Friday, February 15, 2008

''Эх орны хишиг''– Эдийн засгийн зарим тайлбар

“Эх орны хишиг” сангаас иргэддээ мєнгє хуваарилж, байгалийн их баялгаасаа хувь хvртээх буянт vйлс эхлэхэд хэзээ мєдгvй бэлэн болсон байна.
Монголын тєр, засгаас иргэддээ хандуулсан нийгмийн чиглэлийн бодлогыг дэмжиж, бас ч vгvй хvртэж байдаг хvний хувьд эл бодлогод баяр хvргэхийн сацуу арай єєр єнцгєєс дэлхийн эдийн засгийн ерєнхий дэвсгэр дээр, Персийн булангийн Арабын зарим улсын жишээн дээр тайлбарлаж, тєр, засгийн удирдлагадаа санаа єгєх, бас хvртэх гэж буй иргэддээ мэдээлэл єгєх vvднээс дараахь єгvvллийг бичлээ. Хvлээн авч эргэцvvлнэ vv.

Эх орны хишгийг байгалийн баялгаасаа бvрдvvлээд ард иргэддээ хуваарилдаг туршлага Персийн булангийн Арабын улсуудад бий. Тэр туршлагаас санаа сургамж авч манайхан эндээ туршиж vзэхээр сvvлийн хэдэн жил ярилцаж байна. Yнэхээр байгалиас заяасан хєрсєн доорхи тэр их баялаг бол ард тvмний, тєр засгийн мэдлийн ємч байх нь зvй. Харин тэр баялаг нь ямар эрдэс баялаг болох, ямар аргаар олборлодог, хэр нєєцтай, хамгийн гол нь ямар дэд бvтцээр дамжин дэлхийн зах зээлд гардаг гээд харьцуулбал манай Монгол ба Персийн булангийн Арабын улсуудын хооронд газар тэнгэр шиг их зєрvv гараад ирнэ.

Тэнд нефть, заримд нь байгалийн хий байна. Олборлох єртєг нь хямд, цооног хоолой хоёр байхад л дэд бvтэц нь босоод ирж байна. Тэнд эх газарт тvгжигдсэн улс байхгvй, бvгд далайд гарцтай, энэ нь дэлхийн зах зээлд чєлєєтэй гарах хамгийн том (магадгvй амин чухал нь) боломж нь. Олборлоход хямд тєсєр, байгаль орчныг бужигнуулахгvй, далайгаар шууд тээвэрлэдэг тvvхий эд тэнд байна. Олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илvv дєт, тэгээд ч дэлхийн эрчим хvчний нєєцийн ихэнх нь тэр хэдхэн улсад байгаа хэрэг шvv дээ.

Тэгвэл манайд яг vvний эсрэгээр, хєрсєн дор чулуун нvvрс, зэс, бусад vнэт метал байна. Олборлоё гэвэл уурхай зайлшгvй, маш том нvсэр барилга байгууламж, асар их єртєг бvхий дэд бvтэц хэрэгтэй. Байгаль орчны эрсдэл байнга дагаастай. Магадгvй амин чухал нь гэх тэр боломж (далайд гарц) манайд алга. Хэрэв олборлоод, эсвэл олборлон єєрєє боловсруулаад дэлхийн зах зээлд гаръя гэхэд заавал хоёр хєршєєр дамжиж таарна. Иймд хоёр хєршийн тавих болзол нєхцєлvvд амин чухал хvчин зvйл нь болоод явчихна. Єєрєєр хэлбэл Персийн булангийн Арабын улсуудтай харьцуулах аваас олсон ашиг нь хуримтлал болж банкинд байрших vйл явц vлэмж хугацаа шаардах ба тэр хvртлээ багагvй зовлон туулна гэсэн vг.
Гэлээ гээд тэгэхээс єєр зам байхгvй, ДНБ-ий 40 хувь нь уул уурхайгаас бvрдэж байгаа, хэтдээ нэмэгдэж ч таарна. Харин Арабын тэр улсууд олборлож эхэлмэгцээ л єнєєгийн тэр их жаргалд хvрчихээгvйг дараахь баримтууд хэлж байна.

Ордын цаана их юм бий
“Нефтийн Дорно” гэх чихэнд дасаагvй нэр томъёо бvр дэлхийн II дайнаас ємнє гарчээ. Тэр дундаа миний жишээ болгох, очиж vзэн, биеэр мэдэрсэн Персийн булангийн хэсэг улсын хувьд тэгж нэрлэгдэх тvvхэн нєхцєл нь чухам бvрэлдсэн юмсанж. Нефть гэх шингэн тvvхий эд хамгийн чухлаар тавигдаж ирсэн єєр улс vндэстэн, бvс нутгийг олж заа гэвэл, хэрэв цогцоор нь аваад vзвэл Персийн булангийн Арабын хэсэг улсаас єєр тэгж нэрлэгдэх улс, бvс нутаг байхгvй.
Тэдгээр улсын тvvхийг судалж байхад санаандгvй явдлаар энэ нефтийн ид шид эхэлсэн байдаг. Британийн эзэнт гvрний хувьд єєрийн хамгийн том колони Энэтхэгийн ойролцоо усан боомт хайж явтал гэв гэнэт Персийн булан хавиас нефть илэрч, бvс нутгийн нэр хvнд огцом єссєн байна.

Ингээд 1930-аад он гэхэд л эндхийн стратегийн ач холбогдлыг их гvрнvvд олон дахин єсгєєд тавьчихаж. Британиас гадна АНУ, Франц, Итали ийшээ сонирхолтой болж, германчууд нэвтэрчээ. Холбоотнууд II дайнд ялалт байгуулахад Ойрхи Дорнодын нефть нь эрчим хvчний гол эх сурвалжийн хувьд шийдвэрлэх vvрэгтэй байсан. 1953 онд Иранд Америк, Британийн оролцоотой тєрийн эргэлт хийхэд чухам нефть л гол хєдєлгєгч нь болсон, учир нь Ерєнхий сайд М.Моссадык “Anglo-Persian” (єнєєгийн British Petroleum) компанийг тєрийн мэдэлд авч байж vхлээ бэлтгэсэн аж.

Хожим нь 1973 онд Саудын Араб, Кувейт, Абу-Дабигийн нефтийн ордуудыг Европын холбоотнуудтайгаа зєвлєхгvйгээр АНУ булаан авах гэж байж дэлхийг бужигнуулсан. 1991 онд Кувейтыг Иракаас чєлєєлсєн холбоотны дайн байна. Энэ бол Кувейтын Эмирийн нефтийн нєєцийг аврах, гол нь Саддамыг тийш нь оруулахгvй байх шалтгаанаар нєхцєлдсєн. 2003 оноос єрнєсєн Иракийн эрх чєлєє ажиллагаа мєн л нефтиэр нєхцєлдсєн гэхчилэн эдгээр жишээ бол нефть тойрсон дэлхийн их бодлогын ердєє салаа сэжvvр нь.

Катар
Монгол Улсын Ерєнхийлєгч оны цаана айлчилсан Катар Улсыг жишээлж vзье. Айлчилсан гурван улсаас хамгийн жижиг нь гэх утгаар би эхлэн жишээ болгож байна. Энэ жижиг улсад дэлхийн шатдаг хийн нєєцийн 15 гаран хувь нь хадгалагддаг. Тэр утгаараа 628 мянган хvн амтай (2005 оны НYБ-ын судалгаа), 11 437 хавтгай дєрвєлжин км бvхий элсэн цєлийн энэ жижигхэн улс орчин vеийн ертєнцєд эрчим хvчний томхон гигант болох зорилтыг тавьсан, зорилгодоо ч хvрсэн байна. Бараг саяхан хvртэл сувд далайгаас шvvрддэг энэ хавьдаа хамгийн ядуу нь гэх улс байжээ. 1940-єєд оноос нефть хий олборлож эхлээд 1971 онд тусгаар тогтнолоо зарласны дараахнаас бvс нутгийн хамгийн баян улс болж чаджээ. Нефть, хийгээс олсон орлого (нийт орлогын 80 хувь) нь нийгмийн хангамж руугаа шилжмэгц нийгмээрээ баяжин, улсаас дааж vнэгvй олгох, эдлvvлэх бараа, vйлчилгээ ч олширсон байна. Yндсэн хvн ам нь оршин суугаа гадаадын хєлсний ажилчдаасаа цєєн, яг одоо орон сууцжуулах, барилгажуулах их ажил єрнєж буй тул гадаадын барилгачид маш олноороо ажиллаж байгаа дvр зураг харагдана лээ.

Нэгэнтээ байгалийн асар их хийн дээр суугаагийнх ОПЕК-той тєстэй (Нефть экспортолодог орнуудын байгууллага) байгууллага байгуулах замаар дэлхийн ба бvс нутгийн бодлогод жин нєлєєгєє нэмэгдvvлэхийг Катар зорьж байна. ОПЕК нь нефтийн vнийг єсгєж, буулгадаг бол харин тэр шинэ байгууллага нь 20-30 жил байгалийн хийн vнийг тогтвортой барих зорилготой гэж Катарын Эмир ярьжээ.

Кувейт
Энэ улс бол манайханд харьцангуй танил. Нефтийн нєєцєєр дэлхийд дээгvvрт орох жижиг улс, байршлын хувьд манайтай адил гэж Гадаад хэргийн сайд нь зvйрлvvлэн ярихыг би сонсож байсан. Нєлєє бvх том том хєршvvдтэй, эх газраар Саудын Араб, Ирактай, далайгаар Ирантай хиллэдэг, стратегийн байршилтай. Экспортын нийт орлогын 90 хувийг ганц нефть нь бvрдvvлдэг. 2.7 сая хvн ам (НYБ, 2005), 17 818 хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэр, ДНБ-ээс хvн ам тутамд ногдох орлого нь 24 040 ам.доллар (Дэлхийн банкны 2006 оны судалгаа), НYБ-ын судалгаагаар хvн амын дундаж наслалт 75-79, манайхны хийж эхлэх гэж буй эх орны хишиг гэдгийг Арабын ертєнцєд хамгийн тvрvvн туршсан (vндэсний баялгийг хуваарилахад бvх кувейтчууд тэгш эрхтэй гэж хуульчилсан), эдийн засаг нь чухамдаа “Нефтийн эдийн засаг” нэрэндээ яг зохицох, ДНБ-ий 75 хувийг улсын секторт бvтээдэг тийм нэгэн улс байна. Нефтийн орлогоосоо Нєєцийн ерєнхий сан гэдгийг байгуулж, тэндээсээ хєрєнгє оруулалт хийдэг, ирээдvй хойч vеийнхэндээ зориулсан санг эндээс санхvvжvvлдэг гээд манайхны сургамж авах зvйл зєндєє юм билээ.

Кувейтын жишгээр бол, манайхны “Эх орны хишиг” санг бий болгохдоо учрах бvх эрсдэлийг урьдчилан тооцох vндсэн дээр хязгааргvй их мєнгєн хуримтлал эхлэн бий болгоод тєр нь тvvнийгээ хатуу хянаж, тvvнээсээ хєрєнгє оруулалтын эх сурвалж (хєрєнгє оруулалтын орлого) гаргах, vндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хєрєнгийн бирж босгох хэрэгтэй, харин иргэдэд хvртээх санг хойч vедээ гэдгээр тусгай сангаар тусад нь, бараа ажил vйлчилгээг тєр даах замаар тусдаа хєнгєлєлт vзvvлэх хэрэгтэй гэж кувейтын нэг эдийн засагч бидэнд ярьж байлаа. Харин тэр ярианд иргэддээ бэлэн мєнгє шууд тараах тухай ганц ч vг цухалзаагvй.

Эмират
Нефть олборлолтын оргил vеийг далимдуулан гадаадаас хєлсний ажилчин авсаар хvн амынхаа 80 хувийг гадаадынхан болгочихсон улс Персийн буланд ганц Эмират (нийт хvн ам нь НYБ-ын 2005 оны судалгаагаар 3.1 сая, нутаг дэвсгэр нь 77 700 хавтгай дєрвєлжин км) юм билээ. Хотуудын гудамжаар явгаар зорчих, эсвэл мєргєлийн цагаар гудамжинд vзэгдэх нь зєвхєн гадаадынхан, тэр утгаар энэ хавьдаа хамгийн либерал улс, бусад шашин шvтлэгийг зєвшєєрдєг, эрх баригчдаа єєрсдєє шууд сонгодог цорын ганц улс нь 2006 он хvртэл Эмират байв.

Анхандаа загас агнуур, сувд шvvрддэг ядуувтар улс байснаа 1950-иад онд нефть нээгдэж, олборлон баяжсаар хосгvй хєгжлийг бvтээж, нефтийн экспортыг эрvvлийг хамгаалах, боловсрол, vндэсний дэд бvтцийн хєгжил рvv шууд чиглvvлж чадсанаараа алдаршжээ. Хvн амын амьдралын чанар булангийн орнууд дотроо хамгийн дээгvvр нь, Дэлхийн банкны 2006 оны судалгаар ДНБ-ээс хvн ам тутамд ногдох орлого нь 23 770 ам.доллар. Бусад улсаасаа ялгарах нэг онцлог нь тэнгэр баганадсан сvрлэг барилга, тансаг зочид буудал, жуулчны баазуудыг байгуулах замаар vзvvлэнгийн эдийн засгийг буй болгосон, эдийн засаг нь дєрвєн гол онцлогтой: тєрийн маш гvнзгий оролцоо, нефтийн орлогын хэт хамаарал, баялаг тансаг амьдралаа илтгэх их эрмэлзэл, холбооны улсын гишvvн – вант улсуудын эдийн засгийн бодлогыг хооронд нь зохицуулдаггvй, чєлєєтэй тавьсан зэрэг нь ийм их амжилтад хvргэсэн хэмээн бидэнд ярьж байв.

Энэ бvхнээс уншигч Та дvгнэлт хий. Олборлоход хямд тєсєр, байгаль орчныг бужигнуулахгvй, далайгаар шууд тээвэрлэдэг, тэр утгаар олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илvv дєт Арабын улсуудын туршлагыг шууд буулгах бус, “Эх орны хишиг” санг бий болгоод vйл ажиллагааг нь эхлvvлэхдээ Кувейтын жишгээр явбал ямар бол гэх бодол надад тєрж байсан, судалж vзэхэд илvvдэхгvй дэг шvv!

Олхонуд Д.БАЯРХYY

Мэдээллийн эх сурвалж: ҮНЭН Сонин

No comments: