Friday, February 15, 2008

Дуртай шүлгүүд1

Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ


Таны төлөө би хундага өргөдөг
Таны төлөө бурханд мөргөдөг
Тоосонцор оддыг хэлхэн дүрийг чинь тэнгэрт зурж
Тоогүй олон үдшээр ганцаар алхдаг
Ганцхан тань руу тэмүүлэхдээ
Галд шунасан эрвээхэйн үлгэрийг санадаг

Өнөөх эрвээхэйн даль шатаж дуусахад
Өөртөө зовлон хураах гэж, Танд улам дурладаг
Богд уулын согоо өвс үнгэлэх намрын шөнө
Богинохон зүүдэнд та минь ирж, духан дээр үнсдэг
Олон олон хоногийн цаанаас инээмсэглэл тань гэрэлтэх
Орчлонд өөрийгөө хуурч би жаргалтай явдаг
Таныг илбэсэн салхи, гишгэсэн газрын тань мөрийг хайж
Танил дотно хүмүүсээс сургийг тань дуулахад сэтгэл гийж
Хайрын агуу ертөнц минь ихэмсэг оршиж
Харуусал гуниг хоёроор сэвтээх вий гэж айдааг . . .
Алгасалгүй мандсан нар, том сарны дор
Амжиж уулзсан дэлхийдээ хайр хүрч, тэвэрмээр болдог
Таны төлөө үхнэ гэдэг амархан
Таныг заяасан бүхний төлөө амьдрахсан гэж боддоог . . .



Ц.Хулан : Хайртай хүний дүр эсгэн



Хайртай хүний дүр эсгэн
Харцаа над руу бүү илгээгээрэй
Дулаахан нудэнд чинь би дасаад
Дэндүү ихээр чамайг хайрлачихбал

Андуурсан дурлалаас минь эмээгээд
Аз жаргал минь нисээд одохын цагт
Хайр минь чи хаана байна гэж
Хаанаас би хайх билээ ..



Ц.Хулан : Чамдаа


Yгvй бvхнээрээ дутаж чамдаа би дурладаг
Yсний чинь ширхэгийг тоолон чамайг би урладаг
Дvvрэн сарны дундаас дvрийг чинь би хардаг
Дvрлэгэр алаг нvднээс чинь хайрын vгийг уншдаг
Чи vгvй бvхэнд хайраар дутаж гансардаг
Чийг даасан уруул халуу шатаж омголтдог
Алаг сайхан нvдийг чинь зvvдэлж сэрээд гуньдаг
Алсын салхиар дамжуулж vгээ чамд шивнэдэг"

No comments: