмүүсбанкиндитгэж, санхүүгийн зуучлал сайжраад байгаа гэх боловч түүнийг нь илэрхийлдэг
гол үзүүлэлтүүдийн нэг болох мөнгөний эргэлтийн хурд улам бүр удааширсаар байна.
• Менгөний нийлүүлэлт жилдээ 40-50 хувь хүртэл нэмэгдсэн ч, бодит эдийн засгийн өсөлт 11 хувиас хэтрэхгүй байхад инфляци мөлхөө хәвээр байсаар байна. Гхдээ мөнгөний бодит худалдан авах чадвар албан инфляцийн түвшнээс хамаагүй илүүтэй унаж байгааг жирийн иргэд мэдрээд байдаг.
• Эдийн засаг жилдээ бодит утгаараа 10.6 хувиар өссөн байхад бодит эдийн засагтаа ямар ч үр нөлөө үзүүлээгүй байдаг.
• Төсөвт байгууллагад ажиллагс-
дын цалин тухайн өрхийн сарын хэрэглээнии зардлаа ч нөхөж чадахгүй байхад тэдгээр хүмүүс хэдэн мянган долларын жип унан хотын
гудамжаар давхилдсаар.
Мєн хувийн эдлэн газар, орон сууцтай байдаг.
• Төрийн түшээд татварын дарамт буурсан гэх боловч татварын орлогын
дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь жил ирэх тутам өсөөд байдаг.
• Боловсрол эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэйгээр барахгүй, мэдлэгт тулгуурласан эдийн засаг хөгжүүлнэ гэж ярих боловч дээд боловсролтой хүмүүсийн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх нөлөө сөрөг хандлагатай байдаг.
• Зудтай жилүүдэд мал сүрэг хэдэн саяараа хорогдож, олон арван малчдын хот харладаг ч тэдгээр хүмүүс ажилгүйчүүдийн албан ёсны тоог өсгөдөггүй.
• 2003 оныг 1989 онтой харьцуулахад малчин өрхийн болон малчдын тоо даруй 3 дахин өссөн боловч малын тоо тэр үеийнхээс 1 саяар бага байдаг.
•1990-ээд онд 2-3 аж ахуйн нэгж, жилдээ 500 кг орчим алт олборлож байсан бол 2003 оны байдлаар 90-ээд аж ахуйн нэгж, 20-оод тонн алт олборлодог болсон.
Ийм л сонирхолтой парадоксууд Монголын эдийн засагт үүсээд байна.

Мөнгө, санхүүгийн тоймоос - 2007 оны 4 улирал

МӨНГӨ, САНХҮҮГИЙН ТОЙМ
2007 ОНЫ IV УЛИРАЛ



o Хэрэглээний барааны үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшин 15.1 хувьд хүрсэн.
o Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулан Төв банкны үнэт цаасны (бодлогын) хүүгээ 2 удаа нэмэгдүүлж 8.4 хувьд хүргэсэн.
o Заавал байлгах нөөцийг 0.5 нэгжээр өсгөж 5.5 хувь болгосон.
o Монгол улсын гадаад валютын цэвэр албан нөөц 41.5 хувиар нэмэгдэж 972.2 сая ам. долларт хүрсэн нь импортын 6 сарын хэрэгцээг хангана.
o Төгрөгийн ам. доллартай харьцах ханш жилийн туршид тогтвортой байсан.
o Ипотекийн хоёрдогч зах зээл нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
o Банкны салбар тогтвортой хөгжиж, зээл хадгаламж эрс өсч, санхүүгийн зуучлал гүнзгийрсэн.
o Банкуудын нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 3.3 хувь байна.
o Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2007 онд 4.6 нэгжээр буурч 19.9 хувьд хүрсэн.

1. Мөнгөний бодлого
Эдийн засаг дахь мөнгөний агрегатуудын өсөлтийн хурд тайлант улиралд буурч байсан ч сүүлийн сард өсч 2007 оны эцсийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт мөнгө (М2) 56.3 хувь, нийт хадгаламж 50.9 хувь, нийт зээлийн хэмжээ 68.1 хувиар тус тус өссөн байна. Төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, нийгмийн халамжийн зардал өсч төсвийн тэлэх бодлого үргэлжилсэн, дэлхийн зах зээл дээрх нефть болон зарим хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, гадаад худалдаанд их хувийг эзэлдэг хөрш орнуудын инфляцийн түвшин нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2007 оны сүүлийн хагасаас эхлэн инфляцийн түвшин өсч 12 дугаар сарын байдлаар жилийн 15.1 хувьд хүрэв. Үүнтэй уялдуулан Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний агрегатуудын өсөлтийн хурдыг сааруулж, инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын чанартай гурван арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд: 2007 оны 10, 11 дүгээр сард Монголбанкны 7 хоногтой ТБҮЦ-ны хүү (бодлогын суурь хүү)-г тус бүр 1 нэгжээр өсгөж, оны эцсийн байдлаар 8.4 хувьд хүргэв. Банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгжээр нэмэгдүүлж 5.5 хувь болголоо. М2/ДНБ-ий харьцаа 52.7 хувь байгаа нь санхүүгийн зуучлал гүнзгийрч байгааг харуулж байна.

Мөнгөний үзүүлэлтүүдийн өрнөл

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2007 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 209.1 тэрбум төгрөг буюу 9.5 хувиар өсч, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэхүү өсөлтийн 64.1 хувийг бараг мөнгөний өсөлт хангаж байна

М1 мөнгө 2007 оны туршид тасралтгүй хурдацтай өссөн нь Засгийн газрын нийгмийн шинж чанартай шилжүүлэг, цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой. Тухайлбал, хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгийг олгож эхэлсэн, төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг 1 болон 4 дүгээр улиралд нэмэгдүүлсэн зэрэг нь нөлөөлсөн байна. Мөн хүүхдийн мөнгийг 2007 оны 2 дугаар улирлаас хадгаламж хэлбэрээр олгож эхэлсэн нь бараг мөнгөний өсөлтөнд нөлөөлөв. 2007 оны төсвийн зардлын 50.4 хувь буюу 881.9 тэрбум төгрөг зөвхөн 4 дүгээр улиралд зарцуулагдсан байна.
Бараг мөнгөний өсөлтийн хурд 2001-2006 онуудад М1 мөнгөний өсөлтөөс байнга өндөр байснаас М2 мөнгөний өсөлтөнд эзлэх М1 мөнгөний хувь буурсаар ирсэн байна. Харин 2007 оны эхнээс М1 мөнгөний өсөлтийн хурд түргэсч, М2-т эзлэх хувь нь бага зэрэг өсөв. Тайлант улирлын М2 мөнгөний өсөлтөнд М1 мөнгөний эзлэх хувь 35.9 хувь байгаа нь өмнөх улирлаас 28.4 нэгжээр өндөр байна. Бараг мөнгөний бүтцээс харахад тайлант улиралд төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлт 15.0 хувиар буурсан байхад валютын хадгаламжийн жилийн өсөлт 35.8 хувиар, гадаад валютын харилцахын жилийн өсөлт 22.3 хувиар тус тус өссөн байна. Тайлант улиралд бараг мөнгө 8.0 хувь буюу 134.1 тэрбум төгрөгөөр өссөний 61.6 хувийг төгрөгийн хадгаламжийн өсөлт, 18.9 хувийг гадаад валютын хадгаламж, 19.5 хувийг валютын харилцахын өсөлт бий болгожээ.
Өнгөрсөн онуудын хандлагаас харахад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 4 дүгээр улиралд саардаг байсан нь эдийн засгийн үйл явц II, III улирлуудад идэвхжиж, I, IV дүгээр улирлуудад буурдагтай холбоотой байв. Харин сүүлийн жилүүдэд улирлын хэлбэлзэл багасч байгаа нь бараг мөнгөний өсөлт, дотоод эдийн засгийн идэвхжилээс гадна гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвуулга, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт, санхүүгийн шинэчлэл болон либералчлалтай холбоотойгоор дотогшлох мөнгөн урсгал хурдацтай өсөн нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. 2007 оны хувьд эдгээрээс гадна төсвийн тэлэлт, тухайлбал төсвийн зардал нөлөөлөв.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг байршуулалт талаас нь авч үзвэл гадаад цэвэр актив өмнөх оны мөн үеэс 304.4 тэрбум төгрөг (26.9 хувь), дотоод цэвэр актив 560.2 тэрбум төгрөг (138.4 хувь)-өөр тус тус өсчээ. Харин өсөлтийн хурдаар нь авч үзвэл дотоод цэвэр активын өсөлт түргэсч, гадаад цэвэр активынх буурсан байна. 2007 оны 4 дүгээр улиралд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн дийлэнх буюу 65.0 хувийг дотоод цэвэр активын өсөлт хангасан байна
Дотоод цэвэр активын энэхүү өсөлт нь иргэд, хувийн секторт олгосон банкны салбарын зээл нэмэгдсэнээр тайлбарлагдана. Эдийн засгийн өндөр өсөлтийг дагаад зээлийн эрэлт нэмэгдсэн, нөгөө талаас зээлийн хүү үргэлжлэн буурч байгаа нь зээлийн нийлүүлэлтийн хэмжээг өсгөхөд нөлөөлжээ.

Инфляцийн түвшин 2007 оны 8 дугаар сараас өсч эхэлсэн, мөнгөний агрегатуудын өсөлт хурдассан тул бодлогын түвшинд хариу үйлдэл үзүүлэх зорилгоор Монголбанк мөнгөний бодлогын хүүг 10, 11 дүгээр саруудад тус бүр 1 хувиар нэмэгдүүлж, 6.4 хувиас 8.4 хувь болгов. Бодлогын хүүг ийнхүү өсгөснөөр М1 болон М2 мөнгөний алдагдсан боломжийн зардлыг өсгөж, мөнгөний өсөлтийг сааруулах боломжийг бүрдүүлж өгсөн хэдий ч нөгөө талаас Засгийн газрын нийт зардлын өсөлт, хөрөнгийн дотогшлох урсгал зэргээс хамаарч мөнгөний нийлүүлэлт нэмэгдлээ. Мөнгөний бодлогын хүүний өсөлтөөр алдагдсан боломжийн зардал өссөн түвшиндээ хадгалагдах тул дунд хугацаанд бодлогын илүү нааштай үр дүнд хүрэхээр тооцоолж байна.

Заавал байлгах нөөцийн хангалт

Заавал байлгах нөөц нь манай орны хувьд мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавих чухал хэрэгслийн нэг байсаар байна. М1 мөнгөний өсөлтийн хурдыг сааруулах зорилгоор Монголбанк тайлант улиралд заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгжээр нэмэгдүүлж 5.5 хувь болгон тогтоогоод байна.
Монголбанкнаас 2007 оны 4 дүгээр улиралд нийт 7 удаа заавал байлгах нөөцийн хэмжээг төгрөгөөр болон валютаар банк бүрээр тогтоож, түүний хангалтыг хянаж холбогдох арга хэмжээ авч ирлээ. Тайлант хугацаанд нөөцөө хангаагүй банк байгаагүй бөгөөд системийн хэмжээгээр нийт 15.5-38.6 тэрбум төгрөгийн нөөцийн илүүдэлтэй байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.2 тэрбум төгрөг буюу 23.0 хувиар бага байсан нь нэг талаас Төв банкны нөөц мөнгөний удирдлага, нөгөө талаас банкуудын хөрөнгийн удирдлага сайжирч буйг илтгэж байна.

Төв банкны үнэт цаас

Мөнгө зээлийн үзүүлэлтүүдэд гол нөлөө үзүүлэх хэрэгсэл нь Монголбанкны хувьд Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) байдаг. Монголбанк нь 2007 оны 4 дүгээр улиралд банкуудын нөөцийг бууруулан, нөөц мөнгөний өсөлтийг багасган улмаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурдыг саармагжуулах зорилгоор 7 хоногийн хугацаатай үнэт цаасныхаа хүүг 8.4 хувь (6.4 хувь байсныг) болгож өсгөв. Түүний зэрэгцээ банкуудын илүүдэл нөөцийг татах үүднээс 12 долоо хоног, 28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг гаргаж арилжаалав. Тайлант улирлын эцсийн байдлаар 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл 50 тэрбум төгрөг, 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл 6.3 тэрбум төгрөг, тэдгээрийн жигнэсэн дундаж хүү тус бүр 11.5 ба 12.62 хувь байна.
3


Төв банкны санхүүжилт

Банкууд мөнгөн хөрөнгийн нөөцөө зохистой удирдах үүднээс хамгийн багадаа нэг хоног хүрэхгүй хугацаанд Төв банкны санхүүжилтийг ашиглах боломжтой байдаг. Тайлант улиралд Монголбанк хямдруулалтын санхүүжилт олгоогүй бөгөөд 4 банкинд богино хугацааны санхүүжилт буюу 14.6 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 10.0 тэрбум төгрөгийн овернайт зээл олголоо.


Засгийн газрын цэвэр зээл

Засгийн газраас авах авлага Монголбанк болон банкуудын тэнцлийн нэгдсэн дүнгээр тайлант улирлын эцэст 24.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх улирлынхаас 61.5 хувиар буурчээ. Энэ нь Монголбанкинд байршиж байсан 23.7 тэрбум төгрөгийн ОХУ-д төлсөн их өрийн тооцооны Засгийн газрын үнэт цаас бүрэн төлөгдөж дууссантай холбоотой юм.


Засгийн газрын үнэт цаас


Тайлант улиралд Засгийн газар 2 удаагийн арилжаагаар 182 хоногийн хугацаатай, 7.85-7.95 хувийн хүүтэй, нийт 8.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хямдруулсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон арилжаалжээ. Засгийн газрын үнэт цаасны гол худалдан авагч нь банкууд байгаа нь тэтгэвэр, даатгалын сан, хөрөнгө оруулалтын хамтын сан зэрэг бусад санхүүгийн байгууллагын оролцоо хэрэгтэй байгааг харуулж байна.


Мөнгөний зах зээл

Банк хоорондын хоёрдогч захын үйл ажиллагаа идэвхжиж, 2007 оны 4 дүгээр улирал гэхэд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь банкуудын илүүдэл нөөц буурч, богино хугацааны мөнгөн хөрөнгийн хэрэгцээ банкуудад нэмэгдэж байгаагийн илрэл юм. 2006 оны 4 дүгээр улиралд банк хоорондын хоёрдогч зах дээр хийгдсэн нийт арилжааны 74 хувийг овернайт хэлцэл дангаараа бүрдүүлж байжээ. Харин 2007 оны 4 дүгээр улиралд нийт арилжааны 63 хувийг банк хоорондын зээл (32 хувь) болон банк хоорондын овернайт зээл (31 хувь) бүрдүүлж байна. Энэ нь хоёрдогч зах дээрх хэрэгслүүд арилжаанд жигд нэвтэрч эхэлснийг илтгэж байна. Өмнө нь банк хоорондын хоёрдогч зах дээр бараг хийгддэггүй байсан банк хоорондын хадгаламж 2007 оны 4 дүгээр улиралд нэлээд идэвхжиж нийт арилжааны 9 орчим хувийг эзлэх болсон байна. Хоёрдогч зах дээр хийгдсэн сарын дундаж хэлцлийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 дахин, өмнөх улиралтай харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн байна.


/ Мэдээллийг Монгол Банкны албан сайтаас авлаа/

Монгол улсын 2008 оны Төсвийн тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН 2008 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

2007 оны 11 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ



Нийтлэг үндэслэл



1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчдад төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.



ХОЁРДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын 2008 оны төсвийн орлого, зарлага

3 дугаар зүйл.
Монгол Улсын төсөвт 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн орлогын доод хэмжээг 1,718,115.4 сая төгрөгөөр баталсугай.

4 дүгээр зүйл.

Монгол Улсын төсвөөс 2008 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын дээд хэмжээг 1,946,579.2 сая төгрөгөөр баталсугай.

5 дугаар зүйл.

Монгол Улсын төсөвт 2008 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид, түүний харъяа байгууллагууд, бусад байгууллагуудын төвлөрүүлэх орлогын дүнг дор дурдсанаар баталсугай:

д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 52.0
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 52.0
2. Монгол Улсын Ерөнхий сайд 15,687.8
Төрийн өмчийн хороо 14,287.5
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 1,400.3
3. Монгол Улсын Шадар сайд 8,030.8
Улсын мэргэжлийн хяналтын газар 1,000.0
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 7,030.8
4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 1,096.7
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 1,096.7
5. Гадаад хэргийн сайд 12,398.0
Дипломат төлөөлөгчийн газрууд 7,514.7
Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар 520.5
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 4,362.8
6. Сангийн сайд 1,548,301.7
Үндэсний татварын ерөнхий газар 838,832.1
Улсын гаалийн ерөнхий газар 682,613.4
Сангийн яам 21,115.5
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 740.8

Монголбанкны ашиг 5,000.0
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд 5,818.7
Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв 270.0
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба 707.0
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 4,841.7
8. Байгаль орчны сайд 5,037.5
Байгаль орчныг хамгаалах алба 3,775.3
Усны хэмнэлтийн төв 355.3
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 906.9
9. Батлан хамгаалахын сайд 1,139.4
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 1,139.4
10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 12,396.8
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 12,396.8
11. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 16,916.7
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар 0.0
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 98,9
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 16,817.8
12. Үйлдвэр, худалдааны сайд 55,455.2
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар 52,558.9
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 2,896.3
13. Хүнс, хөдөө аж ахуйн сайд 10,105.8
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 10,105.8
14. Эрүүл мэндийн сайд 4,510.4
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 4,510.4
15. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 0.1
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 0.1
16. Үндэсний статистикийн газрын дарга 03.XI
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 03.XI
17. Түлш, эрчим хүчний сайд 2,141.2
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 2,141.2
18. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд 38,515.6
Иргэний нисэхийн ерөнхий газар 31,032.4
Улаанбаатар төмөр зам 806.8
Төмөр замын хэрэг эрхлэх газар 428.0
Тээвэр үйлчилгээний төв 321.3
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 5,927.1
19. Барилга, хот байгуулалтын сайд 5,593.9
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар 500.0
харьяалагдах төсөвт бусад байгууллагын өөрийн орлого 5,093.9
20. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 255.0
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 255.0
21. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал 1,583.9
харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 1,583.9


6 дугаар зүйл.

Монгол Улсын төсвөөс 2008 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/


1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 1,677.7
2. Монгол Улсын Их Хурлын дарга 6,216.4
3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 704.9
4. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 827.9
5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 10,589.4
6. Улсын ерөнхий прокурор 6,346.3
7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 307.6
8. Монгол Улсын Ерөнхий сайд 19,656.5
9. Монгол Улсын Шадар сайд 53,852.5
10. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 11,956.8
11. Гадаад хэргийн сайд 21,602.0
12. Сангийн сайд 283,205.9
13. Хууль зүй, дотоод хэргийн сайд 79,899.5
14. Байгаль орчны сайд 22,283.8
15. Батлан хамгаалахын сайд 59,686.9
16. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 387,271.7
17. Барилга, хот байгуулалтын сайд 31,717.6
18. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд 128,081.2
19. Түлш, эрчим хүчний сайд 56,112.5
20. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 457,460.8
21. Үйлдвэр, худалдааны сайд 21,313.3
22. Хүнс, хөдөө аж ахуйн сайд 65,019.6
23. Эрүүл мэндийн сайд 194,989.8
24. Төрийн албаны зөвлөлийн дарга 248.1
25. Сонгуулийн ерөнхий хорооны дарга 3,495.4
26. Хүний эрхийн үндэсний комиссын дарга 220.1
27. Улсын ерөнхий аудитор 472.2
28. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 987.2
29. Үндэсний статистикийн газрын дарга 2,218.2
30. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 636.3
31. Авлигатай тэмцэх газрын дарга 2,717.4
32. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал 8,550.0
33. Орон нутгийн засаг, захиргаа 11,366.9


7 дугаар зүйл.

Монгол Улсын төсвөөс 2008 оны төсвийн жилд Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын зардлын хэмжээг 336,200.1 сая төгрөгөөр, гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх автозамын байгууламжийн хөрөнгө оруулалтын хэмжээг 62,987.4 сая төгрөгөөр баталсугай.


ГУРАВДУГААР БҮЛЭГ

Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг,
орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлого


8 дугаар зүйл.

Монгол Улсын төсвөөс 2008 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д Аймаг Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/

1. Архангай 1,654.0
2. Баян-Өлгий 1,799.9
3. Баянхонгор 1,773.8
4. Булган 146.4
5. Говь-Алтай 2,089.4
6. Дорнод IV.88
7. Дундговь 1,355.4
8. Завхан 2,618.1
9. Өвөрхангай 1,055.5
10. Төв 672.2
11. Увс 2,625.1
12. Ховд 1,883.7
13. Хөвсгөл 2,178.6
14. Хэнтий 699.5
15. Дархан-Уул 490.8
16. Говьсүмбэр 964.5
Нийт дүн 22,095.3

9 дүгээр зүйл.

Аймаг, нийслэлийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:


д/д Аймаг, нийслэл Татан төвлөрүүлэх орлогын хэмжээ /сая төгрөгөөр/


1. Дорноговь 1,412.4
2. Өмнөговь 7,208.4
3. Сүхбаатар 3,852.6
4. Сэлэнгэ 2,648.3
5. Улаанбаатар 17,383.4
6. Орхон 29,659.0
Нийт дүн 62,164.1


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

10 дугаар зүйл.

2008 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ хуулийн хавсралтаар баталсугай.


11 дүгээр зүйл

Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Дуртай шүлгүүд2 - Эмүжин

Р.Эмүжин: Үнсүүлэлгүй юутай удаав ...

Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн мэт юутай хуучин өдрууд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардлыг тэвчишгүй нь
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав



Хаврын хаварт л би ...

Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг
Хар л нүдтэй тэр залууг
Саначихсан байдаг
Хамгийн гэгэлгэн үедээ
Түүнд зориулж шүлэг бичдэг

Хайлаас, одод, үнсэлтийн тухай
Саяхны юм шиг дурсдаг
Бодлогогүй хэлсэн үг бүхэн нь
Урвах хүслийг төрүүлдэг
Бороотой үдшээр түүнийг санахдаа
Уйлахгүй байхыг хичээдэг
Өнгөрсөн он жилүүдэд
Өөрийгөө олоогүйдээ харамсдаг
Өнгө мөнгө, шунал хүслээс
Өр зүрх минь түүнийг харамладаг
Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг аа


Р.Эмүжин: Өнөөдөр би ...


Өнөөдөр би ягаан өнгөөр
Уруулаа будна
Өрөөлийн болсон түүнд зориулж
Хуруундаа бөгж зүүнэ
Богино банзал, өсгийтэй шаахайгаа
Түр мартаж
Бороотой үдшээр хавар шиг
Түүнд би очино

Амраглал нэхсэн он жилүүдийг
Шүүдэр мэт дагуулна
Айсан, бишүүрхсэн харцаа
Өлмийд нь дэвсэнэ
Үнсээч гэж гуйхгүй
Гэхдээ үнсүүлнэ
Үзэсгэлэнтэй ч бай үгүй ч бай
Би түүний шүтээн


Дэндvv их хайрлахдаа би чамтай ханилахгvй
Дэндvv их хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Дэргэд чинь єнгєє гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгvй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгvй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгvй

Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Хардахын зовлон эдлvvлж
Хажууд чинь би гоёхгvй
Зовлон жаргалын сvvдэрт
Зогдор чинь буухыг vзэхгvй
Євєрт чинь гандаж
Єєрийг чинь элээхгvй

Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Зvс сайханд хууртаж
Зvрхээ эмтлэхийг чинь мэдэхгvй
єнчрєлийн гашуунд сэтгэлээ vйн
Єр чинь сэмрэхийг тэвчихгvй
Єтлєхийн vнэнд гvйцэгдсэн
Єндрєєс унахдаа євдєхийг чинь мэдэхгvй

Дэндvv хайртайдаа
чамтай би ханилахгvй ээ


ххх

Тэнэгхэн минь
Тэгэхэд чи миний хажуугаар
Зүгээр л өнгөрчихсөн бол
Зүйдэлгүй тэнгэр мэт энэ хайр
Зүсрэх бороо мэт энэ гуниг
Чиний хөлийг бараадан
Шогшиж одох байсан.

Тэнэгхэн минь
Тэгэхэд чи тэр бүсгүйн хажуугаар
Зүгээр л өнгөрчихсөн бол
Навч унах мэт энэ хагацал
Намайг гээх мэт энэ урвалт
Бүсгүйн хөлийг бараадан
Бүгээхэн алсад одох байсан.
Тэнэгхэн минь

Дуртай шүлгүүд1

Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ


Таны төлөө би хундага өргөдөг
Таны төлөө бурханд мөргөдөг
Тоосонцор оддыг хэлхэн дүрийг чинь тэнгэрт зурж
Тоогүй олон үдшээр ганцаар алхдаг
Ганцхан тань руу тэмүүлэхдээ
Галд шунасан эрвээхэйн үлгэрийг санадаг

Өнөөх эрвээхэйн даль шатаж дуусахад
Өөртөө зовлон хураах гэж, Танд улам дурладаг
Богд уулын согоо өвс үнгэлэх намрын шөнө
Богинохон зүүдэнд та минь ирж, духан дээр үнсдэг
Олон олон хоногийн цаанаас инээмсэглэл тань гэрэлтэх
Орчлонд өөрийгөө хуурч би жаргалтай явдаг
Таныг илбэсэн салхи, гишгэсэн газрын тань мөрийг хайж
Танил дотно хүмүүсээс сургийг тань дуулахад сэтгэл гийж
Хайрын агуу ертөнц минь ихэмсэг оршиж
Харуусал гуниг хоёроор сэвтээх вий гэж айдааг . . .
Алгасалгүй мандсан нар, том сарны дор
Амжиж уулзсан дэлхийдээ хайр хүрч, тэвэрмээр болдог
Таны төлөө үхнэ гэдэг амархан
Таныг заяасан бүхний төлөө амьдрахсан гэж боддоог . . .



Ц.Хулан : Хайртай хүний дүр эсгэн



Хайртай хүний дүр эсгэн
Харцаа над руу бүү илгээгээрэй
Дулаахан нудэнд чинь би дасаад
Дэндүү ихээр чамайг хайрлачихбал

Андуурсан дурлалаас минь эмээгээд
Аз жаргал минь нисээд одохын цагт
Хайр минь чи хаана байна гэж
Хаанаас би хайх билээ ..



Ц.Хулан : Чамдаа


Yгvй бvхнээрээ дутаж чамдаа би дурладаг
Yсний чинь ширхэгийг тоолон чамайг би урладаг
Дvvрэн сарны дундаас дvрийг чинь би хардаг
Дvрлэгэр алаг нvднээс чинь хайрын vгийг уншдаг
Чи vгvй бvхэнд хайраар дутаж гансардаг
Чийг даасан уруул халуу шатаж омголтдог
Алаг сайхан нvдийг чинь зvvдэлж сэрээд гуньдаг
Алсын салхиар дамжуулж vгээ чамд шивнэдэг"

Wednesday, February 13, 2008

Tuesday, February 5, 2008

Цагаан сарын Улаанбаатар

Цагаан сар ердөө нөгөөдөр.