Өнөөдөр зарим эдийн засагчид Монголын эдийн засгийн хувьд макро эдийн засгийн сонгодог хийгээд Кейнсийн онолууд "зөрчигдөж" байна, учир нь эдгээр онолууд нь хөгжсөн орны зүгширсэн эдийн засагт тохирох онол ч гэж ярих нь бий. Харин хувь хүмүүсийн үйл хөдлөл, аж ахуй эрхлэх ухаан, аж ахуйн зохион байгуулалт, сонголтонд эрхэмлэх зүйлс нь ямар үндэстэн, улс байхаас бараг хамаарахгүй инвариант зүйл юм. Иймээс хөгжсөн орны болон хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хуулиудыг тайлбарлахад зарчмын ялгаа нэг их байхгүй шиг бодогддог.
Энэ тохиолдолд "макро эдийн засгийн онол Монголын эдийн засгийн хувьд зөрчигдөнө" гэдэгт итгэхэд бэрхтэй. Гэвч Монгол улсын макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн хувьд корреляцийн болон регрессийн шинжилгээ хийхэд макро эдийн засгийн зарим хуулиуд зөрчигдөөд байдаг. Энэ гайхалтай зүйлсийн талаар санал бодлоо солилцох, мєн зарим үндэслэлтэй тайлбарыг бусдаас сонсох зорилгоор энэхүү сэдвийг сонгон бичив.
Тайлбарыг хийхдээ:
• Үнэхээр Монгол хүмүүсийн үйл хөдлєл, аж ахуй эрхлэлт, сонголтод эрхэмлэх зүйлс нь мєн чанараараа дэлхийн ерөнхий хэв шинжээс тэс ондоо болоод зөрчигдөөд байна уу
• Аль эсвэл макро эдийн засгийн тоон мэдээллүүд нь худал юм уу, худал бол яагаад худлаа байна гэдгийг тогтоох
• Мєн макро эдийн засгийн аливаа онол, үзэл баримтлалууд нь тодорхой урьдчилсан нөхцлүүдийн хувьд үнэн байдаг тул энэ онолын нөхцлүүд биелж байна уу гэдгийг харгалзан үзэх.
• Хөгжиж буй орнуудын нийтлэг онцлогт хамрагдах уу гэсэн дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болов уу.
Хөгжиж буй орны эдийн засаг нь хөгжсөн орны эдийн засгаас ялгаатай гэж хэлэх хүн ч гарах байх. Энә талаар өөрийн бодлыг илэрхийлье.
Хэдийгээр 1970-аад оноос "Хөгжлийн эдийн засаг" хэмээх эдийн засгийн онолын шинэ салбар үүсэн, эдийн засгийн хөгжлийн тухай ойлголт, хөгжиж буй орнуудын эдийн засгийн онцлог, орлогын хуваарилалт, эдийн засгийн салбарын болон гадаад худалдааны бүтэц, өрийн хямрал зэргийг судалж байгаа боловч, одоог хүртэл түүнийг зарим эдийн засагчид эдийн засгийн онолын бие даасан салбар биш, зөвхөн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өвөрмөц асуудлыг судалдаг макро эдийн засгийн онолын хавсралт юм гэж үздэг. Би ерөнхийдөө сүүлийн үзлийг баримтлагч болой.
Үнэхээр хөгжиж буй болон хөгжсөн орны эдийн засгийн салбарын бүтэц, гадаад хүчин зүйлээс хамаарах байдал, улс төрийн бүтэц, эдийн засаг дахь төрийн оролцоо, засаглалын чадавхи, хотжилтын байдал, орлогын ялгаварлал зэргээрээ ялгаатай байдаг ч микро түвшний аж ахуйн үйл ажиллагаа, оролцогчдын шийдвэр гаргалтын үйл явц нь бараг ижил юм.
Хөгжиж буй болон хөгжсөн орны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож буй аргачлалууд ч нэгдсэн нэг хууль, дүрэмтэй. Тиймээс Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд тухайн үзүүлэлтүүдэд тулгуурлан дэлхийн улс орнуудын хооронд эдийн засгийн харьцуулалтуудыг хийсээр байгаа билээ.
Дээрхи тайлбаруудаас улбаатай анхаарал хандуулах дөрвөн зүйлийн эхний болоод дөрөв дэх анхааруулгад миний хувьд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа болно. Харин хоёр, гурав дахь анхааруулгад илүү ач холбогдол өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Монголын эдийн засгийн хувьд ажиглагдаж буй зарим парадоксуудыг авч үзье.
Үүнд:
• Макро эдийн засгийн онолын үндэсний тооцооны систем хэмээх хэсэгт Дотоодын болон Үндэсний нийт бүтээгдэхүүнийг (ДНБ, ҮНБ) орлого, зардал, нэмүү өртгийн аргаар тооцоолж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ гурван аргаар тооцоолоход нэг утгатайгаар дээрх үзүүлэлтүүд илэрхийлэгдэнэ гэсэн үг. Гэвч Монголын нөхцөлд зардлын ба нэмүү өртгийн аргыг ашиглан Үндэсний Статистикийн Газар тооцоолол хийдэг боловч зардлын аргаар тооцсон ДНБ нь нэмүү өртгөөр тооцсоноосоо 10-20 хувиар илүү байдаг.
• Филипсийн хууль ёсоор богино хугацаанд инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшинтэй урвуу хамааралтай байдаг хэдий ч Монголын хувьд сүүлийн жилүүдэд эдгээр үзүүлэлтүүд шууд хамааралтай байсаар байна.
• Олон улсын жишгээр ажилгүйдлийн хэвийн түвшин 5 хувь орчим байдаг ба тухайн улсын онцлогоос шалтгаалан бага зэрэг хэлбэлздэг гэдэг ч манай улсын албан ёсны ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд 3.5 хувь юрчим байгаа нь дээрх жишигтэй харьцуулахад ажилгүйдэл макро түвшинд асуудал биш болсон байлтай. Гэвч ажилгүйдэл, түүнээс үүдэлтэй ядуурал нийгмийн хамгийн эмзэг, хүнд асуудал болоод байдаг.
• Сүүлийн жилүүдэд манай улсын санхүүгийн систем эрүүлжин, хүмүүсбанкиндитгэж, санхүүгийн зуучлал сайжраад байгаа гэх боловч түүнийг нь илэрхийлдэг
гол үзүүлэлтүүдийн нэг болох мөнгөний эргэлтийн хурд улам бүр удааширсаар байна.
• Менгөний нийлүүлэлт жилдээ 40-50 хувь хүртэл нэмэгдсэн ч, бодит эдийн засгийн өсөлт 11 хувиас хэтрэхгүй байхад инфляци мөлхөө хәвээр байсаар байна. Гхдээ мөнгөний бодит худалдан авах чадвар албан инфляцийн түвшнээс хамаагүй илүүтэй унаж байгааг жирийн иргэд мэдрээд байдаг.
• Эдийн засаг жилдээ бодит утгаараа 10.6 хувиар өссөн байхад бодит эдийн засагтаа ямар ч үр нөлөө үзүүлээгүй байдаг.
• Төсөвт байгууллагад ажиллагс-
дын цалин тухайн өрхийн сарын хэрэглээнии зардлаа ч нөхөж чадахгүй байхад тэдгээр хүмүүс хэдэн мянган долларын жип унан хотын
гудамжаар давхилдсаар.
Мєн хувийн эдлэн газар, орон сууцтай байдаг.
• Төрийн түшээд татварын дарамт буурсан гэх боловч татварын орлогын
дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь жил ирэх тутам өсөөд байдаг.
• Боловсрол эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэйгээр барахгүй, мэдлэгт тулгуурласан эдийн засаг хөгжүүлнэ гэж ярих боловч дээд боловсролтой хүмүүсийн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх нөлөө сөрөг хандлагатай байдаг.
• Зудтай жилүүдэд мал сүрэг хэдэн саяараа хорогдож, олон арван малчдын хот харладаг ч тэдгээр хүмүүс ажилгүйчүүдийн албан ёсны тоог өсгөдөггүй.
• 2003 оныг 1989 онтой харьцуулахад малчин өрхийн болон малчдын тоо даруй 3 дахин өссөн боловч малын тоо тэр үеийнхээс 1 саяар бага байдаг.
•1990-ээд онд 2-3 аж ахуйн нэгж, жилдээ 500 кг орчим алт олборлож байсан бол 2003 оны байдлаар 90-ээд аж ахуйн нэгж, 20-оод тонн алт олборлодог болсон.
Ийм л сонирхолтой парадоксууд Монголын эдийн засагт үүсээд байна.
Friday, February 15, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment