Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ
Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг нь бvv шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бvv инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шvv
Амжиж чи єєрєє алдрын зэрэгт хvрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж єг
Ачийг чинь тэд бас бvv мартаг
Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хvйтэн єдєр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хєвгvvнийг
Чанга хатуу vгээр битгий гомдоо бvсгvй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хvvхэнд ч дурлаж болох шvv дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр vг хvртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хvртэл нэг янзаар бємбєрч
Бидний зам дээр ив ижилхэн учрал тохиолдоно
Бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр арчиж єг
Бvдэрч унасан хvvхдийг дээр єргєн аргад
Єнєєдєр чи инээж, нєгєєх нь уйлдаг ч
Єєр нэг єдєр чи гуньж, цаадах чинь дуулах болно
Єлгий авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоор
Єєр юу ч хэрэггvй бие биеэ хайрла
Єргєн хорвоод хvн хайраар л дутаж болохгvй
Аз жаргалыг би хvний сэтгэлийн галаар тєсєєлдєг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэг гэж ойлгоном
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлангуут орчин vеийн тєрийн систем байгуулж эхэлжээ. Шашин тєрийг хослон баригч Богд хаан хууль тогтоох, таслан шийтгэх, гvйцэтгэн захирах бvх эрхийг барих болсноор шашны теократ улс маягтай боловч тvvний дор дагнасан vvрэг функц бvхий тєрийн институциудыг байгуулсан байна. Гадаад, Дотоод, Шvvх, Цэргийн, Сангийн гэсэн таван яам буй болголоо. Зєвлєх эрх бvхий Дээд, Доод гэсэн танхим ч бvрдvvлсэн байдаг. Хєгжлийн эрэмбээр ярих юм бол дундад зууны хавьцаа яваа, дээр нь шинэ тутам тусгаар тогтносон улсын хувьд энэ бvхэн гайхамшигтай дэвшил байлаа.
1921 онд огт хувьсгал болоогvй гэж гvрийх нь vнэнд нийцэхгvй. Гэхдээ манай марксист тvvхчдийн нотлоод байгаачлан Тужийн нарсанд байлдсан, Барон Унгернийг баривчилсан нь нийгмийн хувьсгал биш юм.
Сур сур бас дахин сур. амжилт хүсье
Post a Comment