Friday, February 15, 2008

Дуртай шүлгүүд2 - Эмүжин

Р.Эмүжин: Үнсүүлэлгүй юутай удаав ...

Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн мэт юутай хуучин өдрууд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардлыг тэвчишгүй нь
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав



Хаврын хаварт л би ...

Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг
Хар л нүдтэй тэр залууг
Саначихсан байдаг
Хамгийн гэгэлгэн үедээ
Түүнд зориулж шүлэг бичдэг

Хайлаас, одод, үнсэлтийн тухай
Саяхны юм шиг дурсдаг
Бодлогогүй хэлсэн үг бүхэн нь
Урвах хүслийг төрүүлдэг
Бороотой үдшээр түүнийг санахдаа
Уйлахгүй байхыг хичээдэг
Өнгөрсөн он жилүүдэд
Өөрийгөө олоогүйдээ харамсдаг
Өнгө мөнгө, шунал хүслээс
Өр зүрх минь түүнийг харамладаг
Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг аа


Р.Эмүжин: Өнөөдөр би ...


Өнөөдөр би ягаан өнгөөр
Уруулаа будна
Өрөөлийн болсон түүнд зориулж
Хуруундаа бөгж зүүнэ
Богино банзал, өсгийтэй шаахайгаа
Түр мартаж
Бороотой үдшээр хавар шиг
Түүнд би очино

Амраглал нэхсэн он жилүүдийг
Шүүдэр мэт дагуулна
Айсан, бишүүрхсэн харцаа
Өлмийд нь дэвсэнэ
Үнсээч гэж гуйхгүй
Гэхдээ үнсүүлнэ
Үзэсгэлэнтэй ч бай үгүй ч бай
Би түүний шүтээн


Дэндvv их хайрлахдаа би чамтай ханилахгvй
Дэндvv их хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Дэргэд чинь єнгєє гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгvй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгvй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгvй

Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Хардахын зовлон эдлvvлж
Хажууд чинь би гоёхгvй
Зовлон жаргалын сvvдэрт
Зогдор чинь буухыг vзэхгvй
Євєрт чинь гандаж
Єєрийг чинь элээхгvй

Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Зvс сайханд хууртаж
Зvрхээ эмтлэхийг чинь мэдэхгvй
єнчрєлийн гашуунд сэтгэлээ vйн
Єр чинь сэмрэхийг тэвчихгvй
Єтлєхийн vнэнд гvйцэгдсэн
Єндрєєс унахдаа євдєхийг чинь мэдэхгvй

Дэндvv хайртайдаа
чамтай би ханилахгvй ээ


ххх

Тэнэгхэн минь
Тэгэхэд чи миний хажуугаар
Зүгээр л өнгөрчихсөн бол
Зүйдэлгүй тэнгэр мэт энэ хайр
Зүсрэх бороо мэт энэ гуниг
Чиний хөлийг бараадан
Шогшиж одох байсан.

Тэнэгхэн минь
Тэгэхэд чи тэр бүсгүйн хажуугаар
Зүгээр л өнгөрчихсөн бол
Навч унах мэт энэ хагацал
Намайг гээх мэт энэ урвалт
Бүсгүйн хөлийг бараадан
Бүгээхэн алсад одох байсан.
Тэнэгхэн минь

No comments: