Monday, May 26, 2008

ТӨСЛИЙН НӨӨЦИЙГ ХУВААРИЛАХ

MICROSOFT PROJECT 2003

ТөСЛИЙН НӨӨЦИЙГ ХУВААРИЛАХ



1. Төслийн менежемент

· Төсөл

Төсөл нь тодорхой зорилгод хязгаарлагдмал нөөцөөр хүрэх тухай урьдчилан боловсруулсан баримт бичиг гэдэг.Төслийг нэг буюу бүлэг хүмүүс зохиож менежер түүнийг ажиллах хүч, материал хөрөнгө мөнгө, цаг хугацааны урьдчилан тооцсон түвшинд удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй.Төсөл хэрэгжих явцад материалын үнэ өөрчлөгдөх, нөөц багасах зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөж болох учир менежер төслийг нөхцөл байдалтай уялдуулан шинжилж,төлөвлөгөө графикийг өөрчилж зохицуулах чадвартай байх ёстой юм.
Төсөл боловсруулж ирсэн түүхэн хөгжлийн явцад сүлжээ шинжилгээний арга анх гарчээ.Сүлжээ шинжилгээний арга нь сүлжээ хэмээх энгийн ойлголтонд тулгуурлан төслийг төлөвлөх,удирдах,шинжлах арга юм.Сүлжээ шинжилгээний аргуудад:
Gant charts- Гантын графууд
Pert- Program evaluation and review technique-Хөтөлбөрийг үнэлэх,дахин хянах арга
CPM-Critical path method-Гол замын арга ордог.

Эдгээр аргууд нь гүйцэтгэж байсан үүрэг,үүссэн цаг хугацаагаараа ялгаатай.
Гантын графийн арга нь 1900-аад оны үеэс хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд одоо ч төслийг дүрслэн харуулахад хамгийн их ашиглагддаг аргуудын нэг хэвээр байна.Энэ аргыг анх Гант (Henry L.Gantt,1862-1919) боловсруулсан ба төслийн менежментийн шинжлэх ухаанд Гантын графийн аргыг нэмсэн нь энэхүү шинжлэх ухааныг хөгжихэд ихээхэн хувь нэмэр болсон юм.Гантын граф дээр ажлууд нь хэрэгжих хугацаанаасаа хамааран янз бүрийн урттай тэгш өнцөгт (bar)-өөр дүрслэгдсэн байдаг.Шулуун эсвэл сумууд нь ажлуудын хоорондох уялдааг харуулдаг байна.
1950-аад онд АНУ-ын тэнгисийн цэргийн флотийн тусгай төслийн газар менежментийн зөвлөлгөө өнөх компаний ажилтан Бузе,Аллен,Хамилтон нартай хамтран PERT сүлжээний аргыг боловсруулжээ.
PERT арга нь гол зам олох,ажлын хугацааг үнэлэх,магадлалын онол ашинлаж төсөл заасан хугацаанд ямар магадлалтай хэрэгжиж дуусахыг тооцдог. PERT нь ажил буюу үзэгдэлтэй холбоотой асуудлыг шийдэж ирсэн уламжлалтай ба менежментэд дараахи асуултуудад хариулт авахад тусална:
· Төсөл хэзээ дуусах вэ?
· Төслийн аль хэсгийг хэзээ эхлүүлж хэзээ дуусгаж болох вэ?
· Төслийн хүрээнд хийгдэх олон ажлууд дотроос алийг нь хожуу дуусгаж болох,алийг нь дуусгаж болохгүй вэ?
· Аль ажлын хэрэгжилт төслийн хугацаанд нөлөөлөх ба нөлөөлөхгүй вэ? гэх мэт.Сүлжээний хагийн их замын бодлогыг төслийн удирдлага,төлөвлөлт,төслийн шинжилгээнд өргөн хэрэглэдэг.Сүлжээ шинжилгээний аргуудыг ашиглан төслийг олон хувилбараар боловсруулж болно.Тухайлбал:
· Орой нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ
· Эрт эхлэх,хожуу эхлэх хугацаагаар гол зам олох
· Ирмэг нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ
· Ажлын хугацаа тодорхойгүй төсөл
· Төслийн хугацааг шахах
· Хугацаа ба зардлын хамаарлын график
· Төслийн хамгийн бага зардалтай хугацаа
CPM аргыг дээрх газрын ажилтнууд болох Кели,Уолкер нар санаачилж химийн үйлдвэрт хэрэглэж эхэлсэн байна. CPM арга нь годуу аль болохоор хурдан (ASAP-AS Soon AS Possible) хандлагаар ажлуудыг төлөвлөдөг бөгөөд сүлжээ ашиглан төслийн зардалтай холбоотой асуудлыг шийдэж ирсэн уламжлалтай.

Төсөл гэж:
· Тодорхой зорилгод чиглэгдсэн
· Цаг хугацааны хувьд хязгаарлагдсан
· Нарийн уялдсан ажлуудаас бүрдсэн
· Төлөвлөх,хянах,зохицуулах зэрэг удирдлагын үйл ажиллагаа шаардсан
· Тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв зохиогдсон байх зэрэг шинжүүдийг агуулсан үйл ажиллагааг хэлж болно.
Төсөл нь нэг удаа, цаг тооллын нэгэн зурваст явагдана.Төсөл нь шинэлэг,давтагдашгүй,тодорхой заасан хугацаанд хэрэгждэг онцлогтой.

· Төслийн менежемент

Төслийн менежемент гэдэг нь төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага, арга хэрэгсэл, технологи дээр тулгуурлан ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүн болон материаллаг нөөцийг удирдах урлаг, мэргэжлийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан юм.
Төслийн менежементийн хамгийн чухал асуудал бол зорилгыг зөв тодорхойлох явдал. ТӨслийн зорилго нь ойлгомжтой, хэмжигддэг байх нь чухал юм. Зорилго тодорхой болсноор түүнд хүрэх арга замуудыг тодорхойлдог, төлөвлөдөг. Энэ төлөвлөгөө нь юуг, хэн, хэдийд хийх ёстойг зааж өгдөг. ТӨсөл нь цаг хугацаанд хязгаарлагдсан байдаг тул төслийн эхлэх, дуусах хугацаа тодорхой байдаг. Зорилгод хүрсэн тэр үед төсөл дуусна.


2. Microsoft Project 2003 программын тухай товчхон

MS Project нь төслийн менежемент хийх, төлөвлөлтөнд зориулагдсан программ хангамж юм.
Сүүлийн жилүүдэд Microsoft Project программыг төслийн менежментэд ашиглах явдал улам түгээмэл болж байна. Microsoft Project программ нь төсөл удирдахад зориулагдсан бөгөөд төслийн мэдээллийг хувиарлах, удирдах, солилцох ажиллагааг хөнгөвчилсөн программ юм. Программ нь удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг оруулах, дүн шинжилгээ хийх, баримт материал, тайлан бүрдүүлэх зэрэг олон арга хэрэгсэлэлтэйгээс гадна Microsoft Office-ийн бусад программуудтай зохицон ажиллах чадвартай нарийн систем юм.
Хэдийгээр Microsoft Project нь Microsoft Office-ийн үндсэн бүрэлдэхүүнд орж тооцогддог ч гэсэн Microsoft Office-ийн программын багцанд оруулж албан ёсоор нийлүүлдэггүйг бид мэднэ. Ер нь Microsoft Office-ийн багц нь байгууллага, хувь хүний хэрэгцээг хангахад чиглэгдсэн бол Microsoft Project нь байгууллагын хэрэгцээнд илүү нийцсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Магадгүй, ийм ч учраас тэр бүр Microsoft Office-ийн багцанд оруулан хувь хүнд нийлүүлдэггүй байж болох талтай юм.

Уг программын боломжуудаас дурдвал:

Төслийн явцыг хянах
Төсөлд оролцогч хүн бүр холбогдох мэдээллээр хангагдах, төслийн ажиллагаанд оролцох
Төслийг нийтэд нь болон тодорхой ажулуудын хүрээнд явц байдлыг хянах
Ажил, түүний төлөвлөлт, биелэлтийн талаар мэдээлэх
Явцыг шалгаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх
Төслийн явцын талаар тайлан мэдээ гаргах
Төслийн явцын байдлаар шинэчлэх
Төслийг хурдан төлөвлөх, хийгдэх ажлуудын жагсаалтыг гаргах, улмаар төлөвлөгөөг оновчтой болгох, төслийн бодит цаг хугацааг тогтоох
Хүн, техник хэрэгсэл болонбусад нөцийн талаар мэдээллийг оруулж, төлөвлөх
Төлөвлөгөөг богино хугацаанд өөрчлөх
Төслийн талаар үнэн зөв мэдээллийг өгөх
Төсвийг хэтрүүлэх, нөөцийг илүү ашиглах гэх мэт олон асуудлыг урьдчилан харах
PERT-ийн шинжилгээ хийх
Earned Value [Ашиг] шинжилгээ хийх
WBS Work Breakdown Structure буюу ажлын шаталсан бүтцээр тайлан гаргах, зардлыг хянах
Төслийн эрсдэлийг тодорхойлох, шинжлэх
Мэдээллийг оруулах, засварлах ажиллагаа энгийн
Календарь ашиглах, график гаргах, мэдээллийг олон хэлбэрээр харах
Мэдээлэлд форматын олон хэлбэрийг ашиглах
Янз бүрийн үзүүлэлтээр хайлт хийх
Ажлуудыг бүлэглэх, шүүлт хийх, эрэмбэлэх
Энгийн төсөл төдийгүй нарий бүтэцтэй, багц төслүүдийг төлөвлөх, хянах
Электрон шуудан ашиглан төслийн мэдээлэл солилцох
Нэмэлт тайлбар хийх, холбогдох мэдээллийг холбоосын тусламжтай интернетийн сайтаар өгөх
Гантын графикийг WEB-д GIF форматаар гаргах
Microsoft Office-ийн бусад программтай мэдээлэл солилцох
Бусад программаас зураг, объектыг татах
Ямар ч үед төрөл бүрийн тайлан, дэлгэцийн олон хэлбэрийг хэвлэхъ
Ашиглахад энгийн, хялбар байх зэрэг олон талыг нэрлэж болно,

Microsoft Project-ийн өмнөх хувилбарууд буюу Microsoft Project 98, 2000, 2002 дээр боловсруулсан файлууд Microsoft Project 2003 дээр автоматаар хөрвөгдөж уншигдана. Энэхүү хөрвөгдсөн төсөл дээр бусад төслөөс талбарууд болон төслийн элементүүд нэмэгдэж болно. Project 2003 нь Microsoft Project Server 2003, Microsoft Project Web Access 2003 дээр ажиллах өөрөөр хэлбэл серверийн орчинд төслийн ажилтнууд хамтран ажиллах, веб-д суурилсан хэрэглэгчийн холбоосоор төсөлтэй холбоотой мэдээллээр хангагдах, шинжилгээ хийх, Project -ийн боловсруулсан, төлөвлөсөн мэдээллийг зураг болгон хуулах, түүнийг Office–ийн бусад программ луу буулгах, Сүлжээ диаграмм байгуулах, байгууллага болон төслийн ажлуудын хувьд үйл ажиллагаа болон онцлогт тохируулан программыг ашиглахад зориулан нэмэлт талбаруудыг оруулж ашиглах зэрэг олон нэмэлт боломжуудыг агуулсан ажээ,


3. Төслийн Нөөц

· Нөөцийг тодорхойлох

Нөөц гэдэгт хүн, тоног төхөөрөмж, материал гэх мэт төсөлд ашиглагдах зүйлүүдийг хамруулан ойлгож болно. Нөөцийг ажилд хувиарлаж өгснөөр тухайн заасан цаг хугацаанд хэн ямар ажлыг хариуцаж байгаа, ажилд ямар тоног төхөөрөмж, материал ашиглагдаж буйг мэдэх боломжтой болно.
Ажлыг эхлэхийн өмнө төсөлд шаардагдах нөөцийн жагсаалтыг хийнэ.
· Нөөцийн жагсаалт хийх

Нөөцийн жагсаалтыг хоёр аргаар хийж болдог.

Нэгдүгээр арга:
1. Цэсийг view командаас үзвэл зүүн талд байрлах самбараас Resource sheet [Нөөцийн хүснэгт]-ийг сонгоно. Дэлгэцэнд нөөцийн талаарх мэдээллийг оруулах хүснэгт гарна.
2. Хүснэгтийн Resource sheet [Нөөцийн хүснэгт] баганад харгалзаж буй хоосон нүдэнд төсөлд оролцогч хүний нэр эсвэл материалын нэрийг бичиж оруулна.
3. Type [Төрөл] дээр ажил хийх [Work] эсвэл материалын [Material] аль нь болохыг заана.
4. Materials Label [Материалын нэр]-д тухайн материалын хэмжих нэгжийг заана.
5. Initials баганад нөөцийн товчилсон нэрээр бичиж болно. Жишээ нь нөөцийн нэр урт байх үед баганыхаа уртад тохируулан товчилжболдог. Үүнийгээ дараань харах, шүүлт хийх, засварлах зэрэгт ашиглах боломжтой. Энэ талбарын анхны утгаар нөөцийн нэрийн эхний үсгийг авсан байдаг.
6. Microsoft Project дээр нөөцийг бүлэглэж болдог. Жишээ нь, тодорхой нэг үүргийг гүйцэтгэж байгаа хэсэг хүмүүсийг бүлэглэн нэр оноон өгч болно. Ийм тохиолдолд бүлгийн нэрийг Group [Бүлэг] баганад бичнэ.
7. Төсөлд оролцогчийн ажлын цагийг хувиар илэрхийлж Max Units [Хамгийн их хэсэг] баганад оруулна. Хэрэв оролцогч нь ажлын цагаар бүтэн [fuul-time] ажиллах бол 100 хувь, түүнээс бага цагаар ажиллах бол жишээ нь, хагас цагаар [part-time] бол 50 хувь гэж оруулах хэрэгтэй.
8. Std.Rate [Илүү цагийн үнэлгээ]- ажлын нэг цагийн стандарт үнэлгээг оруулна.
9. Over Rate [Илүү цагийн үнэлгээ]- ажилласан илүү цагийн үнэлгээ.
10. Cost per Use [Ашиглалтын зардал]- ашиглалтын зардал. Жишээ нь тоног төхөөрөмж, унаа ашигласан зардал байж болно. Энд тодорхой тогтмол зардлыг бичдэг. Жишээ нь, хүнтэй тооцох нэг л удаагийн төлбөр, нэгжээс үл хамааран нэг удаа тооцох материалын зардал гэх мэт.
11. Accure At [Хуримтлагдсан...]- ажлын хуримтлагдсан зардал буюу өртөг. Үүнийг Start [Эхлэх] гэвэл зардлыг ажил эхэлсэн үеэс тооцно. End [Дуусах] гэвэл ажлыг дууссаны дараа зардлыг тооцно. Prorated [Хуваах] гэвэл ажлыг үргэлжлэх хугацаанд хийгдсэн хэмжээгээр хуримтлагдсан зардлыг тооцоно. Хуримтлагдсан зардлыг хувиар илэрхийлдэг.
12. Base Calendar [Суурь календарь]- ажлын өдрийг тухайн хүний календариар тооцож гаргана. Бид шижээн дээрээ төсөлд оролцогч бүх хүний ажлын календарь нэг ижил Standart [Стандарт[ байхаар зааж өгсөн байгаа.
13. Code [Код]- нөөцийг кодлож болно. Кодыг ашиглан нөөцтэй холбоотой мэдээллийг харах, шүүх боломжтой.
14. Төсөлд оролцож байгаа хүн бүрийн талаархи мэдээллийг дээр үзүүлсэн 2-13 алхмаар давтан хийж гүйцэтгэнэ.
15. Нөөцийн мэдээллийг оруулсны дараа нөөцийг ажлуудад хувиарлах хэрэгтэй болно. Эхлээд Гантын графыг дэлгэц дээр гаргана. ҮҮнийг хийхдээ дэлгэцийн зүүн самбар дээр Гантын графын дүрс бүхий товчин дээр дарна.


Хоёрдугаар арга:
1. Цэсийн Tools [Хэрэгсэл] командаас Resources [Нөөцүүд]- Assign resource [Нөөцийг хувиарлах]-ийг сонгоно. Эсвэл хэрэгслийн Assign resource товч дээр дарна.
2. Гарч ирэх цонхонд байгаа Filter by [Шүүлт]-г ашиглан нөөцийн мэдээллийг шүүлт хийж харах боломжтой.
3. Add resources [Нөөц нэмэх]- товчийг даран шинээр нөөцийг нэмж болно.
4. Харилцах цонхны Name [Нэр] баганы хоосон нүдэнд төсөлд оролцогч хүний нэрийг оруулна.
5. R/D буюу Request/Demand [Шаардлага/Эрэлт]-д тухайн нөөц илүү ачаалагдсаныг үлд харгалзан заавал ашигладана гэвэл Reguest, харин нөөц нь тухайн ажлыг гүйцэтгэх ганц хүч гэж үзвэл Demand гэж зааж өгч болно. Хэрэв энэ хоёр сонголтын аль нь ч байхгүй, оронд нь хоосон байвал энэ нь тухайн ажилд аль ч нөөцийг хувиарлаж болохыг илтгэнэ.
6. Төсөлд оролцох хүн ажлын цагийнхаа хэдэн хувийг төсөлд зарцуулахыг хувиар илэрхийлж Units [Хэсэг] баганад оруулна. Хэрэв оролцогч нь ажлын цагаар бүтэн [full-time] ажиллах бол 100 хувь, түүнээс бага цагааражиллах бол жишээ нь, хагас цагаар [part-time] бол 50 хувь гэж оруулах хэрэгтэй.
7. Name баганад оруулсан хүний нэрдээр хулганы зүүн товчийг хоёр дарна.
8. Гарч ирсэн Resource information харилцах цонхонд тухайн хүний тухай нэмэлт мэдээллийг оруулна.
9. Ok товчин дээр дарна. Нөөцийн талаар оруулсанмэдээлэл Resource Sheet дээр хадгалагдана.
10. Төсөлд оролцож байгаа хүн бүрийн мэдээллийг дээр үзүүлсэн 2-8 алхмаар адилхан хийж гүйцэтгэнэ.
11. Нөөцийн мэдээллийг оруулж дуусаны дараа Close товчин дээр дарна.
12. Цэсийн View командыг дарж Resource Sheet-ийг сонгон нөөцийн талаар оруулсан мэдээллийг харах, засварлах боломжтой.
13. Нөөцийг тодорхойлсны дараа түүнийг ажлуудад хувиарлах хэрэгтэй болно. Үүний тулд Гантын графыг дэлгэцэнд гаргана.
Төсөл дээр багаараа хамтран ажиллаж байгаа тохиолдолд хүн бүрийн электрон шуудангийн хаягийг оруулах хэрэгтэй.

Нөөцийг хувиарлах цонхонд буй командын товчууд нь дараах үүрэгтэй. Үүнд:
1. Assign [Хуваарилах]- ажилд нөөцийг хуваарилах
2. Remove [Устгах]- хуваариласан нөөцийг авах
3. Replace [Солих]- хуваариласан нөөцийг солих
4. Graphs [График]- тухайн нөөцийн ашиглалтыг графикаар харах
5. Close [Хаах]- цонхыг хаах
6. Help [Тусламж]- цонхонд хэрхэн ажиллах тухай тусламж авах

· Нөөцийг хуваарилах

Нөөцийг хуваарилхын өмнө ажлын үргэлжлэх хугацааг автоматаар өөрчлөх горимоос гарах хэрэгтэй. Учир нь хуваарилсан нөөцийг өөрчлөх бүр ажлын үргэлжлэх хугацаа өөрчлөгддөг. Иймд бүх нөөцийг хуваариласны дараа эргээд энэ горимыг ажиллуулах нь зүйтэй юм.

Ажлуудын үргэлжлэх хугацааг автоматаар өөрчлөх горимоос гарах
1. Task name [Ажлын нэр] баганад ажлуудыг сонгоод хулганы баруун товчийг дарахад цэс гарна. Цэсээс Task Information [Ажлын мэдээлэл] командыг ажиллуулна. Эсвэл стандарт хэрэгслийн товчийг дарна.
2. Advanced [Нэмэлт] бүлгийн параметрүүдээс Effort driven [Өөрлөлтийг хийх] горимыг хүчингүй болгоно. Анхны утгаар Effort driven нь идэвхитэй буюу On байдаг. Effort driven төлөвлөлт нь ажилд нэмж нөөц хуваарилах эсвэл ажлаас нөөцийг арилгах тохиолдолд ажлын үргэлжлэх хугацаа эсвэл нөөцийн нэгж ямар болох вэ гэдгийг тооцолдог.
Effort driven горимд хэрвээ нөөцийг илүү нэмж өгвөл ажлын үргэлжлэх хугацаа богино болох ба тухайн ажилд ноогдох нөөцийгашиглах цаг багасдаг. Хэдийгээр анхны утгаар Effort driven горимыг ажиллахаар тавьсан ч нөөцийг нэмэх, эсвэл ажлаас нөөцийг хасах үйлдэл хийх хүртэл ямар нэг ялгааг та олж харахгүй. Effort driven нь нэг зэрэг олон нөөцийг анх удаа ажилд оноож байгаа үед ажилладаггүй болно.
Шаталсан бүтэцтэй төслийн хувьд нөөцийг зөвхөн доод түвшинд байгаа ажлуудад хуваариладаг. Ингэж өгөөгүй тохиолдолд Microsoft Project нь нөөцийг хэтрүүлсэн болохыг мэдэгдэж тэмдэглэдэг. Хэрвээ ажлын хариуцагчийн нэрийг оруулах шаардлагатай бол уг ажлын үр дүнг харуулсан хяналтын ажлыг оруулаад, уг ажилдаа хариуцагчийн нэрийг зааж өгч болно.

Нөөцийг хуваарилах
1. Нөөц хуваариалах шаардлагатай ажлыг сонгож курсорыг байрлуулна.
2. Цэсийн Tools [Хэрэглэл] командаас Resources [Нөөц]- Assign resource [Нөөцийг хуваарилах]-ийг сонго. Эсвэл хэрэгслийн Asiign resource товч дээр дарна.
3. Гарч ирэх харилцах цонхны Name [Нэр] баганад жагсаан харуулсан нөөцөөс тухайн ажлыг хариуцан хийх хүнийг сонгож курсорыг байрлуулна.
4. Units [хэсэг]-энд хариуцагчийн тухайн ажил эрхлэлтийн байдлыг хувиар оруулна.
5. Assign [Хуваарилах] товч дээр дарна. Энэ үед сонгосон хүний нэрийн өмнө тусгай тэмдэг ( ) гарсан байна. Энэ нь тухайн ажлыг хариуцан ажиллах үг ажилд хуваариласан болохыг харуулж байгааюм. Гантын графын баруун талд ажил хариуцагчийн нэрийг бичсэн байна.
6. Нэг ажлыг хэд хэдэн хүн харицах тохиолдолд эдгээр хүнийг ялгаж өгөх хэрэгтэй. Үүнийг гарын Ctrl товч ба хулганы хулганы зүүн товчийг хамт дарах замаар хийнэ. Хүмүүсийг сонгосны дараа Assign товчин дээр дарна. Энэ үед сонгосон хүмүүсийн нэрсийн өмнө тусгай тэмдэг ( ) гарч байгаа нь тухайн ажлыг хариуцаж ажиллах хүмүүсийг уг ажилд хуваариласан болохыг харуулж байгаа юм.
7. Нөөцийг хуваарилж дуусаад Close [Хаах] товчин дээр дарна.


· Тохиргоо хийх
- Төслийн явцад цалинг өөрчилбөл:
1. View Resource Sheet-ийг сонгож Resource Sheet гаргана.
2. Шаардлагатай нөөц дээрээ 2 товшино.
3. Costs-ыг сонгоно.
4. Effective Date болон Rates-ийг оруулж OK дээр дарна.
- Нөөцийн ажиллах цагийг өөрчлөх болбол:
View Resource Sheet-ийг сонгож Resource Sheet-ийг гаргана.
Шаардлагатай нөөц дээрээ 2 дарна.
Working Time-ыг сонгоно.
Шаардлагатай тохируулгыг хийнэ. Жишээлбэл амралттай өдрийг сонгож ОК дарна.
- Илүү хуваарилалт
Заримдаа нөөцүүд илүү хуваарилагддаг. Ингэж илүү хуваарилагдсан нөөцүүд Resource Sheet дээр улаан өнгөөр харагдана.








Эх үүсвэр: www.pssi.biz/2_implementation/bridge.htm

Энэ асуудлыг шийдэх нэг арга нь Levelling-г ашигдах явдал. . Levelling нь илүү хуваарилалтыг шийдвэрлэхийн тулд төслийг автоматаар тохируулдаг. Жишээ нь тусгай ажил руу илүү нөөцийг хуваарилдаг.
Resource Sheet-ээс илүү хуваарилагдсан нөөцүүдийг сонгоно.
Tools цэсэн дээр дарж Resource Levelling-г сонгоно.
3. Level Now дээр дарна.4. Selected Resources-ийг сонгоно.5. OK дээр дарна.Нөөц нь дахин илүү хуваарилагдахгүй.
















НОМЗҮЙ




1. MICROSOFT PROJECT 2003. Д.Чимгээ, УБ хот, 2005 он
2. Quick Guide To Microsoft Project 2003. ittraining.lse.ac.uk сайтаас
3. Багшийн лекц
4. Интернэтээс зарим зургийг авав.

1 comment:

Zozoloo said...

тэвдэж явахад хэрэг боллоо... Үнэтэй зөвлөгөөө байна