2008 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 10,1 хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1747 ам.доллар байхаар тооцоолж байна. Төрөөс мөнгөний талаар 2008 онд баримтлах бодлого, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Ц.Баярсайхан нар өчигдөр мэдээлэл хийхдээ ийнхүү мэдэгджээ. Тэдний ярьснаас үзвэл УИХ төрийн мөнгөний бодлогод инфляцийг ирэх жил зургаан хувьтай байхаар тодорхойлжээ. Гадаад валютын цэвэр нөөцийг импортын 36 хувиас доошгүй байлгахаар тогтсон байна.
УИХ-ын гишүүн Ц.Дамирангийн мэдэгдснээр , УИХ дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлөөс ажлын хэсэг томилж, нийт 12 хүн ажиллаж 12 зарчим дээр тохиролцсон аж. Эхний тохиролцоогоор хэрэглээний үнийн индексийг инфляцид тогтвортой барьж зургаан хувиас хэтрүүлэхгүй байх. Үүнд төрөөс ямар арга хэмжээ авах хэрэгтэй тэр бүрийг хэрэгжүүлье гэсэн. Татварыг хоёр дахин бууруулахыг бодлогод тусгалаа. Мах, гурил, сүү, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодод үйлдвэрлэх боломжтой болгох, мэргэжилтэй ажилчны тоог нэмэгдүүлэхийг бүлэг, зөвлөлийн зүгээс тохиролцсон байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улаан буудай, нефтийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор ирэх жил Засгийн газрын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд борлуулах болсон хэмээн гишүүд мэдэгджээ. Мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, нефть бүтээгдэхүүний нөөцөд 100 тэрбумаас доошгүй хөрөнгө хуваарилахаар тогтжээ. Хэрэглээний бараа, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 30 тэрбум төгрөг, банкны зээлийн 50 хувийг төр даах зорилгоор 10 тэрбум төгрөг төсөвт тусгасан байна. Уул, уурхайн үйлдвэрлэлийг ашиглахтай холбогдуулж Улаанбаатарт, Шивээ-Овоод 10000 мгв-аас дээш хүчин чадалтай гурван цахилгаан станц барина. Улаанбаатарын дэд бүтэц, усан хангамж, утааны асуудлыг шийдэхэд 50-иас доошгүй тэрбум төгрөг хуваарилна. Замын-Үүдэд ачаа тээвэрлэлтийг дээшлүүлэхэд 15 тэрбум төгрөг нэмж тусгахаар боллоо.
Нийгмийн салбарт их том асуудлууд тусгасан. Нийгмийн даатгалын тогтолцоог бие даалгах, шимтгэлийг хоёр дахин бууруулах, төрийн албан хаагчид, хувийн салбарт ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг ижил болгох, "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 300 төгрөг зарцуулдаг байсныг 400 төгрөг болгохоор тогтоод байгаа ажээ. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардлыг төр даах тухайд тусгасан. Эмнэлэг, хилийн цэрэг, батлан хамгаалах, цагдаагийн машины паркийг шинэчлэхэд зориулсан санхүүгийн эх үүсвэрийг тусгаад байгаа аж.
Эдгээр баримт бичгийг баталсан учир өнөөдөр 2008 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
Эх үүсвэр: Нээлттэй нийгэм форумын сайтаас
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр зарлиг гаргаж зарим хvмvvсийг тєрийн дээд одон медалиар шагналаа. Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах єдєр ойртсон болоод ч тэр vv єнєєдрийн шагнал гардуулах ёслолд бvсгvйчvvд олон байсан юм.
Ерєнхийлєгчийн зарлигаар соёл урлагийн байгууллагад он удаан жил vр бvтээлтэй ажиллаж, дархад, хотгойд ардын дууг мэргэжлийн єндєр тvвшинд чадварлаг дуулж, урын сангаа баяжуулан, ардын дууны урлагийг єєрийн орон тєдийгvй гадаад оронд сурталчлах, хойч vедээ євлvvлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь vнэлж Хєвсгєл аймгийн хєгжимт драмын театрын дуучин Б.Дариймаад Монгол Улсын гавъяат жvжигчин цол олгов.
Post a Comment